Ёочин хөгжмийн мэргэжлийн багш Т.Өлзийжаргал Тогтвортой хөгжил - Урлаг судлал эрдэм шинжилгээний хуралд Дуу намсгагчтай ёочингоор хөгжимдөх онцлог сэдвээр илтгэл тавьж, хэлэлцүүлж дараах дүгнэлтэд хүрлээ. Үүнд:
- Ёочин хөгжим нь өргөн баялаг диапазонтой, цуурай ихтэй хөгжмийн зэмсэг бөгөөд дуу намсгагчийг ашигласнаар зохиол бүтээлийн утга санааг илүү тодорхой илэрхийлэх боломжтой болно.
- Дуу намсгагч гишгүүр нь зөвхөн цуурайг дарахаас гадна хагас гишгэснээр өнгө тембрийн хувьд баяжин ёочингийн эгшгийг баялаг болгож яруу сайхан дуурьсгана.
- Тоглоочийн мэргэжлийн ур чадварын түвшинг нэмэгдүүлнэ.
- Орчин цагийн мэргэжлийн ёочингийн сургалтын нэгэн чухал сэдэв болж байна.
- Үндэсний найрал хөгжимд ашиглаж эхэлснээр бусад хөгжмүүд чимээгүй болоход ганцаар цуурайтан үлдэхгүй, мөн пауз, амьсгаа авахад бусад хөгжимд саад бололгүй цуурайгаа дарах, удирдаачтай зэрэг дуусах боломжтой болох гэх мэт олон ач холбогдолтой.
- Мэргэжлийн сургуулиуд дуу намсгагчтай хөгжмийн зэмсгийг сургалтандаа аажмаар нэвтрүүлэх нь зүйтэй
No comments:
Post a Comment