Monday, July 22, 2019

Монгол Улсын Консерваторийн зөвлөх багшийг эцсийн замд нь үдлээ.

Дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа өнөөдөр үүрийн гэгээ татах бар цагт Монголын суу билэгт хөгжмийн зохиолч Б.Шарав агсанд хүндэтгэл үзүүлэн салах ёс гүйцэтгэлээ. Тус эмгэнэлийн ёслолд төр, нийгэм, урлагийн зүтгэлтэн, хүндэт зочид хүрэлцэн ирж, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн соёрхолт, Чингис хаан одонт, урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Шарав агсныг их театрынх нь тайзнаас эцсийн замд нь үдсэн байна.
Хөгжмийн зохиолч Б.Шарав нь 1952 оны арван нэгдүгээр сарын 13-нд Хэнтий аймгийн Жаргалтхаан суманд төрсөн. Тэрээр 1973 оноос уран бүтээлээ эхэлсэн бөгөөд Сэрсэн тал, Сэтгэлийн эгшиг, Гэгээн алсад одох юмсан зэрэг олон арван бүтээл нь ард түмний хүртээл болсон юм. Түүнд Үндэсний их баяр наадмыг угтан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Хөдөлмөрийн баатар цол хүртээсэн билээ.
2013 оноос Монгол Улсын Консерваторийн зөвлөх багшаар ажилласан билээ.

Monday, July 8, 2019

Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж Төрийн дээд цол, одон, медаль гардууллаа

Тулгар төрийн 2228 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 813 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108 жил, Ардын хувьсгалын 98 жил, Ардчилсан хувьсгалын 30 жил, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж:
Монголын мэргэжлийн хөгжмийн урлагийг шинэ түвшинд гаргаж, үндэстний онцлог хэв маягийг шингээсэн, өөрийн өнгө аяс бүхий, ард түмний сэтгэл зүрхэнд хоногшсон олон арван сод сонгодог бүтээлүүд туурвин дэлхийн болон Монголын хөгжмийн урлагийн сан хөмрөгт үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан Чингис хааны одонт, Төрийн шагналт Бямбасүрэнгийн Шарав, Төрийн хошой шагналт Ардын жүжигчин Нацагийн Жанцанноров нарт Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээж, Хөдөлмөрийн баатрын алтан соёмбо тэмдэг, Сүхбаатарын одонгоор шагналаа.
Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж, соёл урлагийн салбарт үр бүтээлтэй ажилласан Дуурийн дуучин Энхболдын Анхбаярт Монгол Улсын гавьяат жүжигчин цол хүртээв.

Thursday, July 4, 2019

Bach in Ulaanbaatar

Монгол Улсын Консерваторийн гадаад хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсын Консерваторийн багш оюутнууд Германы Bad Vilbel хотын Bad Vilbeler Kammerorchester найралтай хамтран Bach in Ulaanbaatar концерт тоглолоо. Тоглолтод Stephan Breith, Galbadrakh.D, Zolzaya.B, Uranchimeg.N, гоцолж Ulziibuyan.B, Enkhbayar.Ts тэргүүтэй багш, оюутнууд хамтран тоглолоо.
Тоглолтод Монгол Улсын Консерваторийн төгсөгч ХБНГУ-д амьдарч, уран бүтээлээ туурвидаг Хатан хамтлагийн шанзчин Н.Уранчимэг, Хөх Монгол хамтлагийн морин хуурч Б.Золзаяа нар тоглолтоо толилуулав.
J.S.Bach - Double Concerto in D minor
b Bild - Concertino for Morin huur and String Orchestra
D.Tuvshinsaikhan - Fantasy
R.Shchedrin Carmen - Suite for String and Percussion Instruments

Э.Анхбаяр: Дуурийн урлагт донтож явна

P.Оюунжаргал
100today@mongolnews.mn
“Өнөөдөр” сонины өнөөдрийн дугаарт. П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын XVI уралдааны IV байрын шагналт, Улсын филармонийн гоцлол дуучин, Монгол Улсын соёлын элч  Э.Анхбаяртай ярилцлаа. Түүнийг Консерватор, Улсын филармонийн захиргаа хүлээж авч, баяр хүргэсний дараа тухлан суусан юм. Онгоцноос буумагцаа мэргэжлийн багш, Ардын жүжигчин Б.Жавзандуламдаа үнсүүлнэ гэж төлөвлөсөн ч, багш нь гадаадад яваа гэж дуулаад шууд гэртээ харьсан гэж байлаа. Уралдааны эргэн тойрны сонин сайхан, дуучны ирээдүйн төлөвлөгөө гэх зэрэг сэдвээр хөөрөлдлөө.

Wednesday, July 3, 2019

Б.Бат-Эрдэнэ: Монголдоо төгөлдөр хуур тоглож сурсан гэхээр гайхаад байлаа

P.Оюунжаргал
100today@mongolnews.mn
Суут хөгжмийн зохиолч П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын XVI уралдааны гоцлол дууны төрлийн IV байрын шагналт Улсын Филармонийн дуучин Э.Анхбаяр, тус төрлийн шилдэг концертмейстерээр шалгарсан төгөлдөр хуурч, Монгол Улсын Консерваторын багш Б.Бат-Эрдэнэ нар өчигдөр өглөө эх орондоо ирлээ. 

Консерваторын захиргаа, мэргэжил нэгт багш нар нь төгөлдөр хуурчийг хүлээн авч, баяр хүргэх үеэр түүнээс баярын сэтгэгдлийг нь сонсож, товч ярицлага авсан юм.

Чайковскийн уралдааны гоцлол дууны төрлийн IV байрын шагналт дуучин Э.Анхбаяр

Oyunjargal Renchin​ : Том дуучин Э.Анхбаяр хөөрхөн юм ярьсан нь. Дуучин болно гээд СУИС-д шалгуултал үсэрчихэж гэнэ. Тэгтэл Ардын жүжигчин Б.Жавзандулам багш "Явах нөхөр байна. Миний шавь бол" гээд аваад ирж гэнэ. ХБК-ийн байранд хичээллэдэг тул тэр сургуульд орчихлоо гэж бодож гэнэ. Багш, шавь хоёр бие биедээ таалагдаж гэнэ. Нэлээд хугацааны дараа орсон сургууль нь ХБК биш болохыг мэдэж гэнэ. Гэсэн ч багш нь хаа байна, тэнд шавь хойно яваад л байж гэнэ. Түүний "Их Монгол" дээд сургуулийн оюутан болсон түүх ийм ажгуу. Багшдаа, сургуульдаа баярладаг. ХБК-ийн оюутан мэт өнгөрүүлсэн тэр цаг үед багшийнхаа заасан бүрийг өөрийн болгосны ачаар өнөөдөр дуучин болжээ. Хөгжилтэй түүх ярьж хүмүүсийг инээлгэсэн түүнийг Монгол Улсын Консерваторийн захирал Ц.Пүрэвхүү гавьяат Консерваторид магистрт суралцахыг урилаа.

Monday, July 1, 2019

Admission exam


Fondazione Teatro La Fenice PREMIO VENEZIA 2014 XXXI EDIZIONE

Fondazione Teatro La Fenice
PREMIO VENEZIA CONCORSO PIANISTICO NAZIONALE 2014 XXXI EDIZIONE
Bat-Erdene Batbileg
Photo ©Michelo Crosera
sourceTeatro La Fenice di Venezia

inspection


training

Klaus Albert Bauer удирдаачтай Bad Vilbeler Kammerorchester найрал Bach in Ulaanbaatar тоглолтоо хийхээр Монгол Улсын Консерваторид ирлээ.

Шилдэг концертмэйстр Б.Бат-Эрдэнэ

Төгөлдөр хуурч багш Б.Бат-Эрдэнэ дэлхийн хөгжмийн томоохон уралдаан болох П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын хөгжмийн их наадмаас "Шилдэг концертмэйстр" хэмээх түүхэн шагналыг Монгол Улсын Консерваторид өнөөдөр авчирлаа.
Монгол улсын консерваторийн багш, төгөлдөр хуурч Б.Бат-Эрдэнэ энэхүү шагналыг хүртснээрээ Монголын мэргэжлийн хөгжмийн салбарыг тэр дундаа манай улсын төгөлдөр хуурчдын ур чадварыг дэлхийн давцанд хүргэн таниулж буй гэдгээрээ хамгийн их ач холбогдолтой боллоо.