Монгол Улсын Консерваторийн Төгөлдөр хуур, утсан хөгжим, үлээвэр цохивор хөгжмийн төрлөөр 2019-2020 оны хичээлийн жилд элсэн суралцагч бяцхан сурагчид маань их эрдмийн эхлэл болсон Долоон нотны баяраа тэнхим тус бүр тэмдэглэн шавь нарынхаа сурсан мэдсэн зүйлээ багш нар, эцэг эхчүүддээ тайлагнан үзүүллээ.
Өхөөрдөм бяцхан сурагчид маань урлагийн тайзнаа анх нэрээ цоллуулан гарч ирж, өөрийн хөгжмийн зэмсгээ хэрхэн эзэмшиж, хичээнгүйлэн тоглож байгааг үзсэн багш нар шавиараа, эцэг эхчүүд үр хүүхдээрээ бахархсан сайхан өдрүүд үргэлжиллээ.
Энэхүү баярт Монгол Улсын Консерваторийн Сургалт эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирал, ШУ-ны доктор (Sc.D), Профессор Ш.Ариунаа тэргүүтэй удирдлагууд оролцон баяр хүргэн үг хэлж, мэндчилгээ дэвшүүллээ.
Дэд захирал Ш.Ариунаа хэлсэн үгэндээ “Консерваторийн 7 нотны баяр гэдэг бол бусад сургуулиудын нэгдүгээр ангийн сурагчдын үсэглэлийн баяртай адилхан утга агуулгатай боловч манай нэгдүгээр ангийн сурагчид ийм төрлийн хоёр баяр тэмдэглэдэг онцлогтой. Нэгдүгээрт нь Үсэглэлийн баяр, хоёрдугаарт Долоон нотны баяр юм. Долоо нотны баяр гэдэг бол суралцагчид анх удаа тайзан нь дээр гарч аав, ээж, багш нарынхаа өмнө өөрийн сурсан мэдсэн зүйлээ үзүүлж, тайлагнаж байгаа анхны баяр юм. Тийм учраас 7 нотны баярыг бидний хувьд анхны тайзны баяр хэмээн нэрлэдэг. Энэ баярын бас нэгэн онцлог тал болж эцэг эхчүүд хүүхдээ ямар сургуульд сургаж байгаагаа илүү сайн таньж мэдэж байгаа явдал юм. Харин хүүхдүүдийн хувьд их урлагийн замд гарч байгаа анхны алхам анхны тайз нь учраас энэ баяр бол манай сурагчдад хожим дурсагдах түүхэн баярын өдөр билээ” хэмээн онцлон тэмдэглэж, урлагийн амаргүй мөртлөө агуу их замналтай сонголтыг хийн шаргуу суралцаж буй бяцхан сурагчид, эцэг эхчүүддээ цаашдын сурлага хөдөлмөрт нь амжилтын дээдийг хүсэн ерөөлөө.
No comments:
Post a Comment