Friday, November 29, 2019

ХӨГЖМИЙН ОНОЛЫН НЭР ТОМЪЁОНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ


Хөгжмийн ухааны онолын нэр томьёоны сурах бичиг гарах гэж байгаатай холбогдуулан хөгжмийн ухааны тэнхимээс “Хөгжмийн онолын нэр томьёоны тухайд”- сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг 11 сарын 28 ны өдөр зохион байгуулав. Тус хурлаар хөгжмийн онол, практикт өргөн хэрэглэгддэг нэр томьёонуудын талаар судлаач багш нар өөрсдийн илтгэлүүд хэлэлцүүллээ. Энэхүү хуралд Монгол Улсын Консерваторийн сургалт эрхэлсэн дэд захирал Доктор Ш.Ариунаа, Хөгжмийн ухаан дуулаачийн сургуулийн захирал Х.Алтангэрэл хөгжмийн ухааны тэнхимийн эрхлэгч Ч.Энхбат нар болон бусад эрдэмтэн судлаач багш нар оролцлоо.

Монголын хөгжмийн ноён оргилуудын нэг Монгол Улсын Төрийн Хошой Шагналт, АЖ Л.Мөрдоржийн “Намтар судлал” номыг БСШУС-н яамны дэмжлэгтэйгээр бүтээн хэвлэлд шилжүүлэв.



Монголын хөгжмийн ноён оргилуудын нэг Монгол Улсын Төрийн Хошой Шагналт, АЖ Л.Мөрдоржийн “Намтар судлал” номыг БСШУС-н яамны дэмжлэгтэйгээр бүтээн хэвлэлд шилжүүлэв.

Эхийг зохиогч Эрдэмтэн Ж.Энэбиш Монгол Улсын Консерваторийн Захирал профессор, МУГЗ Ц.Пүрэвхүү, Эрдэм Шинжилгээ инновацийн албаны дарга М.Ундраа нар, Ач хүү Э.Бадрал түүний гэргий Э.Номинтуяа нарт гардуулав.  

ЭРДЭМТДИЙН НАМРЫН ИХ СЕМИНАР-2019

Монголын соёл, урлаг судлалын өнөөгийн чиг хандлагыг тодорхойлоход хувь нэмэр оруулах, залуу эрдэмтдийн судалгааны бүтээлийн үр дүнг нийтийн хүртээл болгох, сурталчлах, танилцах зорилготойгоор ЭРДЭМТДИЙН НАМРЫН ИХ СЕМИНАР-2019 СУИС-д  амжилттай зохион байгуулагдлаа. Тус семинар нь “ЭРДЭМТНИЙ ҮГ”, “ЗАЛУУ ЭРДЭМТЭД-ийн судалгааны үр дүн” сэдвээр соёл урлагийн салбарын 12 эрдэмтэд оролцсоноос Монгол Улсын Консерваториас Эрдэм шинжилгээ, инновацийн албаны дарга, доктор (Ph.D)  М.Ундраа “Монголын Халх, Хорчин ястны бөөгийн урлаг ба хөгжмийн судалгаа” сэдвээр илтгэлээ хэлэлцүүлсэн байна. Улмаар Монгол Улсын Консерватори, Соёл Урлагийн Их Сургуулийн эрдэм шинжилгээ инновацийн алба хамтын ажиллагааг эхлүүлэх, өргөжүүлэхэд санал солилцон, үр дүнтэй чухал ач холбогдолтой хурал болж өндөрлөлөө. 

Wednesday, November 27, 2019

Олон Улсын Төгөлдөр Хуурчдын ᠌”Viztuosi Per Musica Di Pianoforte” 52-р уралдаанд амжилттай оролцсон сурагчдадаа баяр хүргэе.



 2019 оны 11 дүгээр сарын 20-22 хооронд БНЧУ” Усти над Лабем хотод зохиогдсон Олон Улсын Төгөлдөр Хуурчдын ”Viztuosi Per Musica Di Pianoforte” 52-р уралдаанд

5а Г.Анар II байр
3а А.Түшигт II байр
3а Ө.Мөнх-Орчлон тусгай байр тус тус хүртлээ.
Мэргэжлийн багш Г.Ганчимэг

Monday, November 25, 2019

Монгол Улсын Консерваторийн нийт багш, ажилтан алба хаагчид, оюутнуудад зориулан 2019 оны 11 сарын 29-ний 12:00 цагт Концертийн Б танхимд

Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 296 дугаар тогтоолоор "Эрдэнэс-Тавантолгой" ХК-ийн хувьцааны өөрчлөлтийг холбогдох хууль тогтоомж, анхан шатны баримтад тулгуурлан хянаж, нягтлах ажлыг зохион байгуулж, хувьцаа эзэмшигч иргэдийн бүртгэлийг 2019 дугаар сарын эхний 7 хоногт багтаан дуусгаж, танилцуулахыг даалгасан билээ.
Тус тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд компанийн үйл ажиллагаа, бодлого шийдвэрийг танилцуулах, иргэдийн санал хүсэлтийг сонсох, хурдан шуурхай шийдвэрлэх, хувьцааны өөрчлөлтэй холбоотойгоор гарсан алдаа зөрчлийг залруулах хүрээнд 21 аймаг, 330 сум, Нийслэлийн дүүрэг бүх хороодод, Төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгууллагуудад "Хуримтлалтай-Хувьцаатай иргэн" аяныг зохион байгуулахаар төлөвлөн бэлтгэл ажлаа хангаад байна.
Үүнд:
1. Хөрөнгийн зах зээлийн анхан шатны сургалт
2. ЭТТ 2018, 2019 оны тайлан мэдээ
3. ЭТТ 1072 хувьцааны мэдээлэл /Сургалт мэдээлэл, үнэ төлбөргүй/

2019 оны 11 дүгээр сарын 29-ний МУК концертын Б заал

Sunday, November 24, 2019

НАЙРАМДАЛТ ХАМТЫН АЖИЛЛАГАА 2019 ХААЛТЫН ТОГЛОЛТ

“Монгол Орос найрамдалт, хамтын ажиллагаа 2019” үйл ажиллагааны хаалтын тоглолт 11 сарын 22 ны үдэш Оросын шинжлэх ухаан соёлын төвд болж өндөрлөлөө. Тоглолтод “Чингис хаан” хамтлагийн дуучин Жаргалсайхан, “Мотив” хамтлаг, дуучин Ука, ОХУ-ын гавьяат жүжигчин Валентина Литвина, Эрхүү мужийн Братск хот дахь бүжгийн “Жарки” хамтлаг болон Монгол Улсын Консерваторийн багш Ц.Шаравцэрэн нар оролцож уран бүтээлээ үзэгчдэд  хүргэлээ. Энэхүү Тоглолтыг үзэн сонирхохоор ОХУ-аас Монгол улсад суугаа  элчин сайд И.К.Азизов, Монгол Орос найрамдалт төвийн тэргүүн Ж.Гүррагчаа нарын зэрэг хүндэт зочид хүрэлцэн ирж найрамдалт хамтын ажиллагааг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан хүмүүст шагнал гардуулав. Мөн тоглолтын үеэр Монгол Улсын Консерваторийн захирал Ц.Пүрэвхүү ОХУ-ын Гнесиний нэрэмжит хөгжмийн сургуулийн багш О.С.Харитонова, С.В.Судзиловский нарт талархал илэрхийлж гарын бэлэг гардууллаа. 

Thursday, November 21, 2019

“ОРЧИН ЦАГИЙН МОНГОЛЫН ХӨГЖМИЙН УРЛАГ, ХӨГЖМИЙН БОЛОВСРОЛЫН ХӨГЖИЛ” ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ

 Монгол Улс, ОХУ-ын найрамдал, хамтын ажиллагааны өдрүүд 2019-ийг тохиолдуулан Монгол Улсын Консерватори, Улаанбаатар хот дахь Оросын шинжлэх ухааны төвтэй хамран “Орчин цагийн Монголын хөгжмийн урлаг, хөгжмийн боловсролын хөгжилсэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг тус сургуулийн номын санд 11 сарын 21 ны өдөр зохион байгууллаа. Хурлын үйл ажиллагааг нээж Монгол Улсын Консерваторийн захирал, МУУГЗ Ц.Пүрэвхүү, ОХУ-ын элчин сайдын зөвлөх А.Р.Базархандаев, ОХУ-ын Гнесиний нэрэмжит хөгжмийн сургуулийн багш С.В.Судзиловский нар үг хэлсэн бөгөөд  энэхүү эрдэм шинжилгээний хуралд Монгол улс, ОХУ, БНХАУ, БНСУ, ХБНГУ, Япон улсуудын эрдэмтэн судлаачид:

ОХУ-ын хөгжмийн багш МАСТЕР КЛАСС

 Монгол Улсын Консерваторийн Утсан хөгжмийн тэнхимийн оюутан сурагчдад ОХУ-ын Гнесиний нэрэмжит хөгжмийн сургуулийн багш С.В.Судзиловский, О.С.Харитонова, М.В.Судзиповская нар 11 сарын 20 ны өдөр мастер класс /нээлттэй хичээл/ хийв. Эдгээр багш нар Консерваторийн оюутан сурагчдын ур чадварыг өндрөөр үнэлсэн бөгөөд Дэлхийн сонгодог хөгжмийн бүтээлүүдийг тоглох арга барилыг хичээлийн явцад заалаа.  Мөн ирэх ням гаригт буюу 11 сарын 24 ны 17 цагт Монгол Улсын Консерваторийн багш Ц.Шаравцэрэн, А.Ханболд, Э.Номин, Д.Оюун-Эрдэнэ, З.Отгон, Д.Галбадрах нартай хамтран “СОНГОДОГ ХӨГЖМИЙН ҮДЭШ” тоглолтыг Улсын Филармоны концертын танхимд тоглоно.

Monday, November 18, 2019

ПҮЛЖИНГИЙН БУЯН БАГШИЙН 100 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ

XX зууны нэрт морин хуурч Пүлжингийн Буянгийн мэндэлсний 100 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурлыг түүний үр хүүхдүүд болон шавь нар нь Монгол Улсын Консерваторитой хамтран  2019 оны 11 сарын 15 ны өдөр тус сургуулийн номын санд зохион байгуулав. Энэхүү эрдэм шинжилгээний хуралд түүний шавь
 Г.Аюурзана /Эрдэнэт хот/ “XX зууны нэрт хуурч П.Буянгийн амьдрал, түүхэн замнал”,
 М.Ганболд /Консерваторийн багш/ “Морин хуурын сургалт арга зүйн тухайд (П.Буян, Г.Жамъян нарын харьцуулалт),
П.Мөнгөнцэцэг /Консерваторийн багш/ “Морин хуурч П.Буянгийн уламжлалт арга барилаар хөгжимдөхүйн онцлог”,
 Ж.Цэнгэлмаа /СУИС-ийн багш/ “Нэрт хөгжимчин П.Буянгийн ардын дуу хуучирдах арга барил” зэрэг илтгэлүүдийг хэлэлцүүллээ.

ПҮЛЖИНГИЙН БУЯНГИЙН 100 ОЙД ЗОРИУЛСАН ТОГЛОЛТ


 Морин хуур, хуучир хөгжмийн багш П.Буянгийн 100 жилийн ойд зориулсан  тоглолт Монгол Улсын Консерваторийн концертын танхимд 2019 оны 11 сарын 15 ны үдэш боллоо. Энэхүү тоглолтод Үндэсний урлагийн их театрын найрал хөгжимчид болон П.Буян багшийн шавь нар мөн Консерваторийн багш нар оролцож уран бүтээлээ хүргэлээ. Тоглолтын төгсгөлд П.Буян багшийн үе үеийн шавь нар гарч ирэн “Дөрвөн цаг” морин хуурын аялгууг хуурдсан нь үзэгчдийг талархлыг ихэд хүлээв.

“ЭГШГЭН ХЭЛХЭЭ” өсвөрийн хуучир хөгжимчдийн анхдугаар уралдаан амжилттай болж өндөрлөлөө.


   Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт, МУСТА, БТА, нэрт сурган хүмүүжүүлэгч, хуучир хөгжмийн ахмад багш Дарьсүрэнгийн Бодьсүрэнгийн нэрэмжит ЭГШГЭН ХЭЛХЭЭ өсвөрийн хуучир хөгжимчдийн анхдугаар уралдаан 2019 оны 11 дүгээр сарын 11-12 ны өдрүүдэд Монгол Улсын Консерваторийн байранд амжилттай болж өндөрлөлөө. Уг уралдааныг Д.Бодьсүрэн багшийн 70 насны ойг угтан түүний үр хүүхдүүд, шавь нь Монгол Улсын Консерваторийн Үндэсний хөгжмийн мэргэжлийн сургуультай хамтран зохион байгуулав. Уралдаан нь мэргэжлийн сургуулийн, сонирхогчдын гэсэн 2 төрөлд хуваагдан явагдсан бөгөөд сонирхогчдын төрөл бага, дунд, ахлах нас, мэргэжлийн төрөл бага, дунд насны ангиллаар зохиогдов. Энэхүү тэмцээнд Улаанбаатар хот болон Орхон, Өмнөговь, Өвөрхангай, Баянхонгор, Хэнтий, Завхан аймгийн нийт 40 гаран  хөгжимчид оролцон өрсөлдлөө. Тэмцээний ерөнхий шүүгчээр  МУУГЗ Монгол Улсын Консерваторийн хүндэт профессор М.Булган, шүүгч

Sunday, November 17, 2019

Олон улсын эрдэм шинжилгээний хурал-д хүрэлцэн ирэхийг урьж байна.







“ОРЧИН ЦАГИЙН МОНГОЛЫН 
ХӨГЖМИЙН УРЛАГ, ХӨГЖМИЙН
 БОЛОВСРОЛЫН ХӨГЖИЛ” 

Олон улсын эрдэм шинжилгээний хурал-д 
хүрэлцэн ирэхийг урьж байна.

Зохион байгуулагч:
    МОНГОЛ УЛСЫН КОНСЕРВАТОРИ
ХӨГЖМИЙН УХААНЫ ТЭНХИМ


 Хаана: Монгол Улсын Консерватори
 Хичээлийн I байр, Номын сан
Хэзээ: 2019 оны 11 дүгээр сарын 21
 09:30 цаг (Пүрэв гараг)



Wednesday, November 13, 2019

Монгол Оросын найрамдал хамтын ажиллагааны өдрүүдэд зориулсан “Оросын дуу, романсын үдэш” концертыг Монгол улсын консерваторийн багш оюутнууд Оросын шинжлэх ухааны соёлын төв-д (РЦНК) 11-р сарын 13-ны үдэш зохион байгууллаа.


Тоглолтын нээлтийн үйл ажиллагаанд ОХУ-аас Монгол улсад суугаа ЭСЯ-ны зөвлөх, Оросын шинжлэх ухаан соёлын төвийн захирал А.Р.Базархандаев, Монгол Оросын найрамдалт нийгэмлэгийн тэргүүн ЗХУ-ын болон Монгол улсын баатар сансрын нисгэгч Ж.Гүррагчаа, ОХУ-д сургууль төгсөгчдийн холбооны дэд тэргүүн, МУГБ Д.Цогзолмаа, Монгол улсын Консерваторийн ерөнхий захирал МУУГЗ профессор Ц.Пүрэвхүү, Сургалт, эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирал, ШУ-ны доктор Ш.Ариунаа, Хөгжмийн Ухаан дуулаачийн сургуулийн захирал, хөгжмийн зохиолч Х.Алтангэрэл, ОХУ-ын ЭСЯ-ны соёлын ажилтан Ольга Шалимова  нарын зэрэг хүндтэй зочид хүрэлцэн ирж оролцов.
Монгол Оросын найрамдалт нийгэмлэгийн тэргүүн Ж.Гүррагчаа  “Монгол Оросын найрамдалт хамтын ажиллагааны  соёл урлагийн үйл ажиллагааг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан Монгол Улсын Консерваторийн Хөгжмийн ухаан, дуулаачийн сургуулийн удирдлага хамт олонд талархал илэрхийлэн хормейстр Д.Нандинцэцэг, МУАЖ Б.Жавзандулам, МУГЖ А.Бүтэд, МУГЖ Х.Үнэнхүү, хөгжим судлаач С.Энхбулаг, залуу багш Н.Төрмөнх нарыг нийгэмлэгийн удирдах зөвлөлийн дээд шагнал “Найрамдлын алтан од” медиаль болон Найрамдалт харилцааны 70 жилийн ойн медалиар, мөн багш Г.Саранчимэг, Ө.Цэрэнчунт нарыг ОХУ-Д сургууль төгсөгчдийн холбооны шагналаар тус тус шагналаа.

Monday, November 11, 2019

Монгол Улсын соёлын элч, профессор багш С.Саянцэцэгийн шавь Ли Гуочао тоглолтоо хийхээр хүрэлцэн ирлээ.






 БНХАУ-ын Шиамен (XIAMEH) их сургуулийн 
төгөлдөр хуурын багш Ли Гуо Чао уран бүтээлийн тоглолт









Монгол Улсын Консерваторийн Концертын Б танхимд 
2019 оны 11 сарын 13 -ны  18:30 цагт

Sunday, November 10, 2019

Алтайн хязгаар нутагт ОУ-ын Уралдааны Шилдэг Концермейстер шагнал гардан авсан Номиндоо баяр хүргэж Амжилт хүсье!

Алтайн хязгаар нутагт ОУ-ын Уралдааны Шилдэг Концермейстер шагнал гардан авсан Номиндоо баяр хүргэж Амжилт хүсье!👍





Их хуур хөгжимчдийн улсын анхдугаар нээлттэй уралдаан

Их хуур хөгжимчдийн улсын анхдугаар уралдааныг  Монголын Их хуур, контрабасс хөгжимчдийн холбооноос санаачлан Монгол Улсын Консерватори хамтран 2019 оны 10-р сарын 30-наас 11-р сарын 3-ны өдрүүдэд тус сургуулийн концертын танхимд амжилттай зохион байгууллаа.
Энэхүү уралдааныг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл Урлагийн газар, БСШУЯ-ны Соёл Урлагийн бодлогын газар, СУИС дэмжин хамтран ажиллаа.   
Уралдаан нь А.В.С Ф гэсэн дөрвөн ангилалтай 3 шаттай явагдаж, улс орон даяар болон БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орны 28 их хуур хөгжимчид авьяас билгээ уралдууллаа. Үүнээс Ф буюу фестиваль ангилалд 5, С ангилалд 5, В ангилалд 8, А ангилалд 10 их хуур хөгжимчин оролцжээ. Эдгээр их хуур хөгжимдийг задлан хэлвэл алс хол Герман улсаас СЭДА хамтлагийн их хуур хөгжимчин П.Наранбаатар, БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орны Урлагийн дээд сургуулиас 4 оюутан, МУ-ын ҮУИТ-аас 1, МУ-ын Филармони Морин хуурын чуулгаас 2, МУК-ийн төгсөгч А.Ууганбаяр, СУИС-аас 7 оюутан, МУК. ҮХМС-аас 11, их хуур сонирхогч н.Тэмүүлэн нар оролцлоо.

Saturday, November 9, 2019

ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНТ, МУСТА, ХУУЧИР ХӨГЖМИЙН НЭРТ БАГШ Д.БОДЬСҮРЭНГИЙН МЭНДЭЛСНИЙ 70 НАСНЫ ОЙГ УГТСАН ӨСВӨРИЙН ХУУЧИР ХӨГЖИМЧДИЙН “ЭГШГЭН ХЭЛХЭЭ” АНХДУГААР УРАЛДААН

1957 онд долоохон настай бяцхан охин Хөгжим бүжгийн дунд сургуульд ээждээ хөтлүүлэн нэгдүгээр ангид анх элсэн орсон тэр цаг мөчөөс энэ л сургуультайгаа амь амьдрал, ажил мэргэжил гээд бүхий л зүйлээрээ тасралтгүй холбогдон эдүгээ нэгэнт 60 жилийг ардаа орхижээ.
 1968 онд сургуулиа хуучирч мэргэжлээр Т.Банзрагч багшийн удирдлаган дор “ОНЦ” дүнтэй төгсөж УАДБЧ-д хөгжимчнөөр хоёр жил ажиллаад 1970 оноос 2012 он хүртэл 42 жил тасралтгүй  багшлахдаа 60 гаруй мэргэжлийн хуучирчдыг бэлтгэн төгсгөсөн ахмад багш юм.
 Түүний бэлтгэн гаргасан шавь нар өдгөө Үндэсний Урлагийн Их Театр, Бүх Цэргийн Дуу Бүжгийн Чуулга, Түмэн эх, Хилийн цэргийн дуу бүжгийн чуулга, Төмөр замын чуулга, Саран хөхөө театр, Дархан хотын театр гэхчилэн мэргэжлийн урлагийн байгууллага болон  амжилттай ажиллаж байна.

Monday, November 4, 2019

Монгол Улсын Консерваторийн Хүндэт профессор, Профессор цолыг олголоо.


Шинжлэх Ухааны Академийн Хэл зохиолын хүрээлэнгийн дэргэдэх Урлаг судлалын секторын анхны эрдэм шинжилгээний ажилтан, доктор, хөгжим судлаач Ж.Энэбиш-д Монгол Улсын Консерваторийн Профессор цол, Уран сайхны сургуулийн /Монгол Улсын Консерватори/анхны төгсөгч, багш, хөгжмийн зохиолч, удирдаач, Монгол Улсад анхны симфони найрал хөгжмийг үндэслэгчдийн нэг МУУГЗ Д. Дугарсүрэнд Монгол Улсын Консерваторийн Хүндэт профессор цол, Олон улсын дуурийн дуулаачийн А зэрэглэлийн уралдаанд дуучдыг амжилттай бэлтгэн хамсран хөгжимдөх урлагийг эх орондоо болон дэлхийд сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсныг үнэлж МУГЖ Б.Солонгод Монгол Улсын Консерваторийн Хүндэт профессор цолыг тус тус олголоо.

Монгол Улсын Консерваторийн Бүжиг, циркийн мэргэжлийн сургуулийн сонгодог бүжгийн 10 дугаар ангийн сурагч Б.Хулан ОХУ-ын Москва хотноо зохиогдсон Дэлхийн балетын уралдаанаас хүрэл медаль, сурагч Б.Хүслэн, Э.Оюунболор нар шагналт байр хүртжээ.


МУУГЗ, профессор И.Энхтуяа, ДБЭТ-н хөтлөх найруулагч Э.Долгормаа нарын удирдсан Монгол Улcын Консерваторийн Бүжиг, циркийн мэргэжлийн сургуулийн сонгодог бүжгийн 10 дугаар ангийн сурагч Б.Хулан ОХУ-ын Москва хотноо зохиогдсон Дэлхийн балетын уралдаанаас хүрэл медаль, сурагч Б.Хүслэн, Э.Оюунболор нар шагналт байр хүртжээ. Та бүхэнд урлаг, уран бүтээлийн амжилт хүсэж баяр хүргэе.

Монгол улсын консерваторийн захиргаа, Уран сайхны зөвлөл



“Орифлэйм Монгол ХХК” нэрэмжит тэтгэлэг гардуулах ёслолын үйл ажиллагаа боллоо



Монголын Урлагийн Зөвлөл / МУЗ/-с Орифлэйм Монгол ХХК-ны дэмжлэгтэйгээр “Орифлэйм Монгол ХХК-ний нэрэмжит тэтгэлэг” гардуулах ёслолын үйл ажиллагаа 2019 оны 11-р сарын 01-нд боллоо.
 “Орифлэйм Монгол ХХК-ний нэрэмжит тэтгэлэг”-нь 8 дахь жилдээ зарлаж байна. Энэхүү хөтөлбөр нь Монгол Улсын Консерваторийн амжилттай суралцаж буй санхүүгийн бэрхшээлтэй оюутнуудын сурах хүсэл     эрмэлзлийг тэтгэн дэмжих, ирээдүйн урлагийн манлайлагчдыг төрүүлэх замаар   Монголын соёл урлагийн салбарын хөгжилд хувь нэмэр оруулах зорилготой аж.



 Тэтгэлэгт дараах оюутнууд хамрагдсан байна.
      1.    1-р курсийн оюутан Н.Солонго /Хийл/
      2.    2-р курсийн оюутан Э.Сарангоо /шанз/
      3.    2-р курсийн оюутан Г.Лхам/ морин хуур/
      4.    3-р курсийн оюутан О.Анужин /Гобой/
      5.    3-р курсийн оюутан А.Хурц-Амгалан /Зохиомж/
      6.    3-р курсийн оюутан Б.Эрдэнэтуяа /Дуурийн дуулаач/
      7.    3-р курсийн оюутан Б.Уртнасан /Дуурийн дуулаач/
      8.    3-р курсийн оюутан Д.Барсболд /Ардын бишгүүр/

Saturday, November 2, 2019

Хятадын Олон Улсын залуу хөгжимчдийн уралдаанд Монгол охин Э.Цэндсүрэн түрүүлжээ.

Эх орныхоо нэрийг өндөрт өргөж яваа, хуучир хөгжимчин Э.Цэндсүрэн 2016 онд Монгол  Улсын Консерваторийг хүндэт профессор П.Мөнгөнцэцэг багшийн удирдлага дор Хуучир хөгжмийн мэргэжлээр төгссөн бөгөөд тэрээр суралцах хугацаандаа АЖ, ТШ Л.Мөрдоржийн нэрэмжит Үндэсний хөгжимчдийн Улсын уралдааны дэд байр, МУУГЗ, ТС, Б.Шаравын нэрэмжит олон улсын Үндэсний хөгжимчдийн I,II уралдааны дэд байр, УГЖ С.Цэвэлмаа багшийн нэрэмжит хуучир хөгжимчдийн I, II уралдааны тэргүүн байрыг тус тус эзэлж, амжилтаараа тэргүүлэн “Шилдэг уран бүтээлч” оюутан өргөмжлөлийг хүртэж байв.
Монголдоо төдийгүй ОХУ-ын Красноярск хотод зохиогддог Олон Улсын Үндэсний хөгжимчдийн “Надежда-2014” уралдааны тэргүүн байр, “Хятад зохиолыг хэн сайн хөгжимдөх вэ?” анхны уралдааны тэргүүн байрын шагналыг хүртэж явсан юм.

Монголын Их хуур хөгжимчдийн Улсын анхдугаар уралдаан амжилттай үргэлжилж байна.

Их хуур хөгжимчдийн улсын анхдугаар уралдааныг Монголын Их хуур Контрбасс хөгжимчдийн холбоо, Монгол Улсын Консерватори хамтран 2019 оны X/30-наас XI/04-ний өдрүүдэд зохион байгуулж байна.   
Мэргэжлийн их хуурчдын бүтээлийн уралдаан 2017 онд амжилттай зохион байгуулж байсан бол одоо үндэсний шилдэг тоглоочоо шалгаруулахаар бэлтгэлээ хангасан байна.  
Энэхүү уралдаанд Үндэсний урлагийн их театр, Морин хуур чуулга, Улаанбаатар чуулга, орон нутгийн театр чуулгуудад ажиллаж буй их хуурчид, Монгол Улсын Консерватори, Соёл урлагийн их сургуульд Их хуур хөгжмийн мэргэжил эзэмшиж буй оюутан, сурагчид оролцож байгаа бөгөөд Өвөр Монголын Өөртөө Засах Орны Их хуур хөгжимчид оролцохоор хүрэлцэн ирсэн байна.
Уралдааны ерөнхий шүүгчээр Монгол Улсын Консерваторийн багш, Монголын Их хуур, контербасс хөгжмийн холбооны тэргүүн Л.Баасанхүү, шүүгчдийн бүрэлдэхүүнд Үндэсний урлагийн их театрын ерөнхий удирдаач МУУГЗ Н.Буянбаатар, МУК-ийн Хөгжмийн ухаан дуулаачийн сургуулийн захирал, хөгжмийн зохиолч Х.Алтангэрэл, МУК-ийн Үндэсний хөгжмийн мэргэжлийн сургуулийн захирал, удирдаач Р.Ганбат, Морин хуур чуулгын удирдаач Д.Түвшинсайхан, ӨМӨЗО-ны Урлагийн сургуулийн багш Ө.Өөдлөх, Хүсэлчимэд, Хяналтын шүүгчээр МУК-ийн Язгуур урлагийн тэнхимийн эрхлэгч, хөгжмийн зохиолч Д.Ганпүрэв нар ажиллаж байна. Уралдаан амжилттай үргэлжилж байна.

Өсвөрийн төгөлдөр хуурчдын “Virtuoso -7” уралдаан амжилттай болж өндөрлөлөө.

Сонгодог хөгжмийг сонгон суралцагчдын ур чадварыг дээшлүүлэх зорилгоор Монгол Улсын Консерваторийн төгөлдөр хуурын тэнхим, хөгжмийн боловсролыг дэмжих сантай хамтран Өсвөрийн төгөлдөр хуурчдын “Виртуоз” уралдааныг 7 дахь жилдээ зохион байгуулж байна.
Сонгодог хөгжмийн мэргэжлийн сургуулийн Өсвөрийн төгөлдөр хуурчдын “Virtuoso-7” уралдаан 2019 оны  10 дугаар сарын 28, 29-ний өдрүүдэд амжилттай болж өндөрлөлөө.  Энэ удаагийн уралдааныг 6 ангилалаар зохион явуулж, төгөлдөр хуурч багш Ц.Шаравцэрэн, С.Одгэрэл, Т.Пүрэвсүх нар шүүгчээр ажилласан бөгөөд Сонгодог хөгжмийн мэргэжлийн сургуулийн 140 сурагчид оролцлоо.
  • F ангилалд 3а ангийн сурагч З.Амин-Эрдэнэ 1-р байр, За ангийн сурагч А.Түшигт тусгай байр,
  • Е ангилалд  4а ангийн сурагч А.Агиймаа 1-р байр,
  • С ангилалд Ц.Гүнбилэг 1-р байр,
  • D ангилалд Ж.Танан 1-р байр тус тус эзэлж, амжилттай оролцлоо.
Уламжлал болгон зохион явуулдаг энэхүү уралдаан нь сурагчдын хөгжимдөх болох техникийн ур чадварыг дээшлүүлж, тэдэнд суралцах эрч хүч, урам зоригийг өгч байдгаараа ач холбогдолтой.