2018 оны 11-р дүгээр сарын 30 нд Консерваторийн А ТАНХИМД СУИС-ийн Урлаг судлалын ухааны Ph.D Б.Оюунбадрах багш урилгаар хүрэлцэн ирж Консерваторийн нийт оюутнуудад "Судалгааны ажил, бичвэрийн ажил бичих аргачлал, зааварчлага"-н сэдвээр сургалтыг амжилттай явууллаа.
Friday, November 30, 2018
B.Tsogzolmaa's MasterClass
Сонгодог хөгжмийн факультетын Утсан хөгжмийн тэнхимийн Зөвлөх багш Б.Цогзолмаа өнөөдөр MasterClass үзүүлэв.
Сэдэв: Альт хөгжмийн хөгжил, монголын хөгжмийн урлагт
Монголын альт хөгжмийн сургалт, үе үеийн багш нар.
Монголын альт хөгжмийн сургалт, үе үеийн багш нар.
Нээлттэй хичээлд
- 9а ангийн сурагч Тэлмэн
- 10а ангийн сурагч Аялгуун
- Iк оюутан Номинцэцэг нар П.И.Чайковскийн Ноктюрн тоглож гурван өөр насны сурагчдын энэ зохиолыг ойлгох, хөгжимдөх арга барил болон заах арга зүй дээр нээлттэй хичээл өглөө.
Wednesday, November 28, 2018
MasterClass Circus
Tuesday, November 27, 2018
Chuluun's 90th Anniversary
Хийлчийн түмэн эх, удирдаачийн түмэн эх Ж.Чулуун хэмээх их хүний 90 жилийн ойн хүрээнд зохиогдсон эрдэм шинжилгээний бага хурал 2018 оны 11 дүгээр сарын 27-ний өдрийн 16:00 цагт Консерваторийн номын санд боллоо.
Энэхүү эрдэм шинжилгээний бага хурал нь Чулуун багшийн Монгол улсын соёл урлагийн салбарт олон шилдэг бүтээл туурвин сонгодог болон үндэсний урлагийг хөгжүүлэх, сурталчилах, мэргэжлийн боловсон хүчин, уран бүтээлчдийг бэлтгэх үйлсэд онцгой гавъяа байгуулсан удирдаач, хийлч, хөгжмийн зохиолч, багш талаас нь судлан түүний уран бүтээлийг сурталчилах, сургалт судалгааны эргэлтэнд оруулах, алдрыг мөнхжүүлэх, залуу хойч үедээ танин мэдүүлэхэд оршино. Уг хүндэтгэлийн үйл ажиллагаанд оролцсон илтгэгч нартаа, ахмад уран бүтээлч нартаа, хүрэлцэн ирсэн эрдэмтэд судлаачид, багш оюутнууд та нартаа талархаснаа илэрхийлж байна.
Мөн 90 жилийн ойг тохиолдуулан Ж.Чулуун багшийн гэр бүл, үр хүүхэд ач зээ нар болон төрөл төрөгсдөд аз жаргал сайн сайхныг хүсэн ерөөе!
Монгол Улсын Консерваторийн Эрдэм шинжилгээний алба
Friday, November 23, 2018
Ц.Ариунболдын MasterClass
Сонгодог хөгжмийн факультет, Үлээвэр хөгжмийн тэнхимийн багш Ц.Ариунболдын нээлттэй хичээл амжилттай боллоо.
Thursday, November 22, 2018
piano concerto
Монгол Улсын Консерваторийн Мэргэжлийн төгөлдөр хуур, цөөхүүл хөгжмийн тэнхимийн багш Г.Оюун-Эрдэнийн ангийн тайлан тоглолт
Andreas Kissenbek
Монгол Улсын Консерваторийн захирал Ц.Пүрэвхүү ХБНГУлсын Мюнхен хотын Хөгжим Театрын Их Сургуулийн жазз хөгжмийн ухааны тэнхимийн эрхлэгч, профессор Aндрейс Киссенбэкийг хүлээн авч уулзлаа.
Aндрейс Киссенбэк Монгол Улсын Консерваторийн жазз бакалаврын хичээлүүдийн төлөвлөгөөтэй танилцаж, харьцуулсан судалгаа хийсэн бөгөөд хөтөлбөрийн шинэчлэл, жазз бакалаврын цаашдын сургалт болон хоёр сургуулийн ирээдүйн хамтын ажиллагааны талаар санал бодлоо солилцов.
Wednesday, November 21, 2018
Чадраабалын ТУУЛ - Нээлттэй хичээл
Монгол Улсын Ардын жүжигчин, Төрийн шагналт С.Гончигсумлаагийн нэрэмжит, Алтан гадас одонт Монгол Улсын Консерваторийн Дуулаачийн факультетын дуулах ур зүйн багш МУГЖ магистр БТА Чадраабалын Туулын нээлттэй хичээл
Сэдэв: 1545-1618 оны Италийн алдарт хөгжмийн зохиолч Джулио Каччини(Giulio Caccini) Пред классик ари гэж юу бэ? гэдэг сэдвээр:
- 1-р курсийн оюутан О.Дулмаа дээр сургалт явуулсан. Мөн амьсгааны урлагийн тухай хичээл заасан.
- II курсийн оюутан Ц.Ганбат Giulio Caccini – Amarilli дуулав.
- III курсийн оюутан Г.Нямхишиг Ромео ба Жульетта дуурийн Жульеттагийн ари
Гарын шавь УДБЭ театрын гоцлол дуучин Э.Отгонбат үзэгчдийн хүсэлтээр Б.Шаравын Чингэс хаан дуурийн Тэмүүжиний ари дуулав.
Tuesday, November 20, 2018
Navro'z Sadolari IV
Талархалын тоглолт
Узбекистан улсын Ташкент хотод зохион байгуулагдсан Олон улсын үндэсний хөгжмийн олон хоолойн чуулга болон найрал хөгжмийн Navro'z Sadolari IV наадмын тэргүүн байрын шагналт Монгол Улсын Консерваторийн үндэсний хөгжмийн факультетын II курсийн Халх Монгол хамтлагийн тоглолт Монгол Улсын Консерваторын Б зааланд 2018 оны 11 сарын 21-нд 18:00 цагаас болно.
Удирдсан багш: Г.Нямжанцан, Ш.Гульфайруз
Хүрэлцэн ирнэ үү.Орос-Зөвлөлтийн сургагч - мэргэжилтнүүдийн Монголын хөгжмийн урлагт оруулсан хувь нэмэр, түүхэн ач холбогдол
Орос-Зөвлөлтийн сургагч - мэргэжилтнүүдийн Монголын хөгжмийн урлагт оруулсан хувь нэмэр, түүхэн ач холбогдол эрдэм шинжилгээний хурал Монгол Улсын Консерваторийн концертын "А" танхимд болж дараах илтгэлүүдийг хэлэлцлээ.
- "Монгол оронд өрнийн маягийн хөгжмийн сургууль үүсэж хөгжихөд Орос - Зөвлөлтийн багш нарын оруулсан хувь нэмэр, түүхэн ач холбогдол" / МУКонсерваторийн зөвлөх багш, доктор Ц.Ариунболд
- "Орчин цагийн монголын хөгжмийн урлаг ба Монгол - Оросын харилцаа" / илтгэгч МУК-ийн ХУФакультетын багш, хөгжим судлаач С.Энхбулаг
- "Өрнийн хөгжмийн соёлын анхдагч - А.Кольцов" /доктор, профессор, хөгжим судлаач Ж.Энэбиш
- "Лялин ба монголын цэргийн хөгтким" /МУАЖ, профессор П.Хаянхярваа
- С.А.Кондратьев "Музыка монгольского эпоса" / МУК-ийн ХУФакультетын зөвлөх багш, доктор Р.Оюунбат
- "1930-д оны хөгжмийн түүхэн тэмдэглэл" / СУИС-ийн багш, докторант Ж.Чулуунцэцэг
- "Борис Смирнов ба шинэ цагийн Монголын хөгжмийн түүчээ" / СУИС-ийн СУСХүрээлэнгийн Урлаг судлалын секторын эрхлэгч, хөгжим судлаач, доктор Д.Энхцэцэг
- "Монголын балетын урлагийн түүхэн тэмдэглэл" /МУК-ийн Бүжгийн Факультетын багш - судлаач Б. Энхчимэг
Monday, November 19, 2018
MasterClass - John Marshall
scholarship
Sunday, November 18, 2018
Хөгжмийн урлаг дахь Монгол - Оросын хамтын ажиллагаа
Орос-Зөвлөлтийн сургагч-мэргэжилтнүүдийн Монголын хөгжмийн урлагт оруулсан хувь нэмэр, түүхэн ач холбогдол
Эрдэм шинжилгээний хурал 2018 оны 11 дүгээр сарын 20-ны 16.00 цагт Монгол Улсын Консерваторийн концертын "А" танхимд болно.
Эрдэм шинжилгээний хурал 2018 оны 11 дүгээр сарын 20-ны 16.00 цагт Монгол Улсын Консерваторийн концертын "А" танхимд болно.
Friday, November 16, 2018
Хуучирчдын уулзалт
МУГЖ, дэд профессор, нэрт сурган хүмүүжүүлэгч, хуучирч С.Цэвэлмаа агсны 90 жилийн ойн арга хэмжээний хүрээнд түүний шавь МУУГЗ, удирдаач, хөгжмийн зохиолч Т.Эрдэнэ-Очир, СТА, гоцлол хөгжимчин хуучирч Ж.Цэцэгмаа нар Монгол Улсын Консерваторийн багш сурагч нартай уулзалт хийлээ.
2018 Wuhan Optics Valley International Acrobatics Festival
БНХАУ-ын Ухань хотноо хоёр жилд нэг удаа болдог Олон улсын циркчдийн А зэрэглэлийн 13 дахь удаагийн тэмцээн аравдугаар сарын 26-наас энэ сарын 1-нд болж өндөрлөлөө.
Монгол Улсын Консерваторийн төгсөгч Б.Золбаяр, Б.Золбаясгалан ахлагчтай Шидэх банзнаас үсрэгчид үзүүлбэр тэргүүн дээд Алтан цом авлаа
Тус тэмцээнд 40 орны шилдэг циркчид бүртгүүлснээс шигшиж, 14 орны 200 гаруй уран бүтээлч өрсөлджээ. Манай улсын Есөн өрлөг хамтлагийн тухайд 2010 онд тус уралдаанд оролцож, мөнгөн цомын эзэн болж байсан юм. Харин энэ удаад амжилтаа ахиулан циркчдийн Дэлхийн аварга боллоо. Ингээд тус хамтлагийн ахлагч, Соёлын тэргүүний ажилтан Б.Золбаясгалантай ярилцсанаа хүргэе.
Тус тэмцээнд 40 орны шилдэг циркчид бүртгүүлснээс шигшиж, 14 орны 200 гаруй уран бүтээлч өрсөлджээ. Манай улсын Есөн өрлөг хамтлагийн тухайд 2010 онд тус уралдаанд оролцож, мөнгөн цомын эзэн болж байсан юм. Харин энэ удаад амжилтаа ахиулан циркчдийн Дэлхийн аварга боллоо. Ингээд тус хамтлагийн ахлагч, Соёлын тэргүүний ажилтан Б.Золбаясгалантай ярилцсанаа хүргэе.
Thursday, November 15, 2018
The concert cimbalom
- Монгол Улсын Консерваторийн ёочин хөгжмийн багш Т.Өлзийжаргал,
- Монгол Улсын Консерваторийн 2017 оны төгсөгч Э.Пагма нарын
Ёочингоор хоршин хөгжимдье
лекц концертыг МУУГЗ Ч.Буянхишиг багш амжилттай хөтлөн явуулав.
Wednesday, November 14, 2018
dr. Matthew P Nelson
Монгол Улсын Консерваторийн Сонгодог Хөгжмийн Факультетийн Үлээвэр Цохивор хөгжмийн тэнхимээс зохион байгуулсан АНУ-н Луисвилл хөгжмийн их сургуулийн кларнет хөгжмийн багш, нэрт хөгжимчин Мэттью Нелсоний нээлттэй хичээл 2018.11.15-нд амжилттай боллоо.
Нээлттэй хичээлд: Ц.Ариунболд Доктор (Ph.D) багш Г.Болдбаатар , Д.Дармаа, ҮЦХТ-н эрхлэгч Б. Өлзийбуян, ҮЦХТ-н багш нар , кларнет хөгжмийн ангийн сурагч, оюутнууд оролцлоо. Уг нээлттэй хичээл зохион байгуулахад гүн туслалцаа үзүүлсэн сургуулийн захиргаа болон МУСТА, дэд профессор С.Саянцэцэгт гүн талархал илэрхийлье.
Мэдээллийг бэлтгэсэн: Б. Өлзийбуян
Нээлттэй хичээлд: Ц.Ариунболд Доктор (Ph.D) багш Г.Болдбаатар , Д.Дармаа, ҮЦХТ-н эрхлэгч Б. Өлзийбуян, ҮЦХТ-н багш нар , кларнет хөгжмийн ангийн сурагч, оюутнууд оролцлоо. Уг нээлттэй хичээл зохион байгуулахад гүн туслалцаа үзүүлсэн сургуулийн захиргаа болон МУСТА, дэд профессор С.Саянцэцэгт гүн талархал илэрхийлье.
Мэдээллийг бэлтгэсэн: Б. Өлзийбуян
МУК-н Зөвлөх багш МУГБ Л.Алтанцэцэг
14/XI 13:00 цагт 303 тэнхимд
- 6б ангийн сурагч Эрмүүн м/б С.Мөнхмандах. Нээлттэй хичээлд орсон программ D-dur гамм, штрих ( Техник хөгжүүлэх гамм, түүнийг зөв тоглох арга барил. Нумт хөгжим дээр гардаг нийтлэг алдаа болон гол тоглох ёстой штрих дээр ажиллав)
- 6б ангийн сурагч Мөрөн м/б Д.Галбадрах. Нээлттэй хичээлд орсон программ Крейслер Сицилиан и Ригодон ( Дууны характер, хоёр өөр төрлийн темп, штрих дээр ажилсан)
- 8а ангийн сурагч Хулан м/б Ц.Төгөлдөр концертмейстр Д.Оюу-эрдэнэ. Нээлттэй хичээлд орсон программ П.И.Чайковский Скерцо ( Энэ зохиол дээр гарах техникийн хүндрэлтэй хэсэг түүнийг хэрхэн зөв давтах мөн баруун гарын барил, штрих)
Tuesday, November 13, 2018
Ghislaine Valeriani
Монгол Улсын Консерваторийн Бүжиг, циркийн факультетаас 2018.11.13-ны 13 цагт Италийн Arena di Verona театрын гоцлол бүжигчин, Balletto di Milano хамтлагийн дасгалжуулагч багш Ghislaine Valeriani-ийн MasterClass-ыг амжилттай зохион байгуулж, Бүжгийн тэнхимийн багш нар, оюутан сурагчид идэвхитэй оролцов.
Монгол Улсын Консерваторийн захирал Ц.Пүрэвхүү Ghislaine Valeriani багшийг хүлээн авч уулзаж, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
Мөн оройн 19 цагаас СТӨ-нд Мэргэжлийн урлагийн байгууллагуудын бүжигчид, Монгол Улсын Консерваторийн бүжгийн оюутнууд оролцсон Бүжгийн гайхамшиг концертыг үзэж, Монголын Бүжгийн урлагийн тухай дүгнэн, сайхан сэтгэгдэл өвөрлөн буцав.