Thursday, January 31, 2019
Wednesday, January 30, 2019
Нэгдсэн золголт
Ургах улаан нарнаасаа цог хийморийн илчийг авч,
Уудам хөх тэнгэрээсээ уужрал ухаарлын ухаанаа сэлбэж,
Учран золгох хүн бүртээ сэтгэлийн сайхан үгийг бэлэглэж,
Ургаж байгаа шинэ жилдээ сайхан шинэлээрэй!
Та бүхэндээ морилон ирж буй Шороон гахай жилийн мэнд дэвшүүлж, элгээрээ энх амгалан төрлөөрөө төвшин амгалан байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.
Tuesday, January 29, 2019
Хүрээний хөөрхөн Дэнсээ юү
Ардын дууны хэв маягаар бичсэн учраас хүмүүс “Хүрээний хөөрхөн Дэнсээ юү” дууг ардын дуу мэт хүлээж авдаг. Энэ дууны шүлгийг яруу найрагч Д.Баасанжав 1960 оны эхээр бичжээ. Тухайн үед түүний уран бүтээлийг үзэл сурталд таарахгүй хэмээн хэвлэдэггүй байсан учраас энэ дууны үг 30 гаруй жил тоосонд дарагдан шүүгээний мухарт хэвтэж, цагийн салхи уяссан хойно буюу 1994 оны сүүлчээр дуу болон олны хүртээл болсон юм.
Сертификат гардуулах ёслолын ажиллагаанаас
Монгол Улсын Консерваторийн Бүжиг, циркийн факультетаас Урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Ванганы нэрэмжит Завхан аймгийн Хөгжимт Жүжгийн театрын бүжигчид, хөгжимчдөд мэргэжил дээшлүүлэх 4,9 кредитийн сургалтыг 2019.01.16-наас амжилттай зохион байгуулж, Өнөөдөр Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагийн Соёл Урлагийн Газрын хэлтсийн дарга Д.Батхуяг, Монгол Улсын Консерваторийн захирал Урлагийн гавьяат зүтгэлтэн, профессор Ц.Пүрэвхүү, Л.Ванганы нэрэмжит Завхан аймгийн хөгжимт жүжгийн театрын дарга хатагтай Г.Солонго, Монгол Улсын Консерваторийн Хөгжлийн Бодлого Маркетингийн Албаны дарга Б.Баасансүрэн, Бүжиг, циркийн факультетын декан Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Оюун, Монгол Улсын Консерваторийн Үндэсний Хөгжмийн факультетийн декан Р.Ганбат нар төгсөгчдөд Сертификат гардуулав.
Monday, January 28, 2019
Axмадуудад хүндэтгэл үзүүлэв.
Ургах улаан нарнаасаа цог хийморийн илчийг авч,
Уудам хөх тэнгэрээсээ уужрал ухаарлын ухаанаа сэлбэж,
Учран золгох хүн бүртээ сэтгэлийн сайхан үгийг бэлэглэж,
Ургаж байгаа шинэ жилдээ сайхан шинэлээрэй!
Монгол улсын Консерваторийн захиргаа ҮЭХороо хамтран үе үеийн ахмад багш нар, ахмад ажилтан ажилчиддаа хүндэтгэл үзүүллээ. Та бүхэндээ морилон ирж буй Шороон гахай жилийн мэнд дэвшүүлж, элгээрээ энх амгалан төрлөөрөө төвшин амгалан байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.
Sunday, January 27, 2019
Удирдах Зөвлөлийн хуралдаан
Монгол Улсын Консерваторийн Удирдах Зөвлөлийн 2019 оны анхдугаар хуралдай 2019 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 14 цагаас тус сургуулийн хичээлийн 1-р байрны 103 тоот Хуралдайн өргөөнд хурж байгаа бөгөөд Монгол Улсын Консерваторийн шинэчлэсэн бүтэц, дүрэм болон бусад сургалтын үйл ажиллагаатай холбоотой асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ.
Goethe Musiklabor Ulan Bator
МОНГОЛ УЛСЫН КОНСЕРВАТОРИ, МОНГОЛ ДАХ ГЁТЕ ИНСТИТУТИЙН ХООРОНД ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭНД ГАРЫН ҮСЭГ ЗУРАВ.
Консерваторийн захирал Ц.Пүрэвхүү 2019 оны 1 сарын 28-нд Монгол дах Гёте институтийн захирал Михаэль Хайнстыг хүлээн авч уулзаж хамтын ажиллагааны асуудлаар ярилцав. Монгол Улсын консерваторид жазз-орчин үеийн хөгжмийн бакалаврын түвшний боловсрол олгох сургалтыг 2016 оноос эхлэн явуулж байгаа нь тодорхой үр дүнд хүрснийг тэмдэглээд энэ чиглэлийн хамтын ажиллагааг цаашид үргэлжлүүлэх талаар харилцан тохиролцов. Уг сургалтад хичээл заах мэргэжлийн багш нарыг сонгох, сургалтын хөтөлбөрийг боловсруулах, хичээлийн хэрэглэгдэхүүн, хөгжмийн зэмсгээр хангах талаар германы талын хийж байгаа ажил цаашид энэ сургалтыг консерваторийн тэнхимийн хэмжээнд зохион байгуулах чиглэлээр ажиллах боломжийг бүрдүүлнэ гэж талууд дүгнэв.
Ц.Пүрэвхүү, М,Хайнст нар хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.
Гэрээнд заасны дагуу Герман болон бусад улсын нэр хүнд бүхий консерваториудын мэргэжлийн багш нар богино хугацаагаар Монголд ирж, оюутнуудад хичээл заах юм.
Хамтын ажиллагааны энэхүү гэрээний заалтыг хоёр жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр тохиролцлоо.
Kyrgyz National Conservatory
Кыргызийн үндэсний консерваторийн 25 жилийн ойн арга хэмжээнд Монгол Улсын консерваторийн захирал Ц.Пүрэвхүү, Гадаад харилцаа, төсөл хөтөлбөр хариуцсан зөвлөх Ч.Батжаргал нар 2018 оны 12 сарын 15-18-ний өдрүүдэд урилгаар оролцов. Ойн хүрээнд зохион байгуулагдсан Хэвлэлийн бага хурал, Ойн арга хэмжээнд оролцож буй Консерваториудын болон хөгжмийн дээд сургуулиудын захирлуудтай хийсэн КҮК-ийн багш, аспирант, оюутнуудын хүндэтгэлийн уулзалт, баярын хурал, гала-концерт зэрэгт оролцож, захирал Ц.Пүрэвхүү үг хэлэв.
Friday, January 25, 2019
Thursday, January 24, 2019
Wednesday, January 23, 2019
Элсэлтийн гуравдахь өдрийн мэдээ
Элсэлтийн I шатны 3 өдрийн шалгаруулалтад нийт 1054 хүүхэд хамрагдснаас 329 хүүхэд шалгарч дараачийн шатанд орохоор тэнцсэн байна.
Маргаашнаас элсэлтийн 2-р шатны шалгаруулалт хасагдах зарчмаар явагдаж эхэлнэ.
Маргаашнаас элсэлтийн 2-р шатны шалгаруулалт хасагдах зарчмаар явагдаж эхэлнэ.
БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа дэлхийн боловсролын сайд нарын чуулга уулзалтад оролцож байна
2002 оноос зохион байгуулагдаж буй Дэлхийн боловсролын сайд нарын чуулга уулзалтад жил бүр дундажаар 80-90 орны Боловсролын сайд нар, мөн 60-70 орны удирдах албан тушаалтнууд өөрийн орны сайдыг төлөөлөн оролцож, салбарын өмнө тулгарч буй бэрхшээл түүнийг даван туулах арга зам, бодлого, ололт амжилт, туршлагаас хуваалцаж дэлхийн боловсролын бодлого ирээдүйд хаашаа чиглэх, түүнд хэрхэн бэлтгэх талаар хэлэлцдэг
Энэ оны Дэлхийн боловсролын сайд нарын чуулга уулзалт 2019 оны 1 дүгээр сарын 21-23-ны өдрүүдэд Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Лондон хотноо зохион байгуулагдаж, дэлхийн 95 орны 1263 төлөөлөгч оролцож байна.
Tuesday, January 22, 2019
Элсэлтийн хоёрдахь өдрийн мэдээ
Монгол Улсын Консерваторийн 2019-2020 оны хичээлийн жилийн элсэлтийн шалгалтын I шат 2 дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдрийн байдлаар төгөлдөр хуур, чавхдаст хөгжим, үндэсний хөгжим, үлээвэр, цохивор хөгжим, ардын бүжгийн мэргэжлээр 238 элсэгч бүртгүүлэн оролцлоо.
Monday, January 21, 2019
Дэлхий нийт ирээдүйн боловсролын асуудалд гол анхаарлаа хандуулж байна
Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Лондон хотноо жил бүр зохион байгуулагддаг дэлхийн Боловсролын сайд нарын чуулга уулзалт хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Гурван өдөр үргэлжлэх тус чуулга уулзалт “Боловсролын системийн бодлого, хэрэгжилтийг хөгжүүлэх, үр нөлөөг дээшлүүлэх нь” үндсэн сэдвийн хүрээнд болж байна. Чуулга уулзалтын үндсэн хэлэлцүүлэг хувьсан өөрчлөгдөж буй дэлхий ертөнц ирээдүйд дижитал технологи, интернетийн өсөн нэмэгдэж буй хэрэглээнд суурилсан сургалтын шинэ хөтөлбөр, боловсролын загвар боловсруулахыг шаардаж буй хэрэгцээ, хандлага, түүнчлэн, боловсролыг яс үндэс, хэл соёл, газар нутгаас үл харгалзан хүртээмжтэй хүргэх, боловсрол авах, сурах үйл явцад багш, эцэг эх, сурагч, хамт олны оролцоог идэвхжүүлэх зэрэг сэдвийн хүрээнд өрнөж байна.
Завханы эвэр бүрээч
Монгол Улсын Консерваториас Урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Ванганы нэрэмжит Завхан аймгийн хөгжимт жүжгийн театрын хөгжимчдөд мэргэжил дээшлүүлэх 4,9 кредитийн сургалтыг 2019.01.16-наас 2019.01.30-ныг хүртэл зохион байгуулж байна.
Завханы бүжигчид
Монгол Улсын Консерваторийн Бүжиг, циркийн факультетаас Урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Ванганы нэрэмжит Завхан аймгийн хөгжимт жүжгийн театрын бүжигчдэд мэргэжил дээшлүүлэх 4,9 кредитийн сургалтыг 2019.01.16-наас 2019.01.30-ныг хүртэл зохион байгуулж байна.
Carnegie Hall, 881 7th Avenue, New York, NY, USA
МУК-ийн Контрабасс, Их хуур хөгжмийн багш Л. Баасанхүү. Контрабасс хөгжмийн 7-р ангийн сурагч
Э. Хулан нар маань NY-ын Корнeги холл. Шагналаа хүртлээ...
Завхан аймгийн бүжигчид
Монгол Улсын Консерваторийн Бүжиг, циркийн факультетаас Урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Ванганы нэрэмжит Завхан аймгийн хөгжимт жүжгийн театрын бүжигчдэд мэргэжил дээшлүүлэх 4,9 кредитийн сургалтыг 2019.01.16-наас 2019.01.30-ныг хүртэл зохион байгуулж байна.
Монгол Улсын Консерваторийн захирал Урлагийн гавьяат зүтгэлтэн Ц.Пүрэвхүү, Бүжиг, циркийн факультетын декан Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Оюун нар сургалтын үйл явцыг Завхан аймгийн Засаг дарга Д.Батсайхан, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагийн Соёл Урлагийн Газрын хэлтсийн дарга Д.Батхуяг, мэргэжилтэн З.Соёлмаа нарт танилцууллаа.
Sunday, January 20, 2019
Элсэлт эхэллээ
Монгол Улсын Консерваторийн 2019-2020 оны хичээлийн жилийн элсэлтийн шалгалт 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр эхэллээ. Шалгалтад төгөлдөр хуур, чавхдаст хөгжим, үндэсний хөгжим, үлээвэр, цохивор хөгжим, ардын бүжгийн мэргэжлээр нийт 600 гаруй элсэгч бүртгүүлэн оролцлоо. 1-р шатны шалгаруулалт 3 өдөр үргэлжлэх ба 2-р шатны шалгаруулалт 01 дүгээр сарын 24-ний өдөр эхэлнэ
Эрдмийн Зөвлөл хуралдаж байна.
Монгол Улсын Консерваторийн Эрдмийн зөвлөлийн 2019 оны анхдугаар хуралдаан 2019 оны 1-р сарын 21-нд Консерваторийн Эрдмийн өргөөнд боллоо
Saturday, January 19, 2019
Friday, January 18, 2019
Х.Хүслэн: Би хөгжимд зориулсан цаг хугацаандаа дурласан
Тэрээр Итали болон Чех улсад зохиогдсон олон улсын төгөлдөр хуурчдын тэмцээнд I болон III байрт орсон юм.
Монгол Улсын Консерваторийн (МУК) 8-р ангийн сурагч Х.Хүслэнтэй ярилцлаа. Тэр 2018 оны Монгол Улсын ОНЦЛОХ ХҮҮХЭД болсон бөгөөд Итали болон Чех улсад зохиогдсон олон улсын төгөлдөр хуурчдын тэмцээнд I болон III байрт орсон юм. Түүний амжилт хийгээд үзэл бодлынх нь талаар ярилцлаа.
Thursday, January 17, 2019
хамтран ажиллах гэрээ
Монгол Улсын Консерватори, Мэргэжлийн урлагийн байгууллагууд хооронд хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурах ёслол боллоо.
Төрөөс соёлын талаар баримтлах бодлого, Монгол Улсын Боловсролын тухай багц хууль, Соёлын тухай хууль, Сонгодог урлаг-III, Соёлын үйлдвэрлэл үндэсний хөтөлбөрүүдэд тусгагдсан мэргэжлийн боловсон хүчнийг чадавхжуулах, бэлтгэх, дадлагажуулах, эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг хийх замаар хүний нөөцийн бодлогын хэрэгжилтийг хангах холбогдох заалтыг тус тус үндэслэн 2018-2019 оны хичээлийн жилээс хамтран ажиллахаар тохиролцож Монгол Улсын мэргэжлийн уран бүтээлчдийг бэлтгэх, мэргэжил дээшлүүлэх, мэргэшүүлэх, дутагдалтай хүний нөөцийг нөхөн бүрдүүлэх, оюутан сурагчдыг дадлагажуулах, бүтээлч санал санаачилгыг дэмжиж харилцан үр ашигтай хамтран ажиллах зорилготой гэрээнүүдийг байгуулав. Үүнд:
- Дуурь Бүжгийн Эрдмийн театрын дарга МУГЖ Ц.Төвшинтөгс
- Төв аймгийн Монгол туургатан театрын дарга, МУСТА Д.Мөнхбат
- ЦЕГ-ын Сүлд чуулгын дарга хурандаа Л.Гаваасүрэн
- Нийслэлийн дэргэдэх Улаанбаатар чуулгын дарга МУСТА Р.Мөнхсайхан
- ЗХЖШ-ийн дэргэдэх ҮЖҮНХ-ийн дарга МУУГЗ хурандаа Ч.Гансүх
- Үндэсний Урлагийн Их театрын дарга МУУГЗ Г.Цоггэрэл
- Монгол Улсын Филармонийн дарга МУУГЗ Ч.Даваасүрэн
- ХЦДБЧ-ийн дарга МУУГЗ хурандаа Б.Ганхуяг
- Завхан аймгийн Л.Ванганы нэрэмжит Хөгжимт Жүжгийн театрын дарга, МУСТА Г.Солонго
- ЦДБЭЧ-ын дарга хурандаа Г.Золзаяа
- ҮБХИС-ийн Цэргийн хөгжмийн сургуулийн захирал хошууч Д.Одгэрэл
- ТОТАЛ MUSIC ХХК-ийн захирал С.Од-Эрдэнэ
Wednesday, January 16, 2019
Урлагийн гавьяат зүтгэлтэн Балжиннямын Пүрэвдорж
Монгол Улсын Консерваторид дахин шинээр гавьяат төрлөө.
Монгол Улсын Консерваторийн Монгол хэл-Уран зохиолын ахмад багш, Монголын зохиолчдын эвлэлийн хорооны гишүүн, зохиолч яруу найргач Балжиннямын Пүрэвдорж нь 1981 оноос өндөөрийг хүртэл тус сургуульд багшлаж байсан манай ахмад багш нарын нэг бөгөөд багшлах ажлын зэрэгцээ уран бүтээлээ туурвиж 6 роман, олон яруу найраг шүлгийн зохиолуудыг бичиж хэвлүүлсэн ахмад багш билээ.
Түүний энэ ажил, уран бүтээлийг нь төрөөс үнэлж Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн цолоор шагнагдсанд мянга мянган шавь нар, хамт олноос нь чин сэтгэлийн халуун баяр хүргэж байна.
байршил
Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 7-р хороо, Бээжингийн гудамж, Ш/х УБ 20-368
======================
url: zipcode.mn
Байршил:11-р хороолол-3
ЗИП код:14192
Уртраг:47.9233
Өргөрөг:106.9263
======================
url: zipcode.mn
Байршил:11-р хороолол-3
ЗИП код:14192
Уртраг:47.9233
Өргөрөг:106.9263
ЕТХ, ЦХ, МТХ тэнхимүүдийн э/ш хурал
Ерөнхий төгөлдөр хуурын тэнхим, Цөөхүүл хөгжмийн тэнхим, Мэргэжлийн төгөлдөр хуурын тэнхим э/ш хурал
Tuesday, January 15, 2019
БАГШ СОНГОН ШАЛГАРУУЛЖ АЖИЛД АВНА
Монгол улсын консерваторийн Ерөнхий боловсролын сургуульд бага ангийн багш, дотуур байрны багш, биологийн багш сонгон шалгаруулж ажилд авна.
Бүрдүүлэх материал:
• Ажилд орохыг хүссэн өргөдөл
• ТАХ-ийн анкет
• Боловсролын болон эрдмийн зэрэг, цолны диплом
• Гурван үеийн намтар
• Ажил байдлын тодорхойлолт
• Иргэний үнэмлэх, цээж зураг 2%
Бүртгэлийг 2019 оны 01.25 дуустал хичээлийн 1-р байрны 116 тоотод хийнэ.
Утас: 91119633
Бүрдүүлэх материал:
• Ажилд орохыг хүссэн өргөдөл
• ТАХ-ийн анкет
• Боловсролын болон эрдмийн зэрэг, цолны диплом
• Гурван үеийн намтар
• Ажил байдлын тодорхойлолт
• Иргэний үнэмлэх, цээж зураг 2%
Бүртгэлийг 2019 оны 01.25 дуустал хичээлийн 1-р байрны 116 тоотод хийнэ.
Утас: 91119633
Monday, January 14, 2019
МУК-н Зөвлөх багш Д.Алимаа
МУК-н Зөвлөх багш Д.Алимаа 15/I 13:00 цагт 303 тэнхимд Ж.Массне Размышление, П.И.Чайковский Размышление ялгаа, анализ, сурах арга барил (метод) сэдвээр нээлттэй хичээл амжилттай явууллаа.
Нээлттэй хичээлд Ж.Массне, П.И.Чайковский хоёр хөгжмийн зохиолчийн Размышление гэх зохиол дээр хөгжмийн зохиолч юуг илэрхийлэхийг зорьсон, тоглооч юуг анхаарч хөгжимдөх ёстой талаар үнэтэй сайхан зөвлөгөө өглөө. Мөн нээлттэй хичээлд хөгжимдсөн 12а ангийн сурагч Энхжин болон, оролцсон сурагч оюутнуудад хөгжимчин хүний мөн чанар, бусдаас ялгарах өнгөний ялгаа болон өөрийгөө олж таних талаар ярилцлаа.
Friday, January 11, 2019
Мэргэжлийн ур чадвар, мэдлэг боловсролыг дээшлүүлэх сургалт
Монгол Улсын Консерваторийн Бүжиг, циркийн факультетийн Бүжгийн тэнхимээс зохион байгуулсан мэргэжлийн эрчимжүүлсэн сургалтанд Үндэсний Урлагийн Их театрын Зууны манлай бүжиг дэглээч, Ардын ж:үжигчин Ц.Сэвжидийн нэрэмжит Бүжгийн чуулгын уран бүтээлчид бүрэн бүрэлдэхүүнээрээ амжилттай суралцаж сертификатаа гардан авлаа.
Монгол Улсын Консерваторийн захирал МУУГЗ, дэд профессор Ц.Пүрэвхүү, Бүжиг, циркийн факультетийн декан, МУУГЗ, бүжгийн багш Н.Оюун нар 2019.01.11-нд Үндэсний Урлагийн Их театрын Цэнхэр танхимд хүрэлцэн очиж бүжигчдэд Сертификатыг гардуулан өглөө.
МУАЖ, Д.Түвшинжаргалын нээлттэй хичээл
Монгол Улсын Консерваторийн Дуулаачийн Факультетын уртын дууны дуулах урзүйн багш МУАЖ, Д.Түвшинжаргал багшийн
- Их Эзэн Чингис хааны төрийн сүлд Эртний сайхан
- Төрийн Түмний Эх айзам уртын дууны
нээлттэй хичээл амжилттай явагдлаа.
Хичээлд оюутан, багш нараас гадна ӨМӨЗО-ны Шилийн гол аймгийн Сүнэд Зүүн Хошуунаас Оюунцэцэг, Дорж, Чандган, Аша, Өнөмөнх нар ирж оролцлоо.
Thursday, January 10, 2019
Концертмейстер багш О.Лхагвасүрэн багшийн нээлттэй хичээл
О.Лхагвасүрэн багш нь 1993 оноос ХБДС-д концертмейстер багш, мэргэжлийн багшаар ажиллаж байгаа ба 1998, 2001, 2003, 2008, 2012, 2017 онуудад шилдэг концертмейстер багшаар шалгарч байсан.
Мөн: Соёлын тэргүүний ажилтан, Боловсролын тэргүүний ажилтан, Алтан гадас одонгоор тус тус шагнагдаж байсан.
О.Лхагвасүрэн багш 2019.01.11-ний өдөр 10:00 цагаас 302 тоот ангид өөрийн туршлагаас мэргэжил нэгт багш нар, оюутан сурагчдад зориулж "Үлээвэр хөгжимтэй хэрхэн хамсран хөгжимдөх, Виолончель хөгжимтэй хэрхэн хамсран хөгжимдөх, концертмейстерт тулгардаг зарим бэрхшээл" сэдвээр нээлттэй хичээл өглөө.
Тус нээлттэй хичээлд:
- Концертмейстер багш Э.Хосбаяр 11в ангийн сурагч Төртогтохтой – Гедике “Концертын этюд”
- Концертмейстер багш Л.Мөнххишиг 10а ангийн сурагч Мэргэнтэй- Сен-Санс “Концерт 1-р анги”
- Концертмейстер багш О.Лхагвасүрэн 10в ангийн Ариунгэрэлтэй – Чайковский “День ли царит”
тоглож тухайн зохиол дээр хэрхэн хамсран тоглох, зохиолын анализ хийж ажиллаа.
Тус нээлттэй хичээл нь залуу концертмейстер багш нарт үр өгөөж ихтэй, үлээвэр болон утсан хөгжимтэй тоглоход гардаг бэрхшээлийг хэрхэн удирдах, онцлог зэргийг тусгасан сонирхолтой хичээл боллоо.
Концертмейстерийн тэнхим нь жилийн төлөвлөгөөнд тусгасан ажлын дагуу нээлттэй хичээлийн жилд 4 удаа төлөвлөгөөтэй зохион байгуулж байна. Тус төлөвлөгөөний дагуу дараагийн нээлттэй хичээл 3-р сард болохоор төлөвлөгдөн ажиллаж байна.
Окояама Юми багшийн лекц, шалгалт
Монгол улсын ардын жүжигчин төрийн шагналт С.Гончигсумлаагийн нэрэмжит, Алтан гадас одонт Монгол Улсын Консерваторийн Дуулаачийн 2Б курсын 2018-2019 оны хичээлийн жилийн 1-р хагас жилийн концертийн дуучин хичээлийн лекц - шалгалт амжилттай боллоо.
Мэргэжлийн багш: Окояама Юми
Концертмейстр багш: Окояама Юми
Утсан хөгжмийн тэнхмийн э/ш/х
Утсан хөгжмийн тэнхмийн үндсэн багш болох 10 багш, 10 чухал сэдвээр амжилттай эрдэм шинжилгээний тайлан хурал хийлээ.
Шилдэг илтгэлээр:
- Э.Энх-Амгалан 5-6 насны хүүхдэд заах 8 удаагийн, 8 цагийн хичээл
- Э.Энхцэцэг Эргономик
- Ж.Энхтуяа Хийл хөгжмийн сургалтын үйл явцад тулгардаг төвөгтэй асуудлууд
Wednesday, January 9, 2019
D.Narantungalag - J.S.Bach - The Well Tempered Clavier
СТА, БТА, Мэргэжлийн төгөлдөр хуур хөгжмийн тэнхмийн зөвлөх багш Д.Нарантунгалаг И. С. Бах - Хорошо темперированный клавир зохиолын оюун санааны онцлог сэдвээр нээлттэй хичээл амжилттай явуулав. Хичээлд 7а ангийн сурагч Д.Ганхилуун оролцов.
Percussion music
Ганчимэг : Хөгжмийн зэмсгүүдээ судалцгаая төслийн хүрээнд танин мэдэхүйн лекц концертыг МУК-н ҮЦХТэнхмийн цохивор хөгжмийн МУГБ Б.Зоригт цохивор чуулгын оюутан сурагчдын хамтаар салхийг хагалан сүр хүчийг бадруулан нээж ийнхүү эхлүүллээ.
Ж.Чулуун Уран хас чуулбарыг цохивор хөгжмийн зэмсгүүддээ хөрвүүлэн найруулж, сургалтын хөтөлбөрт асар их хөрөнгө оруулалтыг хийсээр ирснийг энэ дашрамд дурьдмаар санагдлаа. Уг төслийн гол зорилго нь суралцагсдын мэдлэгийн хүрээг тэлэх, хөгжмийн боловсролыг цогцоор нь эзэмшүүлэх, бие биенээ хүндэтгэх, нэгнийхээ сонгосон мэргэжлийг сайшаан дэмжих, урлагийн хүмүүжлийг төлөвшүүлэхэд чиглэгдэж байгаа юм.
Зоригоо багш цохивор хөгжмийн бүх зэмсгийн төрлүүдийг задлан тайлбарлаж, тэдний онцлог, үүсэл гарал, дуугаралтын ялгаа, хөгжмүүдийн гүйцэтгэх үүрэг, хөг тембр гээд маш ойлгомжтой, сонирхолтой тайлбарыг онолын үүднээс хийж Уран хас чуулбарыг бүтэн циклээр нь сурагчдын хамт тоглож сонирхууллаа. ҮЦХТ багш Б.Зоригт болон цохивор хөгжмийн оюутан сурагч нартаа баяр хүргэе
мэдээллийн эх үүсвэр : Ганчимэг Г.
Tuesday, January 8, 2019
Хүндэт профессор Ё.Батбаярын нээлттэй хичээл
Монгол Улсын Консерваторийн Үндэсний Хөгжмийн факультетын морин хуурын хөгжмийн багш МУГБ, Хүндэт профессор Ё.Батбаярын Морин хуур хөгжмийн сургалт, барил тавилын асуудалд сэдэвт нээлттэй хичээл 2019 оны 1-р сарын 8-ны өдрийн 13.00 цагт Үндэсний Хөгжмийн факультетын бага зааланд амжилттай зохион байгуулагдлаа.
МУГБ, Хүндэт профессор Ё.Батбаяр багш морин хуурын сургалтыг
- Зөв монгол хүнийг нийгэмд төлөвшүүлэн гаргах,
- Хөгжимчин болох монгол хүнийг бэлдэх
гэсэн үндсэн 2 том ухагдахуун дээр түшиглэн явагдгаараа ихээхэн давуу талтай онцлогтой болохыг сурагч, оюутан, багш нарт ойлгуулсан ач холбогдолтой нээлттэй хичээл боллоо.
MSC's dissertations
- Ш.Гульфайруз Ph.D. Монголын хөгжмийн зохиолчдын төгөлдөр хуурын уран бүтээл ХХ зууны 2-р хагас: Хөгжмийн зохиолч, хөгжмийн зэмсэг, төрөл зүйлс
- М.Озила Ph.D. Монголын казакуудын уламжлалт дуу
- Б. Сүхээ Ph.D. Антон Павлович Чехов Монголын тайзнаа
- Р.Оюунбат Ph.D. Хүрээ дуу хөгжмийн үүсэл хөгжил
Шаует Гульфайруз. Фортепианная музыка Монголии второй половины XX века: композитор, инструмент, жанр - Автореферат
Шаует Гульфайруз. Фортепианная музыка Монголии второй половины XX века: композитор, инструмент, жанр: Автореферат: 17.00.02, 2011
Ш.Гульфайруз Ph.D. Монголын хөгжмийн зохиолчдын төгөлдөр хуурын уран бүтээл ХХ зууны 2-р хагас: Хөгжмийн зохиолч, хөгжмийн зэмсэг, төрөл зүйлс
Ш.Гульфайруз Ph.D. Монголын хөгжмийн зохиолчдын төгөлдөр хуурын уран бүтээл ХХ зууны 2-р хагас: Хөгжмийн зохиолч, хөгжмийн зэмсэг, төрөл зүйлс
Suhee's dissertation
Российский институт театрального искусства - Russian Academy of Theatre Arts
Б. Сухээ (РАТИ–ГИТИС), аспирант. Научный руководитель — кандидат искусствоведния Е. В. Шахматова.
Б. Сухээ (Монголия)
"ВИШНЕВЫЙ САД" А. П. ЧЕХОВА: СРАВНИТЕЛЬНЫЙ АНАЛИЗ ДВУХ ПОСТАНОВОК МОНГОЛЬСКОГО ТЕАТРА
B. Sukhee. Chekhov's "The Cherry Orchard": comparative analysis of two productions created in Mongolian theatres
Б. Сухээ (РАТИ–ГИТИС), аспирант. Научный руководитель — кандидат искусствоведния Е. В. Шахматова.
Б. Сухээ (Монголия)
"ВИШНЕВЫЙ САД" А. П. ЧЕХОВА: СРАВНИТЕЛЬНЫЙ АНАЛИЗ ДВУХ ПОСТАНОВОК МОНГОЛЬСКОГО ТЕАТРА
B. Sukhee. Chekhov's "The Cherry Orchard": comparative analysis of two productions created in Mongolian theatres
Monday, January 7, 2019
Saturday, January 5, 2019
Монгол Урлагийн Эх Ундарга
Монголын урлагийн эх уурхай болсон Төрийн шагналт ардын жүжигчин С.Гончигсумлаагийн нэрэмжит ХӨГЖИМ БҮЖГИЙН КОЛЛЕЖ-ийн 80 жилийн ойд зориулсан Үндэстний урлагийн нэгдсэн тоглолт.