Thursday, June 27, 2019

балетчин М.Тэлмэн өнөөдөр төрөлх сургуульдаа ирлээ.

Монгол Улсынхаа нэрийг дэлхийн тавцанд гаргасан балетчин М.Тэлмэн өнөөдөр төрөлх сургуульдаа ирлээ. Тэрбээр АНУ-ын Нью-Йорк хотноо болсон дэлхийн 10 улсын 18 хотод зохион байгуулагддаг, ЮНЕСКО-д бүртгэлтэй, чансаа өндөр World Ballet Grand Prix тэмцээнд анх удаа түрүүлж, алтан медаль хүртсэн билээ.
Авьяаслаг хүү М.Тэлмэн нэр хүндтэй тэмцээнээс алтан медаль хүртснээс гадна 60 мянган ам.долларын тэтгэлгийн эзэн болсон байна. Уг олон улсын тэмцээний шалгаруулалтад 1800 гаруй бүжигчид өрсөлдөж, түүхэнд монгол хүн анх удаагаа алтан медаль авч байгаагаараа онцлог юм. Балетчин М.Тэлмэн анх 10 настайдаа Монгол Улсын консерваторид элсэн суралцаж, 2017 онд төгсчээ. Сургуулиа төгсөөд дэлхийн балетын од У.Бат-Эрдэнэ багштайгаа холбогдож, АНУ-ын Kirov Academy of Ballet их сургуульд 100 хувь тэтгэлэгтэйгээр суралцсан.
Энэ тэмцээнд манай багш шүүгчээр ажилласан юм. Миний хувьд энэ нэр хүндтэй тэмцээнд амжилттай оролцсондоо тун баяртай байна гэв.

Tuesday, June 25, 2019

Батдэлгэрийн ӨЛЗИЙБУЯН

1973 онд байгуулагдсан, 30 орчим байнгын уран бүтээлчидтэй, Klaus Albert Bauer удирдаачтай Bad Vilbeler Kammerorchester найрлын Bach in Ulaanbaatar тоглолтод Монгол Улсын Консерваторийн багш Батдэлгэрийн ӨЛЗИЙБУЯН хамтран тоглоно.

Төгөлдөр хуурч Б.Бат-Эрдэнэ

Монгол Улсын Консерваторийн багш Төгөлдөр хуурч Б.Бат-Эрдэнэ дэлхийн хөгжмийн томоохон уралдаан болох П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын хөгжмийн их наадмаас "Шилдэг концертмэйстр" хэмээх түүхэн шагналыг Монголоос анх удаа хүртлээ.
Монгол улсын консерваторийн багш, төгөлдөр хуурч Б.Бат-Эрдэнэ энэхүү шагналыг хүртснээрээ Монголын мэргэжлийн хөгжмийн салбарыг тэр дундаа манай улсын төгөлдөр хуурчдын ур чадварыг дэлхийн давцанд хүргэн таниулж буй гэдгээрээ хамгийн их ач холбогдолтой юм.

Wednesday, June 19, 2019

Бидний дундах нэгэн - гэгээн үйлсийн аян

МУК-ийн үйлчлэгч Д.Цэндсүрэнгийн амьдралд урам хайрлая.
Таны сайхан сэтгэлийн үр шим амьдралд тань буян болон дэлгэрэг!
Монгол Улсын Консерваторийн Оюутны Зөвлөлөөс санаачлан тус сургуулийн үйлчлэгч ажилтай Д.Цэндсүрэнд дөрвөн мөч нь саажилттай охиных нь эмчилгээнд туслах, мөн харааны бэрхшээлтэй ээж, оюуны хомсдолтой дүүгээ асран халамжилж, ам бүл 7-уулаа амьдардаг залуу гэр бүлд тус дэм үзүүлж, амьдрах орчныг сайжруулах зорилгоор БИДНИЙ ДУНДАХ НЭГЭН сайн үйлсийн аяныг өрнүүлж байна.  Хамт олны маань нэгэн эд эс болсон энэ Эгэлхэн бүсгүй өөрийн амьдралдаа ахадсан их ачаа үүрч, зовлон гуниг дунд шантрахгүй ажиллаж хөдөлмөрлөсөөр хичээж явна.
МУК-ийн үйлчлэгч бүсгүй Д.Цэндсүрэнгийн амьдралд гэрэл гэгээ нэмж, түүнд туслах сайн үйлсийн аянд нэгдэхийг уриалж байна.
Сайхан сэтгэлт, эрхэм таны өгөөмөр сэтгэлийн үр шим амьдралд тань буян болон дэлгэрэг!!!
Хандивын сан: Хаан банк 5031405438 Д.Цэндсүрэн

Charity campaign

МУК-ийн үйлчлэгч Д.Цэндсүрэнгийн амьдралд урам хайрлая.
Таны сайхан сэтгэлийн үр шим амьдралд тань буян болон дэлгэрэг!
Монгол Улсын Консерваторийн Оюутны Зөвлөлөөс санаачлан тус сургуулийн үйлчлэгч ажилтай Д.Цэндсүрэнд дөрвөн мөч нь саажилттай охиных нь эмчилгээнд туслах, мөн харааны бэрхшээлтэй ээж, оюуны хомсдолтой дүүгээ асран халамжилж, ам бүл 7-уулаа амьдардаг залуу гэр бүлд тус дэм үзүүлж, амьдрах орчныг сайжруулах зорилгоор БИДНИЙ ДУНДАХ НЭГЭН сайн үйлсийн аяныг өрнүүлж байна.  Хамт олны маань нэгэн эд эс болсон энэ Эгэлхэн бүсгүй өөрийн амьдралдаа ахадсан их ачаа үүрч, зовлон гуниг дунд шантрахгүй ажиллаж хөдөлмөрлөсөөр хичээж явна.
МУК-ийн үйлчлэгч бүсгүй Д.Цэндсүрэнгийн амьдралд гэрэл гэгээ нэмж, түүнд туслах сайн үйлсийн аянд нэгдэхийг уриалж байна.
Сайхан сэтгэлт, эрхэм таны өгөөмөр сэтгэлийн үр шим амьдралд тань буян болон дэлгэрэг!!!
Хандивын сан: Хаан банк 5031405438 Д.Цэндсүрэн

Monday, June 17, 2019

Бидний дундах нэгэн

Монгол Улсын Консерваторийн ажилчид Бидний дундах нэгэн гэгээн үйлсийн аянд нэгдэж мөнгөн хандив цуглуулснаа гардуулан өгөв.
МУК-ийн үйлчлэгч Д.Цэндсүрэнгийн амьдралд урам хайрлая.
Таны сайхан сэтгэлийн үр шим амьдралд тань буян болон дэлгэрэг!
Монгол Улсын Консерваторийн Оюутны Зөвлөлөөс санаачлан тус сургуулийн үйлчлэгч ажилтай Д.Цэндсүрэнд дөрвөн мөч нь саажилттай охиных нь эмчилгээнд туслах, мөн харааны бэрхшээлтэй ээж, оюуны хомсдолтой дүүгээ асран халамжилж, ам бүл 7-уулаа амьдардаг залуу гэр бүлд тус дэм үзүүлж, амьдрах орчныг сайжруулах зорилгоор БИДНИЙ ДУНДАХ НЭГЭН сайн үйлсийн аяныг өрнүүлж байна.  Хамт олны маань нэгэн эд эс болсон энэ Эгэлхэн бүсгүй өөрийн амьдралдаа ахадсан их ачаа үүрч, зовлон гуниг дунд шантрахгүй ажиллаж хөдөлмөрлөсөөр хичээж явна.
МУК-ийн үйлчлэгч бүсгүй Д.Цэндсүрэнгийн амьдралд гэрэл гэгээ нэмж, түүнд туслах сайн үйлсийн аянд нэгдэхийг уриалж байна.
Сайхан сэтгэлт, эрхэм таны өгөөмөр сэтгэлийн үр шим амьдралд тань буян болон дэлгэрэг!!!
Хандивын сан: Хаан банк 5031405438 Д.Цэндсүрэн

Thursday, June 13, 2019

Asia folk2019

Asia folk2019 - Asian championship of folklore тэмцээний ерөнхий хөтлөгчөөр Насанбат ажиллаж байна.
Ардын урлагийн наадмуудын дэлхийн ассоциацаас Ардын урлагийн дэлхийн шилдгүүдийг шалгаруулах наадмын сүлжээ системийг /World Championship System of Folklore-WCSF/ дэлхий даяар нэвтрүүлж байна. Энэ хүрээнд Ази тивийн салбар наадмыг Монгол Улсад зохион байгуулах албан ёсны зөвшөөрлийг Соёл урлагийн газар болон “Арт–Лар ТББ” хамтран авжээ. “Азийн ардын урлагийн их наадам”– ыг Улаанбаатар хотноо 6-р сарын 12-16-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Наадамд Малайз, БНХАУ, Япон, БНСУ, Индонез, Энэтхэг, Непал, Бангладеш, ОХУ, Буриад, Тува, Казахстан зэрэг 20 гаруй орны 200 гаруй ардын авьяастан оролцохоор бүртгүүлжээ. Шилдэг оролцогчид Азийн ардын урлагийн их наадамд улсаа төлөөлөн оролцох болно. Азийн ардын урлагийн их наадмыг Ардын урлагийн наадмуудын дэлхийн ассоциацаас томилогдсон мэргэжлийн шүүгчид шүүх бөгөөд Их наадмын гранпри шагналтан 4000 eвро, дэд байр 2000 eвро, гутгаар байрын шагналтан 1000 eврогийн шагнал хүртэх юм.

Нийгмийн соён гэгээрэл - нийтийн соёл

Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилгаар зохион байгуулагдсан Нийгмийн соён гэгээрэл - нийтийн соёл сэдэвт аяны хүрээнд тоглолт хийхээр Монгол Улсын Консерваторийн багш нар нийслэлийн алслагдсан Багануур дүүргийг зорилоо. 2019 оны 6- сарын 14-нд 17:00 цагаас Багануурын Өргөө соёлын төвд тоглоно. Уг тоглолтыг Багануур дүүргийн Засаг даргын Тамгын газар болон Эрүүл мэндийн төв Монгол Улсын Консерваторийн Үндэсний Хөгжмийн Мэргэжлийн Сургуультай хамтран зохион байгуулж байна.

Соёл, урлагийн байгууллагуудын нээлттэй хаалганы өдөрлөг

Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилгаар зохион байгуулагдсан Соёл, урлагийн байгууллагуудын Нээлттэй хаалганы өдөрлөгт зориулж босгосон Монгол Улсын Консерваторийн үзэсгэлэнгийн павильоноор Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх зочилж манай үйл ажиллагаа, үйлчилгээний цар хүрээ хүртээмж, нийгэм соёлын хөгжилд оруулж буй хувь нэмрийг сонирхож, соёл урлагийн салбарын үйлчилгээний төрөл, хүртээмжийг чанаржуулах талаарх манай санал санаачлагыг хүлээн авч сонслоо.
Иргэдэд Монгол Улсын Консерваторийн түүхэн замнал болон  салбарын үйлчилгээний төрөл, хүртээмжийг чанаржуулж байгаа туршлагаа танилцуулж, цаашдын ажиллагааныхаа талаар иргэдээс судалгаа авав. Уран бүтээлч багш оюутнуудын тоглолтыг сонирхуулав.
Нээлттэй хаалганы өдөрлөгөөр Соёл, урлагийн салбарын байгууллагуудын үйл ажиллагаа, үйлчилгээний цар хүрээ хүртээмж, нийгэм соёлын хөгжилд оруулж буй хувь нэмрийг ард иргэдэд сурталчлан таниулах, иргэдээс соёл, урлагийн салбарын үйлчилгээний төрөл, хүртээмжийг чанаржуулах талаар санал санаачлагыг хүлээн авах зэрэг олон төрлийн арга хэмжээг зохион байгуулна.

to graduate

Монгол Улсын Консерваторийг 2019-2019 хичээлийн  жилд суралцаж төгссөн
  • Сонгодог Хөгжмийн Мэргэжлийн Сургууль -12
  • Үндэсний Хөгжмийн Мэргэжлийн Сургууль - 15
  • Хөгжмийн Ухаан, Дуулаачийн Сургууль - 23
нийт 50 оюутан бакалаврын дипломоо гардан авлаа.

Graduation ceremony

Монгол Улсын Консерваторийг 2018-2019 оны хичээлийн жилд Мэргэжлийн боловсролын чиглэлээр
  • Төгөлдөр хуур - 10
  • Утсан хөгжим - 23
  • Үндэсний хөгжим - 1
  • Ардын бүжиг  - 11
нийт 46 сурагч төгсөж Мэргэжлийн дипломоо гардан авлаа.

Tuesday, June 11, 2019

examination's 2nd day

Сонгодог Хөгжмийн Мэргэжлийн Сургуулийн Утсан хөгжмийн тэнхимийн 8a ангийн сурагчдын мэргэжлийн улсын шалгалт эхлэлээ

шалгалт эхлүүлэхэд бэлэн

tuning device ...
Төгөлдөр хуур хөглөгч Б.Амарзаяа, дууны техникч МУУГЗ Д.Баатар нар шалгалт эхлүүлэхэд бэлэн болгожээ.

Monday, June 10, 2019

Postgraduate's examination

магистрантуудын шалгалт эхэллээ.

Сургуулийн Утсан хөгжмийн тэнхимийн 8a ангийн улсын шалгалт

Сонгодог Хөгжмийн Мэргэжлийн Сургуулийн Утсан хөгжмийн тэнхимийн 8a ангийн сурагчдын мэргэжлийн улсын шалгалт амжилттай болж өнгөрлөө.

Saturday, June 8, 2019

Education's exposition

Ерөнхий боловсролын сургууль төгсөгчдөд мэргэжлээ зөв сонгож, чанартай боловсрол эзэмшихэд нь туслалцаа үзүүлэх зорилготой Боловсролын үзэсгэлэнгийн нээлт өнөөдөр Улаанбаатар дахь Оросын шинжлэх ухаан, соёлын төвд(РЦНК) боллоо. Их дээд сургуулиуд, хэлний төвүүдийн нэгдсэн эл үзэсгэлэн 2 дахь жилдээ болж байна. Уг үзэсгэлэнд манай оюутнууд ая дууны мэндчилгээ өргөлөө.

Friday, June 7, 2019

Бесценные минуты музыки.

Margarita Karatygina :
В кабинете ректора Московской консерватории профессора А.С.Соколова ректор Монгольской государственной консерватории Цогбадрах Пурэвхуу исполняет старинную монгольскую мелодию на подаренном Московской консерватории морин-хууре. 06.06.2019

Baasansuren in Czech

Byambasuren Baasansuren : Амати хөгжмийн үйлдвэрээр аялалаа. Маш сонирхолтой технологийн аргачлалаар хийж, үййлдвэрлэдэг юм байна. Өөрийн судалгааны ажилд хамтрах саналыг тавилаа. Сайхан хүлээн авч уулзаж танилцлаа. Энэ удаа богино хугацаатай ирсэн тул намраас дахин ирж гүнзгийрүүлсэн судалгааг хийх боломж байгааг тэд хэллээ.

Wednesday, June 5, 2019

Examination of the Professional School of Classical Music

Сонгодог Хөгжмийн Мэргэжлийн Сургуулийн Үлээвэр, цохивор хөгжмийн тэнхимийн сурагчдын Улсын шалгалт амжилттай боллоо.

MATYAS BARTHA - Jazz Piano Solo concert

Жазз хөгжмийн мэргэжлийн сургалтанд энэ хичээлийн жилийн сүүлчийн зочин багшаар ирсэн Унгар улсын төгөлдөр хуурч Matyas Bartha багшийн Jazz Piano Solo концерт амжилттай боллоо.

Kyoko HASHIMOTO's MasterClass

Японы алдарт төгөлдөр хуурч Куоко Хашимото Мэргэжлийн төгөлдөр хуурын оюутан сурагчидтай В.А.Моцарт, Й.Гайдн, Ф.Мендельсон зэрэг зохиолчдын бүтээлүүд дээр ажиллаж сонирхолтой нээлттэй хичээл хийлээ.

Professional School of Music theory and Singing Art - examination

Хөгжмийн Ухаан, Дуулаачийн Сургуулийн дуулаачийн оюутнуудын Дуулах ур зүй - төгсөлтийн шалгалт явагдаж байна.

Tuesday, June 4, 2019

Recital of Kyoko HASHIMOTO - Mozart & Debussy

Японы нэрт төгөлдөр хуурч, Канадын Монреаль хотын Их сургуулийн багш профессор Киоко Хашимото Монгол Улсын Консерваторийн урилгаар манай оронд анх удаа айлчан ирж Монгол Улсын Филармонид тоглолтоо хийв.

Дуулах ур зүй - төгсөлтийн шалгалт

Хөгжмийн Ухаан, Дуулаачийн Сургуулийн дуулаачийн оюутнуудын Дуулах ур зүй - төгсөлтийн шалгалт амжилттай боллоо.
=======================
photography by : Амармэндийн ЛУВСАНДОРЖ 
Дуулаачийн 3б курсийн оюутан

Monday, June 3, 2019

Сүүгээр эрүүлжье

ХӨТӨЛБӨРИЙН ЗОРИЛГО: “Эрүүл монгол хүний төлөө СҮҮ-гээр эрүүлжицгээе
Монгол улсын Консерваторийн ҮЭХорооноос санаачлан “Сүүгээр эрүүлжье” хөтөлбөрийг 2019 оны 5-р сарын 3-наас 5-р сарын 30 ныг хүртэлх хугацаанд Монгол улсын Консерваторийн нийт 88 багш, ажилтан, албан хаагчдын дунд амжилттай хэрэгжүүллээ. Хөтөлбөрт идэвхитэй оролцсон багш, ажилтан, албан хаагчиддаа цаашдын ажил амьдралд нь эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсье.
Монгол Улсын Консерватори ҮЭХороо

Sunday, June 2, 2019

Aberdeen band

Талархлын захидал иржээ.
Dear Batjargal Chuluun,

Баярлалаа! Thank you for hosting Aberdeen at Mongolian State Conservatory. We really appreciate your warm welcome and had a wonderful workshop with the talented students. Your hard work at the Conservatory is greatly appreciated and we are honored to have shared our experiences with the students. We love Mongolia!

All the best,

Brian Plautz
www.aberdeen.band
+1 (216) 650-8515

Улсын шалгалт явагдаж байна.

11б ангийн улсын шалгалт явагдаж байна.