МОНГОЛ УЛСЫН КОНСЕРВАТОРИ
ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ-УРЛАГ СУДЛАЛ-2019
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ
“ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ-УРЛАГ СУДЛАЛ” Багш, судлаачдын эрдэм шинжилгээний бага хурал 2019 оны 5 дугаар сарын 03–ний өдөр Консерваторийн номын санд амжилттай болж өнгөрлөө. Уг хурал нь
Орчин үе-Урлаг судлал; Урлагийн боловсрол-заах арга зүй; сэдвийн хүрээн дор 2 үе шаттайгаар зохион байгуулагдан хоёрдугаар шатанд их дээд сургуулийн багш, профессор, судлаач нарын 13 илтгэл хэлэлцүүлэгдсэнээс Орчин үе-Урлаг судлал салбар хуралдаанд
Тэргүүн байранд
“Монгол уртын дууны таван эгшигт хөгийн тогтолцооны судалгаа” Илтгэгч: Ч.Энхбат ХУДС, Хөгжмийн ухааны тэнхимийн багш
Дэд байранд
“Морин хуур зэмсгийн дуугаралтыг сайжруулах боломжийн судалгаа”
Илтгэгч: О.Баттөгс, СУИС, ХУС-н багш
Урлагийн боловсрол-заах арга зүй салбар хуралдаанд
Тэргүүн байранд
“Циркийн жүжигчний сэтгэл зүйн онцлог”
Илтгэгч: Л.Энхзаяа БЦМС, Циркийн тэнхимийн багш ,
Дэд байранд
“Монгол бүжгийн мэргэжлийн дунд шатны сургалт өнөө цагт”
А.Хосбаяр, БЦМС, Бүжгийн тэнхимийн багш нар тус тус шалгарлаа.
Хэлэлцүүлэгт орсон нийт эрдэмтэн багш нартаа амжилт хүсээд цаашдын уран бүтээл болон эрдэм судлалын ажилд нь өндрөөс өндөр амжилтыг хүсье.
Сургуулийн захиргаа
Эрдэм шинжилгээ,Инновацийн алба
No comments:
Post a Comment