Sunday, December 30, 2018

Монгол Улсын Консерваторийн 2018 оны ОТГОН төрийн одон медальтнууд

Тулгар төрийн 2227 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 812 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 107 жил, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Ардчилсан хувьсгалын 29 жилийн ойг тус тус тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2018 оны 12-р сарын 27-ны өдөр зарлиг гаргаж, өнөөдөр Монгол Улсын баатар цол, ардын болон гавьяат цол, төрийн медаль хүртээж, түүнийг гардуулах ёслол Төрийн ордны Есөн хөлт, цагаан тугт танхимд болж, шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга гардуулан өгөв.
2018 оны отгон өдөр болох 12 дугаар сарын 31-ний өдөр төр засагтаа ажил хөдөлмөрөө өндөрөөр үнэлүүлэн тус сургуулийн хөгжмийн техникч Д.Баатар "Монгол Улсын Урлагийн Гавьяат Зүтгэлтэн" цолоор, мэргэжлийн төгөлдөр хуурын багш Б.Орхон "Алтан гадас" одонгоор, ерөнхий эрдмийн ахмад багш Д.Нармандах "Алтан гадас" одонгоор, математикийн багш Х.Баярмаа "Хөдөлмөрийн хүндэт медаль"-аар энгэрээ мялаалаа. Эдгээр багш нартаа сургуулийн захиргааны зүгээс хүндэтгэл үзүүлэн цаашдын ажил хөдөлмөр, уран бүтээлд нь амжилт хүсэн эрүүл энхийг ерөөв.


























No comments:

Post a Comment