Tuesday, April 4, 2017

Бүжгийн тэнхим

 Бүжгийн тэнхим нь сургуулийнхаа үүсэн хөгжиж, өсөн дэвжсэн 80 жилийн түүхийг хамтдаа бичилцсэн юм. 1941 онд ЗХУ—ын мэргэжилтэн багш нар ирснээр бүжгийн мэргэжлийн сургалтын суурь тавигдах ажил эхэлсэн. Бүжгийн мэргэжлийн сургалтын суурийг тавих их үйлсэд ЗХУ-ын мэргэжилтэн багш Н.В.Кузнецова, В.Я.Романовский, Л.Б.Соколов, Е.Катышева зэрэг багш нарын зориулсан нөр их хөдөлмөр, гавьяаг үнэлж барамгүй. 1944 онд бүжгийн анхны бие даасан "Бүжгийн үдэшлэг" тоглолтыг амжилттай тоглуулсан нь багш нар, тэр үеийн оюутан сурагчдын амжилтын гараа болсон байна.

Мэргэжлийн төгөлдөр хуур хөгжмийн тэнхим

Анхны дээд боловсролтой төгөлдөр хуурч нь Гончигсумлаагийн Эрдэнэчимэг, 1971 онд П.И.Чайковскийн нэрэмжит Москвагийн консерваторийг төгсөж ирснээр үндэсний мэргэжлийн багш бэлтгэгдэж, цаашлаад
У.Цэцэгмаа, Т.Цолмон, Л.Замбага, Г.Занаа, С.Тунгалаг, С.Наранчимэг нар төгсөн ирж үндэсний боловсон хүчнээс бүрдсэн мэргэжлийн тэнхимийн үндэс тавигджээ. Одоо тус тэнхим ОХУ, АНУ, Итали, Франц, Чех, Польш, Болгар улсуудад дээд боловсрол эзэмшсэн I доктор, 24 магистр нийт 25 багшийн бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.
Тус тэнхимээс Гавьяат жүжигчин Г.Эрдэнэчимэг, Ардын жүжигчин Т.Цолмон, Гавьяат багш, дэд профессор Ч.Тунгалаг, дэд профессор П.Доржпагма, Доктор /Рh.D./ Ш.Гульфайруз төрөн гарчээ. Мөн төгөлдөр хуурын урлагийн салбараас анх удаа АНУ-ын ЗГ-ийн Фулбрайтын шагналт тэтгэлгийг 2009 онд Ц.Шаравцэрэн багш авсан.

Ерөнхий төгөлдөр хуурын тэнхим

Ерөнхий төгөлдөр хуурын тэнхим нь 1968 оны 9—р сарын I -нээс Ерөнхий төгөлдөр хуурын нэгдэл нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулж байсан. Тус тэнхим нь утас, үлээвэр, үндэсний хөгжим, цирк, бүжиг болон дуулаач, хөгжим судлаач, хөгжмийн зохиомжийн ангийн оюутан сурагчдад төгөлдөр хуурын хичээл орж байна. 2012 оноос гадаад дотоодын уралдаанд оролцож эхлэсэн.

Ерөнхий Эрдмийн тэнхим

Монгол улсын бүх урлагийн байгууллагуудад ажиллах оюун ухаан, ёс суртахуун, бие бялдрын зохих чадамжтай, зөв хүмүүжил төлөвшилтэй, амьдрах ажиллах арга ухааныг эзэмшсэн урлагийн чадварлаг мэргэжилтнүүдийг бэлтгэх үйлсэд ерөнхий боловсрол эзэмшүүлдэг тухайн тэнхимийн үйл ажиллагаа чухал үүрэг гүйцэтгэж байсан. Ерөнхий эрдмийн боловсролын үндэс суурийг тавьж, сэтгэл зүтгэл амьдралаа энэ сургуульд зориулан ажиллаж байсан үе үеийн багш нарын хичээл зүтгэл амжилт бүтээлийг үнэлж баршгүй билээ. Энэ хугацаанд боловсролын тогтолцооны шинэчлэл, нийгмийн хэрэгцээ шаардлагатай уялдуулан сургалтын стандартын агуулга.бодлого эрхзүйн бичиг баримтуудыг тухай бүр шинэчлэн сургалтын үйл ажиллагааг шаардлагын түвшинд явуулж ирсэн. Суралцагчдад мэргэжлийн боловсрол эзэмшүүлэхийн зэрэгцээ 1972 оны 5—р сарын 19-ны 180 тоот тогтоолоор суурь ба бүрэн дунд боловсролыг эзэмшүүлэн мэргэжлийн диплом олгох болсон. Одоо тус сургуулийн мэргэжлийн боловсролын шатны сурталтанд 7 чиглэлийн мэргэжлээр нийт 810 суралцагч 30 бүлэгт суралцаж байна. Ерөнхий эрдмийн Тэнхим нь 33 багштай ба 57,5% нь мэргэжлийн тэргүүлэх болон заах аргач зэрэгтэй багш нар ажиллаж байна.
Мөн тус тэнхимд Ардын Боловсролын Тэргүүний ажилтан 14 байгаа нь манай хамт олонд мэргэжлийн өндөр ур чадвартай, боловсролын салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж арвин туршлага хуримтлуулсан олон багш нар байгааг харуулж байна.