Жазз хөгжмийн багш
Б.Мөнхбаяр Тогтвортой хөгжил-Урлаг судлал эрдэм шинжилгээний хуралд
“Аяны Шувууд” дууны найруулагууд, гармонийн онцлогууд. сэдвээр илтгэл тавьж, хэлэлцүүлж дараах дүгнэлтэд хүрчээ. Үүнд:
- Энэхүү судалгааны ажлаар найруулга бүрээс аль нэгийн онцгойлж, эсвэл сайн, муу гэж шүүх гэсэнгүй харин бидний мэдэх хамгийн алдартай дууг хэрхэн өөр өнгө аясаар хувирч, хэрхэн өөр дүрслэлээр үзэгчидэд хүргэж байсны ялгааг гаргахыг хүссэн болно. Улмаар гармоний өөрчлөлт нь хөгжимд хэрхэн нөлөөлж, ямар арга барилаар дахин гармонжуулсаныг судлахыг хичээлээ.
- Судалгааны дүнд “Аяны шувууд” дууны эхний хоёр найруулга нь тоглох хэв маягийн хувьд өөр боловч гармонийн өөрчлөлт бараг хийгдээгүй. Харин Куба найруулга нь хэв маяг, дахин гармонжуулалт, хэмжээ, бигбэндын дуурьсалыг өөрчилж цоо шинэ өнгө төрхийг авч ирсэн нь өнөөдрийг хүртэл Баян Монгол бигбэндийн урын санд үлдэж, тоглогдсоор байна. Никитон хамтлагийн найруулга нь орчин цагийн хөгжмийн хэв маягт тохируулан ахин шинэ хувилбарыг бий болгож чадсан бол Герман улсын хөгжмийн зохиолч, нарийн бүрээч Винсэнт Эбэрлигийн найруулга нь мэргэжлийн хөгжмийн түвшинд гармоний өөрчлөлтөөр хөгжмийн дүр дүрслэлийг хэрхэн өөрчлөх боломжтойг харуулж байна. Түүний найруулгад дахин гармонжуулалтын олон арга техникийг ашиглажээ. Жишээ нь: Modal Interchanger,тритоны орлуулалт г.м.
- Судалгааны эцэст Монголын хөгжимчид, хөгжмийн зохиолчдын “Аяны Шувууд” дууны найруулгуудад гармоний өөрчлөлтүүдийг төдийлөн их ашиглаагүй нь дээрх судалгаагаар харагдаж байна. Чухам ямар шалтгаанаар найруулгууддаа дахин гармонжуулалт хийгээгүй нь тодорхой биш ч хэв маяг, хэмжээ, тептны өөрчлөлтүүд их байгааг онцлох хэрэгтэй.
- Харин гадаад хоёр найруулгад дахин гармонжуулалтыг маш сайн хийсэн байх бөгөөд тэдний хийсэн гармоний дарааллууд логик дараалалаа алдаагүй, шинэ мэдрэмжийг үзэгч сонсогчидод хүргэж чадсан найруулга болжээ гэж үзлээ. Тэдний хийсэн найуулгууд жазз хөгжмийн 2 өөр хэлбэрт бичигдэж, жазз гармонийн дахин гармонжуулах арга техникийг өндөр түвшинд ашиглажээ.
- Тиймээс бидэнд гармоний мэдлэгээ өргөжүүлэн хөгжмийн өнгө төрх, дүр дүрслэлээ илүү олон өнгөөр илэрхийлэх боломжийг орхигдуулж болохгүй гэсэн дүгнэлтэнд хүргэж байна. Мэдээжийн хэрэг хөгжимчид, хөгжмийн найруулагч, хөгжмийн зохиолч нар дуу бүрийг өөрчлөх шаардлага байхгүй ч хөгжим сонирхогчдын хөгжмийн мэдрэмж, орчин үеийн хөгжмийн хөгжил нь биднээс зайлшгүй шинэчлэлийг шаардаж байна. Тийм ч учраас шинэ өнгө төрх, хэв маяг, хөгжмийн ертөнцийн хөгжлөөс огт хоцорч болохгүй харин ч түрүүлж алхах учиртай гэж дүгнэж байна. Иймд гармонийн мэдлэгээ ашиглан дахин гармонжуулалт хийж орчин үеийн хөгжмийн хөгжилтэй эн зэрэгцэхэд жазз гармоний мэдлэг чухалыг онцлож байна.
No comments:
Post a Comment