Friday, December 27, 2019

Монгол улсын төрийн хошой шагналт Ардын жүжигчин Лувсанжамбын Мөрдорж, Билэгийн Дамдинсүрэн нарын 100 жилийн ойд зориулсан Эрдэм шинжилгээний бага хурал, Номын Нээлт

Монгол улсын төрийн хошой шагналт Ардын жүжигчин Лувсанжамбын Мөрдорж,
Билэгийн Дамдинсүрэн нарын 100 жилийн ойд зориулсан Эрдэм шинжилгээний бага хурал амжилттай болж өндөрлөв.
Мөн БСШУС-ын яамны санхүүжилттэйгээр Л.Мөрдорж Б.Дамдинсүрэн нарын Намтар судлал, бүтээлийн өв номын нээлт боллоо. Монголын хөгжмийн болон нийгэм соёлын зүтгэлтнүүд Л.Мөрдорж Б.Дамдинсүрэн сангийнхан хүрэлцэн ирж ном бүтээгч төслийн багынханд талархал илэрхийлэв.
Номын зохиогч доктор, профессор Ж.Энэбиш
Редактор доктор, профессор Н.Жанцанноров, профессор Ц.Пүрэвхүү
Төслийн удирдагч доктор М.Ундраа, багийн гишүүн Э.Уранхүү нартаа талархал илэрхийлж амжилт хүсье.

Thursday, December 26, 2019

Алдарч хуурч Г. Жамъянгийн мэндэлсний 100 жилийн ойн хүрээнд Монгол Улсын Консерваторийн Үндэсний Хөгжмийн Мэргэжлийн Сургуулийн зөвлөх багш, хүндэт профессор МУГ багш Ё.Батбаярын удирдсан оюутан сурагчдын тайлан тоглолт


Монгол Улсын Консерваторийн Үндэсний Хөгжмийн Мэргэжлийн Сургуулийн зөвлөх багш, хүндэт профессор МУГ багш Ё.Батбаярын удирдсан оюутан сурагчдын тайлан тоглолт 12 сарын 26-ны үдэш тус сургуулийн концертын Б танхимд боллоо. Энэхүү тоглолт нь морин хуурын анхны мэргэжлийн багш нарын нэг алдарч хуурч Г. Жамъянгийн мэндэлсний 100 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж буй ажлуудын нэг юм. Тоглолтод Консерваторийн морин хуурын ангийн 3-р курсийн оюутан Г.Тэмүүлэн, 2-курсийн оюутан Г.Лхам, С.Жаргалсайхан, М.Мөнхсайхан, Ерөнхий боловсролын сургуулийн 12а ангийн сурагч Б.Энх-амгалан, 9б ангийн сурагч Ж.Очиржав, Г.Шихихутаг нар

Tuesday, December 17, 2019

Угтах үйлчилгээний тохижилт

Монгол Улсын Консерваторийн багш, төгөлдөр хуурч Д.Чимгээ багшийн “Урлагт үлдээсэн мөрүүд” болох үе үеийн шавь нар нь нэгдэн багшийнхаа гэгээн дурсгалд зориулж, үйл хэргийг  нь мөнхлөн үлдээх зорилгоор төрөлх сургуулийнхаа угтах үйлчилгээний хэсгийг иж бүрэн тохижууллаа. Энэхүү үйл ажиллагааг Д.Чимгээ багшийн анхны шавь нарын нэг болох Консерваторийн Эрдэм Шинжилгээ Иновацийн Албаны дарга  М.Ундраа санаачлан зохион байгуулав. Угтах үйлчилгээний тохижилтын ажлын нээлтэд Монгол Улсын Консерваторийн удирдлагууд болон Д.Чимгээ багштай тус сургуульд хамт ажиллаж байсан багш нар мөн оюутан, сурагчид хүрэлцэн ирж оролцлоо.

Thursday, December 12, 2019

Монгол Улсын Консерваторийн 8б ангийн сурагч Азийн аварга Батбямбын Жамбалбаярням Дэлхийн аваргын рекорд тогтоож "ОЛОН УЛСЫН МАСТЕР" боллоо.


2019 оны 11 сарын 27 ноос 12-сарын 8 нд БНХАУ-ын Жухай болон Бухан хотуудад болсон  “Ой тогтоолтын ДЭЛХИЙН АВАРГА”шалгаруулах тэмцээнд манай улсаас 14 хүний бүрэлдэхүүнтэй багш дасгалжуулагч тамирчид явсны нэг гишүүнээр СХМС-ын УХТ-ийн 8-р ангийн сурагч Б.Жамбалбаярням оролцсон юм.Тэрээр энэхүү тэмцээнээс 1 алт, 2 мөнгө ,4 хүрэл ,Цом ба  насны ангилалдаа 5 минутанд 333 зураг тогтоон дэлхийн рекорд эвдсэн амжилттай оролцож  олон  улсын мастерийн болзол ханган ОЛОН УЛСЫН МАСТЕР БОЛЛОО.
Мөн Монголын баг тамирчид багаараа “ОЙ ТОГТООЛТЫН ДЭЛХИЙН АВАРГА”-ын цомыг эх орондоо авчирлаа.

Монголын нэрт хөгжмийн удирдаачдын залгамж Анхны дөрвөн магистр

 Монгол Улсын Консерваторийн Хөгжмийн Ухаан Дуулаачийн Сургуулийн “Найрал хөгжим удирдах урлаг” мэргэжлийн магистрантуудын төгсөлтийн шалгалт, уран бүтээлийн тайлан тоглолт 12 сарын 11 өдөр тус сургуулийн концертын А танхимд амжилттай болж өндөрлөлөө. Төгсөлтийн шалгалтын комиссын даргаар Хөгжмийн Ухаан Дуулаачийн Сургуулийн захирал Х.Алтангэрэл, комиссын гишүүдэд Консерваторийн захирал МУУГЗ профессор Ц.Пүрэвхүү, Ардын жүжигчин, хүндэт профессор Ж.Бүрэнбэх, МУУГЗ Н.Буянбаатар нар ажиллалаа. Магистрантууд төгсөлтийн шалгалтын тайлан тоглолтондоо  дараах бүтээлүүдийг удирдан хөгжимдүүллээ.

ДОЛОО НОТНЫ БАЯР


Монгол Улсын Консерваторийн Төгөлдөр хуур, утсан хөгжим, үлээвэр цохивор хөгжмийн төрлөөр 2019-2020 оны хичээлийн жилд элсэн суралцагч бяцхан сурагчид маань их эрдмийн эхлэл болсон Долоон нотны баяраа тэнхим тус бүр тэмдэглэн шавь нарынхаа сурсан мэдсэн зүйлээ багш нар, эцэг эхчүүддээ тайлагнан үзүүллээ. 

Өхөөрдөм бяцхан сурагчид маань урлагийн тайзнаа анх нэрээ цоллуулан гарч ирж, өөрийн хөгжмийн зэмсгээ хэрхэн эзэмшиж, хичээнгүйлэн тоглож байгааг үзсэн багш нар шавиараа, эцэг эхчүүд үр хүүхдээрээ бахархсан сайхан өдрүүд үргэлжиллээ.
Энэхүү баярт Монгол Улсын Консерваторийн Сургалт эрдэм шинжилгээ  эрхэлсэн дэд захирал, ШУ-ны доктор (Sc.D), Профессор Ш.Ариунаа тэргүүтэй удирдлагууд оролцон баяр хүргэн үг хэлж, мэндчилгээ дэвшүүллээ.

Tuesday, December 10, 2019

ТОГЛОЛТЫН МЭДЭЭ


Монгол Улсын Консерваторийн Концертын А танхимд 12 сарын 10 үдэш МУСТА Д.Бойжоо багшийн шавь Их хуурын ангийн оюутан Б.Тэмүүлэнгийн “ИРМҮҮН” тоглолт, концертын Б танхимт Ц.Шаравцэрэн багш болон түүний шавь Б.Шижир, Э.Номин, Э.Алунгоо нарын хамтарсан “Унгарын нэрт хөгжмийн зохиолч Ференц Листийн Төгөлдөр хуурын концертууд” тоглолт тус тус зохион байгуулагдлаа.


Б.Эрдэнэчимэг багш хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнагдав.


Монгол Улсын Консерваторийн биеийн тамирын багш, ахмадын хорооны дарга Б.Эрдэнэчимэг өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор шагнагдлаа. Өөрийн хөдөлмөр бүтээлээ төр засагтаа үнэлүүлсэн Б.Эрдэнэчимэг багшийг Консерваторийн захиргаа сургуульдаа хүлээн авч баяр хүргэн дурсгалын зүйл гардууллаа.  






Монголын Улсын Консерваторийн Циркийн тэнхим

Монголын Улсын Консерваторийн Циркийн мэргэжлийн сургуультай хамтран ажилладаг Монгол цирк хөгжлийн төвийн тэргүүн МУСТА. Н.Эрдэнэ Монгол улсад циркийн сургууль үүсэж хөгжсөний 80 жилийн ойг угтан тус сургуулийн циркийн тэнхимийн хамт олонд  иж бүрэн “майхан цирк” , төгсөлтийн уран бүтээлийн үйл ажиллагаанд зориулан 5 сая төгрөгийг бэлэглэв. Мөн Монгол Улсын Консерваторийн циркийн тэнхимээс Монгол цирк хөгжлийн төвийн тэргүүн МУСТА Н.Эрдэнэд талархал илэрхийлж дурсгалын зүйл гардууллаа.

Thursday, December 5, 2019

ГЕРМАНЫ ЭЛЧИН САЙДЫН ЯАМНЫ ЗУЛ САРЫН БАЯР

Монгол улсад суугаа Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын элчин сайдын яам, Монгол Улсын Консерваторын хамтын ажиллагааны хүрээнд Зул сарын баярыг 2019 оны 12 сарын 04 ны өдөр тус сургуулийн концертын А танхимд хамтран зохион байгуулав. Баярын үйл ажиллагаа нь “Зул сарын концерт”, “Хүлээн авалт” гэсэн хоёр хэсгээс бүрдэн явагдлаа. Энэхүү үйл ажиллагаанд Герман улсаас Монгол Улсад суугаа элчин сайд Ёорн Розенберг, түүний гэргий хатагтай Урзула Розенберг, УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Монгол Улсын Консерваторийн захирал Ц.Пүрэвхүү нар болон, Монгол Улсад ажиллаж амьдарч буй Германы иргэд хүрэлцэн ирж оролцов. Баярын тоглолтод Монгол Консерваторийн Симфони найрал хөгжим, Хүүхдийн найрал дуу, Цохивор хөгжмийн чуулга, дунд ангийн сурагчдын хийлийн чуулга, Төгөлдөр хуур, Хийл, Морин хийл хөгжмийн мэргэжлийн багш нар болон Герман улсын уран бүтээлчид оролцлоо.