Friday, March 15, 2019

Эрхэмсэг оршихуй

Алтан гадас одонт Төрийн Соёрхолт, Ардын Жүжигчин Сэмбийн Гончигсумлаагийн нэрэмжит Монгол Улсын Консерваторийн Дуулаачийн факультетын, Уртын дууны ангийн 3-р курсын оюутан Эрдэнэчулууны Уянга, Баатархүүгийн Хулан, Сашкагын Цэнгүүн нарын Эрхэмсэг оршихуй  тайлан тоглолт амжилттай боллоо.

  1. Монгол ардын айзам уртын дуу “Эрхэм төр”  Дуулаачийн 3-р курсын оюутан Э.Уянга, Б.Хулан, С.Цэнгүүн ,
  2. Монгол ардын айзам уртын дуу “Уяхан замбуу тивийн наран”, Бэсрэг уртын дуу “Сүлдэт хар уул” 3-р  курсын оюутан Э.Уянга,
  3. Монгол ардын айзам уртын дуу “Хоёр бор”, Бэсрэг уртын дуу “Саруул тал” 3-р курсын оюутан С.Цэнгүүн 
  4. Монгол ардын бэсрэг уртын дуу “Оломгүй далай”, Айзам уртын дуу “Бор борын бялзуухай” 3-р курсын оюутан Б.Хулан
Эрдэнэчулууний Уянга

1998 онд ӨМӨЗО-ны шилийн гол аймгийн Сөнөд зүүн хошуунд төрсөн. Эрээн хотын Монгол үндэсний сургуулийг 2016 онд төгссөн 2016 онд “Алтан гадас” одонт Төрийн соёрхолт, Ардын жүжигчин Сэмбийн Гончигсумлаагийн нэрэмжит Хөгжим бүжгийн коллежид элсэн орж мэргэжлийн багш МУАЖ Д.Түвшинжаргал, морин хуурч багш Ерөнхийлөгчийн нэрэмжит шагналт МУГЖ Л.Идэрбат нарын  удирдлаган дор одоог хүртэл амжилттай суралцаж байна.
Баатархүүгийн Хулан
1998 онд Эрдэнэт хотод төрсөн. 2016 онд Эрдэнэт хотын Эрдэнэт цогцолбор сургуулийг төгссөн. 2016 онд Хөгжим бүжгийн коллежид элсэн орж мэргэжлийн багш МУАЖ Д.Түвшинжаргал, морин хуурч багш Ерөнхийлөгчийн нэрэмжит шагналт МУГЖ Л.Идэрбат нарын удирдлаган дор одоог хүртэл амжилттай суралцаж байна.
Сашкагийн Цэнгүүн
1988 онд Улаанбаатар хотод төрсөн. 2006 онд Нийслэлийн тэргүүний 72-р дунд сургуулийг төгссөн. 2010 онд Жигжидийн нэрэмжит Кино Урлагийн дээд сургуулийг Найруулагч мэргэжлээр төгссөн. 2016 онд Удирдлагийн академийг Төрийн захиргааны удирдлага мэргэжлээр Магистр зэрэгтэй төгссөн. 2016 онд Хөгжим бүжгийн коллежид элсэн орж мэргэжлийн багш МУАЖ Д.Түвшинжаргал, морин хуурч багш Ерөнхийлөгчийн нэрэмжит шагналт МУГЖ Л.Идэрбат нарын удирдлаган дор одоог хүртэл амжилттай суралцаж байна.

  • Монгол ардын дуу “Хөвчийн өндөр мод” Монгол Улсын Консерваторын уртын дууны ангийн оюутнууд. Удирдсан багш МУСТА Б.Батмэнд     
  • Өвөрмонгол ардын дуу “Арван тавны сар” 3-р курсын оюутан Уянга  Үндэсний хөгжмийн цөөхүүл.
  • Монгол ардын дуу “Цэнхэрлэн харагдах уул” 3-р курсын оюутан Цэнгүүн Үндэсний хөгжмийн цөөхүүл
  • Монгол ардын дуу “Алаг хоргой дээл” 3-р курсын оюутан Хулан Үндэсний хөгжмийн цөөхүүл.
  • Икелийн эгшигт нутаг” МУК-ын үндэсний хөгжмийн мэргэжлийн сургууль, үндэсний    хөгжмийн цөөхүүл
  • Монгол ардын айзам уртын дуу “Ар хөвчийн унана” Дарьганга ардын уртын дуу “Нарийн сайхан хээр” 3-р курсын оюутан Уянга 
  • Бэсрэг уртын дуу Цомбон туурайтай хүрэн Говийн Ноён Хутагт Д.Данзанравжаагийн зохиол “Хурмаст тэнгэр” 3-р курсын оюутан Цэнгүүн
  • Монгол ардын айзам уртын дуу “Энх мэндийн баяр” Бэсрэг уртын дуу “Өлзий төвшин уул” 3-р курсын оюутан Хулан
  • Говийн Ноён Хутагт Д.Данзанравжаагийн зохиол “Үлэмжийн чанар” 3-р курсын оюутан Уянга Хулан Цэнгүүн

































































































































No comments:

Post a Comment