Friday, May 31, 2019

Олон улсын хүүхдийн баяр

Олон улсын хүүхдийн баярт зориулсан баярын үйл ажиллагааг Консерваторийн дотуур байран дээрээ зохион байгуулж хүүхдүүддээ зориулж чин сэтгэлийн урам өгсөн захирлууд болон хамт олондоо талархалаа илэрхийлж ажлын амжилт, сайн сайхны дээдийг хүсье.

Эх үрсийн баярын мэнд хүргэе!

Консерваторийн Үйлдвэрчний Эвлэлийн Хорооноос гишүүддээ Эх үрсийн баярын мэнд хүргэе!
Монголын үрс маш олон болж, Монгол Улсын маань ирээдүй хүүхдүүд өнгөлөг, гэгээлэг, бадрангуй байх болтугай!

Thursday, May 30, 2019

flowerbed


State examination in Professional School of Mongolian Folk Music

Үндэсний Хөгжмийн Мэргэжлийн Сургуулийн Үндэсний хөгжмийн тэнхимийн 4а курсын оюутнууд Хөгжимдөх ур чадвар хичээлээр төгсөлтийн улсын шалгалтаа амжилттай өгцгөөлөө.

Wednesday, May 29, 2019

Сангидоржийн Саянцэцэг салбарын тэргүүний ажилтан боллоо

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг өнөөдөр Монгол Улсын консерваторийн төгөлдөр хуурын багш Сангидоржийн Саянцэцэгт Боловсролын тэргүүний ажилтан тэмдгийг гардуулан өглөө.
С.Саянцэцэг багш салбарын сайдаасаа шагнал гардах үеэрээ “Дэлхийн хэмжээний монгол төгөлдөр хуурчдыг төрүүлэх зорилготой” ажиллаж байгаагаа илэрхийлж, шавь нар маань ч сүүлийн жилүүдэд амжилтын буухиа таслахгүй байгаад урамтай байна гэсэн юм.
С.Саянцэцэг нь ард түмний дунд ардын дуу шиг түгсэн “Зулай цагаан Алтай”, “Миний ээж тэмээчин” зэрэг дуунуудын эзэн, Урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Сангидорж агсны ууган охин билээ. Тэрбээр Москва, Софи, Мексик, Мадри­дын дуурийн театраас гадна дэлхий дахины сонгодог урлагийнхны мөрөөдлийн тавцан болсон алдарт Карнеги холлд уран бүтээлээ эгшиглүүлсэн анхны монгол төгөлдөр хуурч юм.

State examination in Professional School of Mongolian Folk Music

Үндэсний Хөгжмийн Мэргэжлийн Сургуулийн Үндэсний хөгжмийн тэнхимийн 4а курсын оюутнуудаас Хөгжимдөх ур чадвар хичээлээр төгсөлтийн улсын шалгалт авч байна.

Tuesday, May 28, 2019

БИДНИЙ ДУНДАХ НЭГЭН сайн үйлсийн аян

МУК-ийн үйлчлэгч Д.Цэндсүрэнгийн амьдралд урам хайрлая.
Таны сайхан сэтгэлийн үр шим амьдралд тань буян болон дэлгэрэг!
Монгол Улсын Консерваторийн Оюутны Зөвлөлөөс санаачлан тус сургуулийн үйлчлэгч ажилтай Д.Цэндсүрэнд дөрвөн мөч нь саажилттай охиных нь эмчилгээнд туслах, мөн харааны бэрхшээлтэй ээж, оюуны хомсдолтой дүүгээ асран халамжилж, ам бүл 7-уулаа амьдардаг залуу гэр бүлд тус дэм үзүүлж, амьдрах орчныг сайжруулах зорилгоор БИДНИЙ ДУНДАХ НЭГЭН сайн үйлсийн аяныг өрнүүлж байна.  Хамт олны маань нэгэн эд эс болсон энэ Эгэлхэн бүсгүй өөрийн амьдралдаа ахадсан их ачаа үүрч, зовлон гуниг дунд шантрахгүй ажиллаж хөдөлмөрлөсөөр хичээж явна.
МУК-ийн үйлчлэгч бүсгүй Д.Цэндсүрэнгийн амьдралд гэрэл гэгээ нэмж, түүнд туслах сайн үйлсийн аянд нэгдэхийг уриалж байна.
Сайхан сэтгэлт, эрхэм таны өгөөмөр сэтгэлийн үр шим амьдралд тань буян болон дэлгэрэг!!!
Хандивын сан: Хаан банк 5031405438 Д.Цэндсүрэн

Monday, May 27, 2019

MongolBank's gift

Монгол Улсад банкны тогтолцоо үүсэж хөгжсөний  95 жилийн ойг тохиолдуулан энэхүү төгөлдөр хууруудыг Монгол Улсын Консерваторид  Төв банкнаас дурсгал болгов.
Ёслолын ажиллагаанд Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Монголбанкны Тамгын газрын захирал Ж.Батхуяг нар оролцов.
Замбуу тивийн эгшиглэнт аялгууг
Ертөнц хийгээд чанадын хязгаарт түүчээлэх 
Хөгжмийн их урлагийг түгээн дэлгэрүүлэх
Өрнүүн их үйлсдээ тэгш дүүрэн байхын
Өлзийтэй ерөөлийг талбия.
Монголбанк

State examination in Professional School of Dance and Circus

Бүжиг, Циркийн Мэргэжлийн Сургуулийн Үндэсний бүжгийн тэнхимийн Ардын бүжгийн төгсөх 3б курсийн Монгол Бүжгийн Улсын шалгалт амжилттай боллоо.

Aberdeen's MasterClass

АНУ-ын Элчин сайдын яамны зүгээс хоёр орны соёл урлагийн хамтын ажиллагааг хөгжүүлэх үүднээс АНУ-ын Төрийн департаментын Боловсрол соёлын товчоотой хамтран энэ жил гурав дахь удаагаа “Америк Хөгжмийг Гадаадад” (American Music Abroad буюу АМА) хөгжмийн соёлын хөтөлбөрийг Монгол улсад зохион байгуулж байгаа ажээ. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд АНУ-аас ирсэн Абердин хамтлагийн хөгжимчдийн MasterClass Монгол Улсын Консерваторид амжилттай боллоо.
Абердин (Нью-Йорк хот) хамтлаг нь саксфонч, ая зохиогч Брайн Плаутц-аар ахлуулсан таван гишүүн бүхий үлээвэр хөгжмийн рок хамтлаг юм. Тус хамтлаг нь хоёр саксфонч, нэг гитарчин, нэг басс гитарчин ба нэг бөмбөрчинтэй ба очсон газар бүртээ эрч хүчийг түгээж ирсэн билээ. Хамтлагийн ахлагч Брайн Плаутц нь нэр хүнтэй Берклигийн хөгжмийн коллежоос мэргэжлийн зэрэгтэй бөгөөд нийгмийн сүлжээгээр олон нийтэд их хэмжээгээр түгсэн хөгжмийн видео продакшн болох Апартмент Сешинс, мөн Бродвейн жүжигчидийг цуврал концерт хэлбэрээр толилуулдаг Бродвей Сингс продакшнд тус тус оролцож байв. Абердин хамтлагийн динамик содон тоглолтууд нь хамтлагийн басс гитарчин Адам Нилигийн Юүтюб дэх олны хүндэтгэлийг хүлээсэн хөгжмийн онол ба сургалтын сувагт орсон байдаг. Тэрээр өөрийн сувгаараа дамжуулан цахим орчин дах хөгжмийн соёл, орчин үеийн хөгжмийн боловсрол ба түүний хөгжил зэрэг сэдвүүдээр гүнзгийрүүлсэн мэдээлэл өгдөг. Ийнхүү тус хамтлаг нь Юүтюб болон орчин үеийн хэвлэл мэдээллийн хэрэгслийг ашиглан дэлхийн хэмжээнд өөрсдийн уран бүтээлээ хүргэдэг болсон. Дээр дурьдсан Берклигийн хөгжмийн коллежоос мөн хамтлагийн бөмбөрчин Себастьян “Си-басс” Черибога эрдмийн зэрэг хамгаалсан бөгөөд Вили Нелсон, Франк Фостер, Хилари Жейн гэх мэт алдартнуудтай Карнеги-холл, Кеннеди-центр, Жордан-холл гэх мэт нэр хүнд бүхий томоохон тайзнаа тоглолт хийж байсан туршлагатай. Аарон Коплендийн нэрэмжит хөгжмийн сургуулиас Жазз судлал чиглэлээр мастерийн зэрэг хамгаалсан чөлөөт уран бүтээлч, цахилгаан гитарчин, продюсер Ви Жей Браун бол рок, жазз хөгжмийн домог болсон бүтээлүүд, мөн өнөө үеийн Нью-Йорк дахь залуу уран бүтээлчдийн өнгө аясыг агуулсан хөгжимчин юм. Харин тенор болон баритон саксфонч Жаред Ий нь АНУ-ын том хэмжээний амьд хөгжмийн Хардли Стриктли Блюграсс, Саут бай Саутуэст зэрэг фестифалуудад оролцож байсан уран бүтээлч юм. Жаредийн хувьд Кенни Логгинс, Боб Минтцер, Луйс Конте зэрэг уран бүтээлчидтэй хамтдаа нэгэн тайзнаа тоглолт хийж байсан нэгэн билээ.

State examination in Professional School of Classical Music

Сонгодог Хөгжмийн Мэргэжлийн Сургуулийн Төгөлдөр хуурын тэнхимийн төгсөх 12а ангийн Улсын шалгалт амжилттай болж байна.

Friday, May 24, 2019

State examination in Professional School of Dance and Circus

Бүжиг, Циркийн Мэргэжлийн Сургуулийн Үндэсний бүжгийн тэнхимийн төгсөх ангийн Ардын Тайзны Бүжгийн Улсын шалгалт амжилттай боллоо

Wednesday, May 22, 2019

Ministry of Education, Culture and Science - Government of Mongolia

АНУ-д болсон Барток Кабалевский-Прокофьевын нэрэмжит төгөлдөр хуурчдын уралдаанд байр эзэлсэн нэр бүхий сурагчдад мөнгөн шагнал олгох шийдвэрийг Монгол Улсын Засгийн газрын 2019 оны тавдугаар сарын 22-ны өдрийн ээлжит хуралдаанаар гаргав.
  • Тэргүүн байр эзэлсэн Консерваторын сонгодог хөгжмийн мэргэжлийн сургуулийн сурагч О.Нандин, Г.Анар, Х.Хүслэн нарт тус бүр 19 сая төгрөг,
  • Хоёрдугаар байр эзэлсэн сурагч З.Амин-Эрдэнэ, Н.Амарбат, Ц.Гүнбилэг, Т.Найраг, Э.Цэнгэг, Э.Энх-Амгалан, Хобби сургуулийн сурагч Э.Цогт нарт тус бүр 14 сая,
  • Гуравдугаар байр эзэлсэн Консерваторын сонгодог хөгжмийн мэргэжлийн сургуулийн сурагч Б.Мишээл, М.Жаргалан, Ж.Азжаргал, М.Байгал, П.Хэрлэн нарт тус бүр есөн сая
төгрөгийн мөнгөн шагнал олгохоор болов. Сурагчид өнгөрсөн онд анх удаагаа олон улсын уралдаанд оролцож онцгой амжилт гаргасан байна.

Tuesday, May 21, 2019

Mongolian Buddhism Tradition and Innovation Third International Conference on Mongolian Buddhism

Унгар улсын Өтвөш Лораандын нэрэмжит Их сургуулийн Монгол ба Төв Ази судлалын тэнхим, Монгол судлалын Төв болон Буддын шашны судлалын төв нь Олон Улсын Монгол судлалын холбоо, Монгол Улсын БСШУС яам болон Монгол судлалыг дэмжих сан, МБШТөв Гандантэгчэнлин хийдтэй хамтарч Монголын бурханы шашин: Уламжлал ба шинэчлэл сэдэвт Олон улсын гуравдугаар бага хурал 2019 оны 4 дүгээр сарын 25-26- нд Будапешт хотод амжилттай зохион байгуулагдлаа. Үүнд: Монгол, Франц, Австри, Орос, Унгар, Чех, Герман, Америк, Япон, Хятад, Швейцарь, Польш, Словак зэрэг улс орнуудын 80 гаруй эрдэмтэд судлаачид оролцсон бөгөөд Монгол Улсын Консерватораас Эрдэм шинжилгээ, Инновацийн албаны дарга М.Ундраа “Хорчин угсаатны бөөгийн урлагт буддын шашин нөлөөлсөн нь” сэдвээр илтгэлээ амжилттай тавьж хэлэлцүүлэгдсэн байна.
Таны цаашдын эрдэм шинжилгээ, судалгааны ажилд амжилт хүсье.

donation

Монгол Улсын Консерваторийн Сонгодог Хөгжмийн Мэргэжлийн Сургуулийн Төгөлдөр Хуурын Тэнxимийн багш нар 2019.05.13-ны өдөр зохион байгуулсан Яруу төгөлдөр - 2 концертынхоо орлогыг сургуулийнхаа 2а ангийн сурагч Д.Зүмбэрэлхандын эмчилгээнд зориулан гардууллаа.

Deutscher Akademischer Austauschdienst

German Academic Exchange Service, DAAD,  German ulsiin erdemiin soliltsoonii alba buyu Daad-iin Mongoldoh tuluulugch Eylem Inanici hugjmiin chigleleer german ulsad suraltsahad yamar shalguuraar tetgelegt hamragdah talaar taniltsuulga hiisrn buguud E.Shuteen daad-n tetgelegeer suraltsahad yamar baidag germand tetgelgeer surhad hundreltei bolon anhaarah estoi taluudiig tabiltsuulaj herhen tetgelegt beltgeh yund anhaarah,CV-gee herhen bichih yuniivtuhai tuhai tusgah we zereg olon sedveer urgun hureend neelttei taniltsuulgabhiisrn bolno.

Department of management and concert organization


Professional school of music theory and singing art

 Muk-iin jazz hugjmiin angi, GMUB jazz tusliin Zochin bagsh Mátyás Bartha, Munich hotiin hugjim teatriin oh surguuliin jazz  hugjmiin angid suraltsaj bgaa E.Shuteen,B.Munkhtemuulen, B.Huslen,Ts. Munguntovch nariig MuK- zahiral Purevhuu,HuDU surguuliin zahiral Altangerel, Gadaad hariltsaanii darga Sharavtseren nar huleenbavch uulzav.

Friday, May 17, 2019

Ирээдүйд өвлөгдөх эртний өв соёл:Алтайн ятга

Олон улсын музейн өдөрт зориулж Ирээдүйд өвлүүлэх эртний өв соёл Алтай ятгын үзэсгэлэнгийн нээлт өнөөдөр Театр Урлагийн Музейд боллоо.
1400 жилийн тэртээ Монгол нутагт эгшиглэж асан ятга хөгжмийн зэмсгийг 2008 онд анх ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн секторын эрхлэгч, доктор Ц.Төрбат тэргүүтэй судлаачид Ховд аймгийн Манхан сумын нутаг Жаргалант хайрханы хадны оршуулгаас олж илрүүлсэн билээ.
Энэ нь Монголын нутгаас олдсон хамгийн анхны чавхдаст хөгжим гэдгээрээ онцлогтой. Хадны оршуулгад байсан учраас харьцангуй сайн хадгалагдаж үлджээ.
Ятга хөгжим эгшиглэсэн газар энх амгалан, элэг бүтэн заяаг дуудаж байдаг. Алтайн ятга хөгжмийг анх хөгжим урлаач П.Байгалжав дуурайлган урлажээ. Түүнчлэн хөгжим судлаач Д.Ганпүрэв хэрэглээнд оруулж амилуулсан юм.
1400 жилийн өмнө Монгол нутагт хүмүүс хөгжимдөж асан тэр хөгжмөөс гарч байсан эгшгийг 2014 онд сэргээн сонссоноороо бид азтай хүмүүс.
Бидний мэдэх ардын язгуур урлагийн Алтай хамтлагийн гол хөгжмийн зэмсэг буюу тэдний сэргээн тоглосон Алтайн ятга нь энэ хөгжмийн хуулбар юм. Өдгөө Алтайн ятгаар олон сайхан аялгууг тоглож сонсогчдодоо хүргэж байна.
2008 онд Монгол улсын Ховд аймгийн Манхан сумд хийсэн археологийн малтлагаар эртний нүүдэлчдийн хэрэглэж байсан ятгын төрлийн хөгжим олдсон. Уг зэмсэг нь 7- р зуун буюу эртний Түрэгийн үед хамаарч байгаа бөгөөд Монгол Улсад төдийгүй олон улсын хэмжээнд энэ төрлийн хөгжмийн анхны олдвор болохыг Герман Улсын Бонны Их Сургуулийн доктор Жан Бэрман болон эртний хөгжим судлаач Сюзанна Шүлц нар онцолсон байдаг. 1400 жилийн тэртээд бүтээгдсэн энэ хөгжмийн зэмсэг дэлхийн хөгжмийн археологийн түүхэнд түүний дотор чавхдаст товшвор хөгжмийн зэмсгийн судлалын гайхамшигт үзэгдэл болсон юм. 2011 оноос Монгол улсын түүхэнд анх удаа эртний үүх түүхтэй, үзүүлэх харуулах үзмэртэй, судалгаа шинжилгээтэй эртний нүүдэлчдийн хөгжмийг сэргээн нутагшуулах ажлыг Монгол угсаатны хөгжмийн товчооны тэргүүн Д.Ганпүрэв хийж, хөгжмийн зэмсэг урлаач П.Байгальжавтай хамтран сэргээн бүтээгээд байна. Алтай ятгыг сэргээн нутагшуулагч Д.Ганпүрэв нь Алтай ятгын хөг, эгшиг дуурьсал, хөгжимдөх боломжийг судалж тогтоохдоо нүүдэлчин монголчуудынхаа ахуй амьдрал, соёл сэтгэлгээ, домог зүй, тууль хайлах урлагийн арга барилын уламжлалд түшиглэсэн бөгөөд зэмсэгийн хийц бүтцийг шийдвэрлэхдээ нүүдэлчдийн язгуурын дуу хуурын бусад төрлүүдтэй хамтран хөгжимдөх тэдгээрийн эгшиг дуурьсалд нийцтэй байх талыг эрхэмлэжээ. Мөн нэрт ятгачин Ч.Мөнх-Эрдэнэ 2013 оноос Алтай ятга хөгжмийн хөг хөглөгөө, тоглох арга барилын судалгааг явуулж байх хугацаандаа тус хөгжмийн зэмсэг нь тоглож буй тоглоочийг гүн төвлөрөлийн агшинд оруулж, сонсогчдын зүрх сэтгэлийг эзэмдэж, дотоод сэтгэлийг ховсдож чаддаг ямар нэг эрчимтэй холбогдсон амьд хөгтэй хөгжим хэмээн тодорхойлсон байдаг. Алтай ятгын археологийн эх олдвор, судлаач Д.Ганпүрэвийн бүтээсэн хувилбар болон Германы эртний хөгжим судлаач Сюзанна Шүлцийн сэргээн бүтээсэн хувилбар нь 2014 оны 4- р сарын 8- нд Монголын Үндэсний Музейд дэлгэгдсэн Талын дайчдын өв соёл үзэсгэлэнд тавигдаж олон нийтэд хүрсэн. Өнөөдөр Театр Урлагийн Музейд мөнхийн үзмэр болон хадгалагдаж эхэллээ.

Wednesday, May 15, 2019

Goethe Musiklabor Ulan Bator - 10th Anniversary

Гётегийн инстетутын 10 жилийн ойд зориулсан тоглолт амжилттай болов.
Монгол Улсын Консерваторид жазз-орчин үеийн хөгжмийн бакалаврын түвшний боловсрол олгох сургалтыг 2016 оноос эхлэн явуулж байгаа нь тодорхой үр дүнд хүрснийг уг тоглолт харууллаа.
Гётегийн инстетуттэй хамтран ажилласнаар  сургалтад хичээл заах мэргэжлийн багш нарыг сонгох, сургалтын хөтөлбөрийг боловсруулах, хичээлийн хэрэглэгдэхүүн, хөгжмийн зэмсгээр хангах талаар консерваторийн тэнхимийн хэмжээнд амжилттай зохион байгуулах чиглэлээр ажиллах боломж бүрджээ 

Ч.Батцэнгэл багшийн удирдсан ангийн сурагчдын тайлан

Монгол улсын хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, ХХ зууны манлай дуурийн дуучин Цэвэгжавын Пүрэвдоржийн мэндэлсний 90 жилийн ойн хүрээнд... Монгол Улсын Консерваторийн Хөгжмийн Ухаан, Дуулаачийн Сургуулийн ‎Дуулаачийн тэнхимийн Ч.Батцэнгэл багшийн удирдсан  #ТӨГСГӨЛ_ҮГҮЙ ангийн сурагчдын тайлан тоглолт 2019.05.15-нд Монгол Улсын Консерваторийн концертийн Б зааланд амжилттай боллоо. Энэхүү тоглолтонд бэлтгэл курсийн оюутан Ш.Гансүх, I курсийн оюутан М.Нямдэлгэр, II курсийн оюутан Б.Уртнасан, Д.Бямбадорж, III курсийн оюутан Г.Алтанхуяг, Б.Ганболд , н.Батмөнх, төгсөх курсийн оюутан С.Ангараг, Б.Чинбаатар, Ч.Ану нар оролцлоо. Концертмейстер багш: МУСТА Д.Отгонжаргал Мэргэжлийн багш: МУСТА Ч.Батцэнгэл

Goethe-Institut Mongolia marks its 10th anniversary

Монгол дахь Гёте институтийн 10 жилийн ойн хүлээн авалт өнөөдөр /2019.05.15/ ХБНГУ-ын Элчин сайдын яамд боллоо. Энэхүү ойн баярын арга хэмжээний үеэр Мюнхен хотын Хөгжим ба Театр урлагийн дээд сургууль, Монгол Улсын Консерватори хооронд хамтын ажиллагааны гэрээ байгуулав.

Goethe-Institut Mongolia marks its 10th anniversary

The Goethe-Institut Mongolia celebrated its 10th anniversary with  a reception at the German  Embassy Ulaanbaatar on May 15, 2019. As part of the celebrations the Mongolian State Conservatory and the University of Music and Performing Arts Munich exchanged a cooperation agreement.
In his anniversary address, delivered to 120 guests from the cultural, educational and political sectors, the German Ambassador Stefan Duppel acknowledged the work of the Goethe-Institut Mongolia: “For 100 years, culture and education have been important pillars of the relations between Germany and Mongolia. And for 10 years, the Goethe-Institut Mongolia has played a crucial role in this.”

Tuesday, May 14, 2019

Chief Cabinet Secretary Oyun-Erdene & Minister of Education, Culture, Science and Sports Baatarbileg

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Лувсаннамсрайн ОЮУН-ЭРДЭНЭ, Монгол Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ёндонпэрэнлэйн БААТАРБИЛЭГ нар Монгол Улсын Консерваторид зочлож үйл ажиллагаатай танилцав.
КОНСЕРВАТОРИЙН БАЙРНЫ ӨРГӨТГӨЛИЙГ ИРЭХ ОНД ШИЙДВЭРЛЭНЭ
Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Монгол Улсын сайд Л.Оюун-Эрдэнэ, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг нар өнөөдөр Монгол Улсын Консерватори (Хөгжмийн дээд боловсролын байгууллага)-ийн үйл ажиллагаатай танилцлаа.
1937 онд Театрын дэргэдэх “Уран сайхны сургууль” нэртэй анх байгуулагдаж байсан Хөгжим бүжгийн коллежийг 2017 онд ангилал ахиулж, Консерватори болгосон юм.
Бага, дунд боловсрол, мэргэжлийн боловсрол, дээд боловсрол олгодог шаталсан сургалттай, сургалт, эрдэм шинжилгээ-үйлдвэрлэлийн хэв шинжтэй дээд сургууль болгох ажлын хүрээнд хийсэн ажлуудаа захирал Ц.Пүрэвхүү, дэд захирал Ш.Ариунаа нар танилцуулж, бүрэлдэхүүний дөрөв болон ерөнхий боловсролын сургуулийн захирлууд уулзалтад оролцов.
Танилцуулга уулзалтын дараа Консерваторийн дотуур байр, ерөнхий боловсролын сургуулийн зарим анги, бүжиг, тоглолтын танхимуудаар орлоо.
Консерваторийн хувьд корпус гурван байртай. Хичээлийн хуучин байр нь 1962 онд баригдсан бол сурагчдын байр, гал тогооны хэсэг нь 1967 онд ашиглалтад оржээ. Цаашид гал тогооны хэсгийг буулгаж, оронд нь Олон улсын циркийн сургууль болон сурагч, оюутнуудын дотуур байрны цогцолбор байгуулах ажлын зургаа гаргасан байна. Өнөөдрийн байдлаар тус сургуулийн дотуур байранд 76 сурагч, оюутан амьдарч байна. Дотуур байрны нөхцөл муугаас гадна бүтэн хоногийн хоолны зардал 2315 төгрөг байгаа нь үнэхээр чамлалттай гэдгийг санхүүгийн ажилтнууд нь учирлаж байлаа.
Консерваторийн хувьд сургалтын хэрэглэгдэхүүн гэдэг нь хөгжмийн зэмсэгүүд байдаг онцлогтой. Сургалтын хэрэглэгдэхүүн, ерөнхий боловсролын сургуулийн ширээ, сандалын хүрэлцээ хангалтгүй байгаа нь анхаарах асуудлын нэг ажээ.
Сайдууд нөхцөл байдалтай танилцаад Консерваторийн дотуур байрны барилга болон сургалтын хэрэглэгдэхүүний төсвийг ирэх оны төсөвт суулгах боломжтой гэж үзлээ.

Урлагийн Эх Ундарга - О.Нандин

Olon Ulsiin temtseenuudiin shagnaltan 4a angiin suragch O.Nandin / mergejliin bagsh ded professor S.Sayantsetseg/ Concert saihan bolj ungurluu.Ene concertond oyutan suragch naraa Belduulj ugsun Bukh mergejliin khundet bagsh ,professorn nartaa khaluun bayar khurgeye!

Monday, May 13, 2019

G.Bat-Orgil

Монгол Улсын Консерваторийн
Сонгодог Хөгжмийн Мэргэжлийн Сургуулийн
Үлээвэр, цохивор хөгжмийн тэнхимийн
IV курсийн оюутан Г.Бат-Оргилын тайлан тоглолт амжилттай боллоо.

violin concert

О.Хүслэн М.Амарбаясгалан Г.Сатай & М.Мөнхжин нарын хийлийн тайлан концерт амжилттай болж өндөрлөлөө.

Урлагийн Эх Ундарга - талархлын тоглолт

Монголын урлагийн зүрх
Мэргэжлийн урлагийн хөрс
Хөгжмийн боловсролын тархи
Хүчирхэг хамт олны нэгдэл
Монгол Улсын Консерватори үзүүлж байна.
Тэд –
Уран сайхны сургуулиас өөдлөн дэвжсэн
Үе үеийн хөгжимчид, бүжигчид, дуучдын өлгийд
Өдлөн гүйцэж, үүрээ орхих дэлхийн цуутай шонхрууд
Үүрд сургуулиараа овоглох

Төв театр, Төрийн чуулгын эрхэмсэг бүтээлчид билээ.
УРЛАГИЙН ЭХ УНДАРГА - Монгол Улсын Консерваторийн багш, оюутан, сурагчид, төгсөгчдийн нэгдсэн талархлын тоглолт 2019 оны 5 дугаар сарын 14-ний 19:00 цагт Дуурь Бүжгийн Эрдмийн Театрын тайзнаа ганцхан удаа тоглогдоно.
Захиалгын утас: 8808-8868

Sunday, May 12, 2019

Яруу төгөлдөр 2

Хаана: Улсын филармони
Хэзээ: 2019.05.13
Уран бүтээлч: Монгол Улсын Консерваторийн Төгөлдөр xуур тэнxимийн багш нар
Тоглолтын төрөл: Концерт
Үргэлжлэх хугацаа: 2 цаг
Насны ангилал: 5+
Тасалбарын үнэ:
Тасалбар:  40,000 ₮

without end...

Монгол Улсын Консерваторийн Хөгжмийн Ухаан, Дуулаачийн Сургуулийн Дуулаачийн Тэнхим Пүрэвдорж Сантай хамтран
Монгол Улсын хөдөлмөрийн баатар ардын жүжигчин, профессор, П.И. Чайковскийн нэрэмжит олон улсын дуурийн дуулаачийн уралдааны шүүгч, XX зууны манлай дуурийн дуучин Цэвэгжавын ПҮРЭВДОРЖ-ийн мэндэлсний 90 жилийн ойн хүрээнд...
Мэргэжлийн ангийн Төгсгөл үгүй...  тайлан концерт 2019 оны 05 сарын 15-нд 17.30 цагт Концертын "Б" зааланд болно.
Концертмейстр багш: Д.ОТГОНЖАРГАЛ /Магистр/
Мэргэжлийн багш: Ч.БАТЦЭНГЭЛ /Магистр/
IV курсийн оюутан С.Ангараг Б.Чинбаатар
II курсийн оюутан Д.Бямбадорж Б.Уртнасан
III курсийн оюутан Г.Алтанхуяг Н.Ганболд
I курсийн оюутан М.Нямдэлгэр Бэлтгэл курсийн оюутан Б.Гансүх

Friday, May 10, 2019

Н.Мөнхтуяа багшийн сурагчдын тайлан

Н.Мөнхтуяа багшийн ангийн сурагчдын тайлан тоглолт амжилттай боллоо.

Нарандоржийн АЗТҮШИГ - Зүрхний цохилго

Монгол Улсын Консерваторийн
Сонгодог Хөгжмийн Мэргэжлийн Сургуулийн
Үлээвэр, цохивор хөгжмийн тэнхимийн сурагч
Нарандоржийн АЗТҮШИГ-ийн
Зүрхний цохилго - тайлан тоглолт амжилттай боллоо.

Thursday, May 9, 2019

press conference

Монгол Улсын Консерваторийн багш, оюутан, сурагчид, төгсөгчдийн нэгдсэн талархлын УРЛАГИЙН ЭХ УНДАРГА тоглолт 2019 оны 5 дугаар сарын 14-ний 19:00 цагт Дуурь Бүжгийн Эрдмийн Театрын тайзнаа ганцхан удаа болох тухай хэвлэлийн бага хурал зохион байгуулав.

БЦМС-ийн 2018-19 оны хичээлийн жилийн тайлан

МУК цирк бүжгийн сургуулийн тайлан 2019.
БЦМС-ийн 2018-19 оны хичээлийн жилийн тайлан тоглолт амжилттай боллоо.

Wednesday, May 8, 2019

Saya's students in Mongolian State Philharmonic

5r sariin 8/ ulsiin filarmonii tanhim/12a,8a, angiin 2 tugsugchid biy daasan togloltoo amjilttai togololloo.

Prevention, Diagnosis, Treatment of Hepatitis B and C

Элэг бүтэн Монгол Үндэсний хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын Консерваторийн 15-аас дээш насны сурагч, оюутан, багш, ажилчдын дунд Элэгний В,С вирус илрүүлэх шинжилгээ хийгдэж байна.

П.Болормаа & О.Булгамаа

Өчигдөр, 2019.05.08-ны өдөр хуучрын ахлах СТА,БТА П.Мөнгөнцэцэг, шудрага хөгжмийн багш СТА БТА Д.Жаргалмаа нарын удирдсан 4к оюутан П.Болормаа/хуучир/,О.Булгамаа/шудрага/ нарын тоглолт амжилттай болж өндөрлөлөө. Энэхүү тоглолтын хөтөлбөрт үндэсний хөгжмийн мэргэжлийн сургалтанд Монголын хөгжмийн зохиолчдын бүтээлээс гадна өрнийн сонгодог, Оросын болон Хятадын том хэлбэрийн шинэ шинэ бүтээлийг хуучир, шудрага хөгжмийн урын санд баяжигдаж байгааг сонирхуулан үзэгчдэд хүргэлээ. Түүнчлэн Үндэсний хөгжмийн сургалтанд сүүлийн жилүүдэд эрчимтэй хэрэгжиж байгаа хөтөлбөр болох "Төрөл хөгжмийн хөгжимдөх ур чадвар"-хичээлийн хэрэгжилтийг харуулсан ардын уламжлалт арга барилаар хөгжимдсөн хөтөлбөрүүд нь сонирхолтой байлаа.Үүнд :Аргил хуучир-тэмээн хуучир,4чавхдаст хуучир,пикколо хуучир зэрэг хөгжмийн зэмсгээр хамсран хөгжимдөхийн зэрэгцээ Үндэсний найрал хөгжимтэй пикколо хуучраар анх удаа гоцлох, С.Гончигсумлаагийн Хуучир шудрага симфони найралд зориулсан бүтээлийг үндэсний найрал хөгжим хамтран тоглосон нь өндөр үнэлгээ авлаа.

Оюутнуудын эрдэм шинжилгээний бага хурал

Монгол Улсын Консерваторийн 2018-2019 оны хичээлийн жилийн оюутнуудын эрдэм шинжилгээний бага хурал Монгол Улсын Консерваторийн Хөгжмийн Ухаан Дуулаачийн Сургууль, Сонгодог Хөгжмийн Мэргэжлийн Сургууль, Үндэсний Хөгжмийн Мэргэжлийн Сургууль, Бүжиг Циркийн Мэргэжлийн Сургуулийн бакалаврын хөтөлбөрт суралцаж буй оюутнуудын хооронд 2019 оны 5-р сарын 8-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа.
Энэхүү эрдэм шинжилгээний бага хуралд 1-р курсийн оюутан Билгүүн, Учрал, Төмөр, 2-р курсийн оюутан Баяржаргал, Санчирмаа, Оюун-Эрдэнэ, Мерина, Уртнасан, 3-р курсийн оюутан Хүрэлбаатар, 4-р курсийн оюутан Ууганбаяр нар оролцсоноос
  • 1-р байранд Хөгжмийн Ухаан Дуулаачийн сургуулийн  2-р курсийн оюутан Б.Уртнасан ( Монгол ардын аялгуут тоглоом наадгай)
  • 2-р байранд Бүжиг Циркийн Мэргэжлийн сургуулийн 2-р курсийн оюутан Б.Санчирмаа ( Домгоос үүдэлтэй Хотон биелгээнүүд)
  • 3-р байранд Бүжиг Циркийн Мэргэжлийн сургуулийн 2-р курсийн оюутан Р.Мерина (Сонгодог бүжгийн "Arabesque" зогсцын сургалтад заах ба бүжгэн жүжигт илэрхийллийн арга оруулах нь)
гэсэн сэдвүүдээр тус тус байр эзэллээ.

Хуульчийн яриа

Сонгодог хөгжмийн мэргэжлийн 10а ангийн сурагчдын эцэг эхчүүдийн санаачилгаар "Хүүхэд хөгжил, хамгаалал" үндэсний хөтөлбөрийн хүрээнд Монголын хуульчдын холбооны гишүүн, хуульч, өмгөөлөгч н.Бат-Отгон хүрэлцэн ирж "Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хуулийн хүрээнд яаж шийдэгддэг, ямар ямар тохиолдолд гэмт хэрэг гэж үзэх, хуулийн хариуцлага хэрхэн хүлээлгэдэг зэрэг агуулгын хүрээнд сонирхолтой лекцийг ахлах ангийн сурагчдад уншлаа.

8-p aнгийн сурагч Э.Эмүжин Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театрын симфони найрал хөгжимтэй хамтран тоглов.

Монгол Улсын Консерваторийн Сонгодог Хөгжмийн Мэргэжлийн Сургуулийн Утсан Хөгжмийн Тэнхимийн багш профессор Цогзолмаагийн санаачлан зохион байгуулсан Talant 2019 өсвөрийн утсан хөгжмийн уралдааны Grand Prix шагналт 8-p aнгийн сурагч Э.Эмүжин Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театрын симфони найрал хөгжимтэй хамтран  P.Tchaikovsky-ийн хийлийн концертыг амжилттай тоглолоо.

Tuesday, May 7, 2019

concert

Хаана: Улсын филармони
Хэзээ: 2019.05.13
Уран бүтээлч: Монгол Улсын Консерваторийн Төгөлдөр xуур тэнxимийн багш нар
Тоглолтын төрөл: Концерт
Үргэлжлэх хугацаа: 2 цаг
Насны ангилал: 5+
Тасалбарын үнэ:
Тасалбар:  40,000 ₮

Monday, May 6, 2019

Т.Нямсүрэн багшийн шавь М.Бат-Очир, Э.Энхлүүн, А.Мандалноров нарын тайлан

СХФ-ийн ТХТ-ийн Т.Нямсүрэн багшийн шавь М.Бат-Очир Э.Энхлүүн А.Мандалноров нарын тайлан тоглолт амжилттай боллоо.

Sunday, May 5, 2019

Aranzal & Enkhmanlai

дэд профессор С.Саянцэцэг багшийн ангийн концерт Монгол Улсын Консерваторийн концертын Б танхимд 2019.05.05-нд боллоо.
Б.Аранзал 8а
  • J.S.Bach Prelude and fugue E dur
  • F.Mendelssohn Etude op. 104 no. 3 D moll 
  • S.Bortkiewicz Etude op. 29 no. 7 
  • J.Haydn Sonata G dur
  • F.Schubert Impromptus op. 90 no. 4
Э.Энхманлай 12а
  • D.Shostakovich Prelude and fugue op. 87 no. 5 D dur 
  • A.Arensky Etude op. 25 no. 3 
  • L.Beethoven Sonata op. 27 no. 2(II, III анги)
  • J.S Bach Concerto no. 3 D dur BWV1054 (I анги)
  • M.Ravel Tocatta E moll
Тоглолтонд:
Магистр, бэлтгэл:
  • XinYuheng (БНХАУ) 
  • Bai Yijin (БНХАУ)
Сурагчид :
  • Т.Цэцэн 1а
  • З.Амин-Эрдэнэ 2а
  • Б.Сорхогтан 3а
  • О.Нандин 4а
  • М.Хулан 6а
Saya Sangidorj : Manai angiin concert uchigdur amjilttai bolloo.Uzegch duuren bailaa./ bayarlaa

Friday, May 3, 2019

Ёочин хөгжмийн мэргэжлийн багш Т.Өлзийжаргал Тогтвортой хөгжил-Урлаг судлал эрдэм шинжилгээний хуралд

Ёочин хөгжмийн мэргэжлийн багш Т.Өлзийжаргал Тогтвортой хөгжил - Урлаг судлал  эрдэм шинжилгээний хуралд  Дуу намсгагчтай ёочингоор хөгжимдөх онцлог сэдвээр илтгэл тавьж, хэлэлцүүлж дараах дүгнэлтэд хүрлээ. Үүнд:
  • Ёочин хөгжим нь өргөн баялаг диапазонтой, цуурай ихтэй хөгжмийн зэмсэг бөгөөд дуу намсгагчийг ашигласнаар зохиол бүтээлийн утга санааг  илүү тодорхой илэрхийлэх боломжтой болно.
  • Дуу намсгагч гишгүүр нь зөвхөн цуурайг дарахаас гадна хагас гишгэснээр өнгө тембрийн хувьд баяжин ёочингийн эгшгийг баялаг болгож яруу сайхан дуурьсгана.
  • Тоглоочийн мэргэжлийн ур чадварын түвшинг нэмэгдүүлнэ.
  • Орчин цагийн мэргэжлийн ёочингийн сургалтын нэгэн чухал сэдэв болж байна.
  • Үндэсний найрал хөгжимд ашиглаж эхэлснээр бусад хөгжмүүд чимээгүй болоход ганцаар цуурайтан үлдэхгүй, мөн пауз, амьсгаа авахад бусад хөгжимд саад бололгүй цуурайгаа дарах, удирдаачтай зэрэг дуусах боломжтой болох гэх мэт олон ач холбогдолтой.
  • Мэргэжлийн сургуулиуд дуу намсгагчтай хөгжмийн зэмсгийг сургалтандаа аажмаар нэвтрүүлэх нь зүйтэй

Жазз хөгжмийн багш Б.Мөнхбаяр Тогтвортой хөгжил-Урлаг судлал эрдэм шинжилгээний хуралд

Жазз хөгжмийн багш Б.Мөнхбаяр Тогтвортой хөгжил-Урлаг судлал  эрдэм шинжилгээний хуралд “Аяны Шувууд” дууны найруулагууд, гармонийн онцлогууд. сэдвээр илтгэл тавьж, хэлэлцүүлж дараах дүгнэлтэд хүрчээ. Үүнд:
  • Энэхүү судалгааны ажлаар найруулга бүрээс аль нэгийн онцгойлж, эсвэл  сайн, муу гэж шүүх гэсэнгүй харин бидний мэдэх хамгийн алдартай дууг  хэрхэн өөр өнгө аясаар хувирч,  хэрхэн өөр дүрслэлээр үзэгчидэд хүргэж байсны  ялгааг  гаргахыг хүссэн болно. Улмаар гармоний өөрчлөлт нь хөгжимд хэрхэн нөлөөлж, ямар арга барилаар дахин гармонжуулсаныг судлахыг хичээлээ.
  • Судалгааны дүнд  “Аяны шувууд” дууны эхний  хоёр найруулга нь тоглох хэв маягийн хувьд  өөр боловч гармонийн өөрчлөлт бараг хийгдээгүй. Харин Куба  найруулга нь хэв маяг, дахин гармонжуулалт, хэмжээ, бигбэндын дуурьсалыг өөрчилж цоо шинэ өнгө төрхийг авч ирсэн нь  өнөөдрийг хүртэл Баян Монгол бигбэндийн урын санд үлдэж, тоглогдсоор байна. Никитон хамтлагийн найруулга нь  орчин цагийн хөгжмийн хэв маягт тохируулан ахин шинэ хувилбарыг бий болгож чадсан бол  Герман улсын хөгжмийн зохиолч, нарийн бүрээч Винсэнт Эбэрлигийн найруулга нь мэргэжлийн хөгжмийн түвшинд гармоний өөрчлөлтөөр хөгжмийн дүр дүрслэлийг хэрхэн өөрчлөх боломжтойг харуулж байна. Түүний найруулгад дахин гармонжуулалтын олон арга техникийг ашиглажээ. Жишээ нь: Modal Interchanger,тритоны орлуулалт г.м. 
  • Судалгааны эцэст Монголын хөгжимчид, хөгжмийн зохиолчдын “Аяны Шувууд” дууны найруулгуудад гармоний өөрчлөлтүүдийг төдийлөн их ашиглаагүй нь дээрх судалгаагаар харагдаж байна. Чухам ямар шалтгаанаар найруулгууддаа дахин гармонжуулалт хийгээгүй нь тодорхой биш ч хэв маяг, хэмжээ, тептны өөрчлөлтүүд их байгааг онцлох хэрэгтэй. 
  • Харин гадаад хоёр найруулгад дахин гармонжуулалтыг маш сайн хийсэн байх бөгөөд тэдний хийсэн гармоний дарааллууд логик дараалалаа алдаагүй, шинэ мэдрэмжийг үзэгч сонсогчидод хүргэж чадсан найруулга болжээ гэж үзлээ. Тэдний хийсэн найуулгууд  жазз хөгжмийн 2 өөр хэлбэрт бичигдэж, жазз гармонийн дахин гармонжуулах арга техникийг өндөр түвшинд ашиглажээ.
  • Тиймээс бидэнд гармоний мэдлэгээ өргөжүүлэн хөгжмийн өнгө төрх, дүр дүрслэлээ илүү олон өнгөөр илэрхийлэх боломжийг орхигдуулж болохгүй гэсэн дүгнэлтэнд хүргэж байна.  Мэдээжийн хэрэг хөгжимчид, хөгжмийн найруулагч, хөгжмийн зохиолч нар дуу бүрийг өөрчлөх шаардлага байхгүй ч хөгжим сонирхогчдын хөгжмийн мэдрэмж, орчин үеийн хөгжмийн хөгжил нь биднээс зайлшгүй  шинэчлэлийг шаардаж байна. Тийм ч учраас  шинэ өнгө төрх, хэв маяг, хөгжмийн ертөнцийн хөгжлөөс  огт хоцорч болохгүй харин ч түрүүлж алхах учиртай гэж дүгнэж байна. Иймд гармонийн мэдлэгээ ашиглан дахин гармонжуулалт хийж орчин үеийн хөгжмийн хөгжилтэй эн зэрэгцэхэд жазз гармоний мэдлэг  чухалыг онцлож  байна.

Тогтвортой хөгжил-Урлаг судлал : Эрдэм шинжилгээний хурал

МОНГОЛ УЛСЫН КОНСЕРВАТОРИ
ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ-УРЛАГ СУДЛАЛ-2019
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ

 “ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ-УРЛАГ СУДЛАЛ” Багш, судлаачдын  эрдэм шинжилгээний бага хурал 2019 оны 5 дугаар сарын 03–ний өдөр Консерваторийн номын санд амжилттай болж өнгөрлөө. Уг хурал нь
Орчин үе-Урлаг судлал; Урлагийн боловсрол-заах арга зүй;  сэдвийн хүрээн дор 2 үе шаттайгаар зохион байгуулагдан хоёрдугаар шатанд  их дээд сургуулийн багш, профессор, судлаач нарын 13 илтгэл хэлэлцүүлэгдсэнээс Орчин үе-Урлаг судлал салбар хуралдаанд
Тэргүүн байранд
“Монгол уртын дууны таван эгшигт хөгийн тогтолцооны судалгаа” Илтгэгч: Ч.Энхбат ХУДС, Хөгжмийн ухааны тэнхимийн багш
 Дэд байранд
 “Морин хуур зэмсгийн дуугаралтыг сайжруулах боломжийн судалгаа”
  Илтгэгч:  О.Баттөгс, СУИС, ХУС-н багш
Урлагийн боловсрол-заах арга зүй салбар хуралдаанд
 Тэргүүн байранд
“Циркийн жүжигчний сэтгэл зүйн онцлог”
 Илтгэгч: Л.Энхзаяа БЦМС, Циркийн тэнхимийн багш ,
Дэд байранд
“Монгол бүжгийн мэргэжлийн дунд шатны сургалт өнөө цагт”
 А.Хосбаяр, БЦМС, Бүжгийн тэнхимийн багш   нар тус тус шалгарлаа.
Хэлэлцүүлэгт орсон нийт эрдэмтэн багш нартаа амжилт хүсээд цаашдын уран бүтээл болон эрдэм судлалын ажилд нь өндрөөс өндөр амжилтыг хүсье.
                                           
                                         
                                                    Сургуулийн захиргаа
                                    Эрдэм шинжилгээ,Инновацийн алба

Thursday, May 2, 2019

Ч.Тунгалаг багшийн шавь Б.Тэнгисийн тайлан

СХМС-ийн ТХТ-ийн Ч.Тунгалаг багшийн шавь Б.Тэнгисийн тайлан тоглолт амжилттай боллоо.

Wednesday, May 1, 2019

багш Галбадрахын сурагчийн тайлан тоглолт

СХМС-ийн УХТ-ийн багш Галбадрахын сурагчийн тайлан тоглолт амжилттай боллоо.

Хөгжмийн Онолын мэтгэлцээн

Эрхэм хүндэт багш, оюутан сурагчид та бүхнийг жил бүрийн хавар Монгол Улсын Консерваторийн Хөгжмийн Ухаан, Дуулаачийн Сургуулийн Хөгжмийн Ухааны Тэнхимээс 9-р ангийн сурагчдын дунд зохион явуулдаг “ХӨГЖМИЙН ОНОЛЫН МЭТГЭЛЦЭЭН”-д хүрэлцэн ирэхийг урьж байна. 
Мэтгэлцээний дундуур үзэгчдийн дундах шагналтай тэмцээн болон, АХА тэмцээн болох тул идэвхтэй оролцохыг урьж байна. 
Мэтгэлцээн 2019 оны 5-р сарын 08-ны 13:00 цагт “А” зааланд болно.