Монгол Улсын Консерваторийн
Хөгжмийн Ухаан Дуулаачийн Сургуулийн “Найрал хөгжим удирдах урлаг” мэргэжлийн
магистрантуудын төгсөлтийн шалгалт, уран бүтээлийн тайлан тоглолт 12 сарын 11
өдөр тус сургуулийн концертын А танхимд амжилттай болж өндөрлөлөө. Төгсөлтийн шалгалтын
комиссын даргаар Хөгжмийн Ухаан Дуулаачийн Сургуулийн захирал Х.Алтангэрэл,
комиссын гишүүдэд Консерваторийн захирал МУУГЗ профессор Ц.Пүрэвхүү, Ардын
жүжигчин, хүндэт профессор Ж.Бүрэнбэх, МУУГЗ Н.Буянбаатар нар ажиллалаа.
Магистрантууд төгсөлтийн шалгалтын тайлан тоглолтондоо дараах бүтээлүүдийг удирдан хөгжимдүүллээ.
Үүнд:
1. Franz
fon Suppe. Ouverture
2. Х.Билэгжаргал.
“Ламбгуайн нулимс” дуурийн Лодонгийн ари
Дуучин: ДБЭТ-ын гоцлол дуучин
Л.Бүүвэйбаатар
Удирдаач: Т.Юндэн
1. Л.В.Бетховен. “Эгмонт”
2. Б.Мөнхболд.
“Эхийн сэтгэл, хүүгийн захидал” Моно дуурийн ари
Дуучин: ДБЭТ-ын
гоцлол дуучин МУГЖ Р.Доржхорол
Удирдаач:
Б.Ваншигдорж
1. Дж.Верди. “Хувь заяаны хүч” дуурийн
удиртгал
2. С.Рахманинов.
Төгөлдөр хуурын II концертын I анги
Төгөлдөр хуурч: Э.Намуун
Удирдаач: Н.Жигжиддорж
1. А.Дворжак. Симфони №9. “Шинэ ертөнц” IV анги.
2. Дж.Верди.
“Трубадур” дуурийн Леанорын ари
Дуучин: ДБЭТ-ын гоцлол
дуучин СТА Ш.Наранчимэг
Удирдаач:
Э.Мөнхбаяр
No comments:
Post a Comment