Их хуур хөгжимчдийн улсын анхдугаар уралдааныг Монголын Их хуур Контрбасс хөгжимчдийн холбоо, Монгол Улсын Консерватори хамтран 2019 оны X/30-наас XI/04-ний өдрүүдэд зохион байгуулж байна.
Мэргэжлийн их хуурчдын бүтээлийн уралдаан 2017 онд амжилттай зохион байгуулж байсан бол одоо үндэсний шилдэг тоглоочоо шалгаруулахаар бэлтгэлээ хангасан байна.
Энэхүү уралдаанд Үндэсний урлагийн их театр, Морин хуур чуулга, Улаанбаатар чуулга, орон нутгийн театр чуулгуудад ажиллаж буй их хуурчид, Монгол Улсын Консерватори, Соёл урлагийн их сургуульд Их хуур хөгжмийн мэргэжил эзэмшиж буй оюутан, сурагчид оролцож байгаа бөгөөд Өвөр Монголын Өөртөө Засах Орны Их хуур хөгжимчид оролцохоор хүрэлцэн ирсэн байна.
Уралдааны ерөнхий шүүгчээр Монгол Улсын Консерваторийн багш, Монголын Их хуур, контербасс хөгжмийн холбооны тэргүүн Л.Баасанхүү, шүүгчдийн бүрэлдэхүүнд Үндэсний урлагийн их театрын ерөнхий удирдаач МУУГЗ Н.Буянбаатар, МУК-ийн Хөгжмийн ухаан дуулаачийн сургуулийн захирал, хөгжмийн зохиолч Х.Алтангэрэл, МУК-ийн Үндэсний хөгжмийн мэргэжлийн сургуулийн захирал, удирдаач Р.Ганбат, Морин хуур чуулгын удирдаач Д.Түвшинсайхан, ӨМӨЗО-ны Урлагийн сургуулийн багш Ө.Өөдлөх, Хүсэлчимэд, Хяналтын шүүгчээр МУК-ийн Язгуур урлагийн тэнхимийн эрхлэгч, хөгжмийн зохиолч Д.Ганпүрэв нар ажиллаж байна. Уралдаан амжилттай үргэлжилж байна.
No comments:
Post a Comment