Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 195 дугаар тогтоол, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2018 оны 12-р сарын 28-ны өдрийн А/843 тушаалын дагуу Үндэсний болон олон улсын хэмжээнд амжилт гаргасан шилдэг уран бүтээлчийг тодруулан алдаршуулах “Мөнгөн мод” цом гардуулах ёслолын ажиллагааг 2018 оны 12 сарын 29-ний өдөр “Их тэнгэр” цогцолборт зохион байгууллаа. Оны шилдэг уран бүтээлчдийг тодруулахаар БСШУС-ын Сайд Ц.Цогзолмаа, Дэд сайд Г.Ганбаяр, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын дарга Г.Эрдэнэбат, БСШУСЯ-ны СУБГ-ын дарга Н.Сэргэлэн болон бусад албаны хүмүүс, урлаг, соёлын зүтгэлтнүүд оролцлоо. Шилдэг уран бүтээлчид нэр дэвшүүлэхээр мэргэжлийн урлагийн 27 байгууллагын нийт 40 шилдэг уран бүтээлчид нэр дэвшигдсэнээс 2018 оны шилдгийн шилдэг хөгжимчнөөр Монгол Улсын Консерваторийн багш, хөгжимчин Галсанжамцын Нямжанцан тодорлоо.
Monday, December 31, 2018
Sunday, December 30, 2018
Захирал Ц.Пүрэвхүү харилцаат консерваториудын захирал, коллегиуддаа шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлэв.
Монгол улсын консерваторийн захирал Ц.Пүрэвхүү ирж буй шинэ 2019 оныг тохиолдуулан харилцаа тогтоосон П.И.Чайковскийн нэрэмжит Москвагийн консерьаторийн захирал А.С.Соколов, Кыргызийн үндэсний консерваторийн захирал М.А.Бегалиев, Казахын үндэсний урлагийн Астанагийн их сургуулийн захирал А.К.Мусахаджаева, Гнесины нэрэмжит Москвагийн урлагийн Академийн дэд захирал Д.К.Кирнарская нарт мэндчилгээ дэвшүүлж, амжилт хүсэхийн зэрэгцээ ирэх онуудад хамтын ажиллагаа, харилцаа холбоогоо өргөжүүлэн хөгжүүлэх итгэл дүүрэн байгаагаа илэрхийлэв.
Монгол Улсын Консерваторийн 2018 оны ОТГОН төрийн одон медальтнууд
Тулгар төрийн 2227 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 812 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 107 жил, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Ардчилсан хувьсгалын 29 жилийн ойг тус тус тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2018 оны 12-р сарын 27-ны өдөр зарлиг гаргаж, өнөөдөр Монгол Улсын баатар цол, ардын болон гавьяат цол, төрийн медаль хүртээж, түүнийг гардуулах ёслол Төрийн ордны Есөн хөлт, цагаан тугт танхимд болж, шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга гардуулан өгөв.
2018 оны отгон өдөр болох 12 дугаар сарын 31-ний өдөр төр засагтаа ажил хөдөлмөрөө өндөрөөр үнэлүүлэн тус сургуулийн хөгжмийн техникч Д.Баатар "Монгол Улсын Урлагийн Гавьяат Зүтгэлтэн" цолоор, мэргэжлийн төгөлдөр хуурын багш Б.Орхон "Алтан гадас" одонгоор, ерөнхий эрдмийн ахмад багш Д.Нармандах "Алтан гадас" одонгоор, математикийн багш Х.Баярмаа "Хөдөлмөрийн хүндэт медаль"-аар энгэрээ мялаалаа. Эдгээр багш нартаа сургуулийн захиргааны зүгээс хүндэтгэл үзүүлэн цаашдын ажил хөдөлмөр, уран бүтээлд нь амжилт хүсэн эрүүл энхийг ерөөв.
Friday, December 28, 2018
Эмгэнэл
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Профессор
Гонгорын ХАЙДАВ
/1927-2018/
МУХБ, МУАЖ Г.Хайдав 2018 оны 12-р сарын 28-ны өдөр хүнд өвчний улмаас таалал төгсөж, Монголын сонгодог урлагт нөхөж баршгүй уй гашуу тохиолдсон явдалд гүн эмгэнэл илэрхийлье.
Алтай ятгыг хөгжүүлэх 3-р үе шат
- Алтай ятгыг олон нийтийн хүртээл болгож үйлдвэрлэнэ;
- Монгол Улсын Консерватори болон СУИС-ын ятгын ангид нэмэлт хичээлээр оруулна;
- Алтай ятгын бие даасан соёлын судалгааг хийнэ;
- Олон Улсын Эрдэм шинжилгээний хурлыг Монгол улсад зохион байгуулна;
- Алтай ятгыг мэргэжлийн түвшинд хөгжүүлнэ;
- Монгол улсын Ятгын их чуулга байгуулна;
Chungbuk people's Art Federation
Солонгос улсын Chungbuk people's Art Federation-ийн дэд дарга Lee Dong-weon, гадаад харьцааны захирал 나혜경 NA Hye-Kyoung тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсын Консерваторийн үйл ажиллагаатай танилцав.
Thursday, December 27, 2018
Монгол Улсын Ардын жүжигчин Д.Түвшинжаргал
Тулгар төрийн 2227 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 812 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 107 жил, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Ардчилсан хувьсгалын 29 жилийн ойг тус тус тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2018 оны 12-р сарын 27-ны өдөр зарлиг гаргаж, өнөөдөр Монгол Улсын баатар цол, ардын болон гавьяат цол, төрийн медаль хүртээлээ.
Төрийн дээд цол, одон, медаль гардуулах ёслол өнөөдөр Төрийн ордны Есөн хөлт, цагаан тугт танхимд болж, шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга гардуулан өгөв.
Монголын Үндэсний язгуур соёлын нэг Монгол ардын уртын дуу дуулах ур чадварыг гарамгай эзэмшиж, уртын дууг сэргээн амилуулах, түгээж дэлгэрүүлэх, өвлөн уламжлуулах үйлсэд оруулсан хувь нэмрийг үнэлж, Гавьяат жүжигчин Дамдинжавын Түвшинжаргалд Монгол Улсын Ардын жүжигчин цол хүртээлээ.
Wednesday, December 26, 2018
Constitutio
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд өнөөдөр Төрийн ордны Ёслол, хүндэтгэлийн танхимд “Монгол төрийн айзам уртын дуу” хүндэтгэлийн ёслолд оролцсон уран бүтээлчдийн төлөөлөгчдөд баяр хүргэн, өв соёлоо түгээн дэлгэрүүлэх эрхэм үйлс, цаашдын уран бүтээлд нь амжилт хүсээд талархал гардууллаа.
Монгол Улс Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 94 жилийн ойн баярын өдрөөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас Монголын уртын дууны холбоо, Монгол Улсын Консерваторийн дуулаачийн факультетын Ж.Дорждагвын нэрэмжит танхим, Соёл урлагийн их сургуулийн Н.Норовбанзадын нэрэмжит танхимтай хамтран “
Монгол төрийн айзам уртын дуу” хүндэтгэлийн ёслол, тоглолтыг зохион байгуулсан юм.Монгол Улс Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 94 жилийн ойн баярын өдрөөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас Монголын уртын дууны холбоо, Монгол Улсын Консерваторийн дуулаачийн факультетын Ж.Дорждагвын нэрэмжит танхим, Соёл урлагийн их сургуулийн Н.Норовбанзадын нэрэмжит танхимтай хамтран “
Tuesday, December 25, 2018
Dulamsuren's MC
Монгол Улсын Консерваторийн зөвлөх багш Ш.Дуламсүрэн Иоганн Себастьян Бах-ын зохиолын онцлог, гүн ухаан, харектер штрих, ритм, амьсгаа, зохиолын бүтэц, тоглох арга барил, Бах-ын зохиолыг давтах арга зэрэг сонирхолтой сэдвээр нээлттэй хичээл амжилттай заалаа.
Monday, December 24, 2018
Sharaa - 80th Anniversary
1960-1980 онд Монголын нийтийн дууны урлагт од болон гялалзаж явсан Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, нэрт хөгжмийн зохиолч Жамбалын Шараа гуай энэ жил билгийн тооллоор 80 насны сүүдэр зэрэгцэж байна. Насан өндөр болсон ч хөнгөн шингэн, наргиа хөөрөөтэй, ануухан мэт гялалзаж яваа энэ хүн уран бүтээлийнхээ урт замд нийтийн болон хүүхдийн 100 гаруй дуу, дан хөгжмийн 70 гаруй бүтээл, жүжиг, бүжгийн олон хөгжим зохиосон бөгөөд өнөөдөр ч аялгуу дууныхаа ертөнцөд уран бүтээлээ туурвисаар явна. Ажил хөдөлмөрийнхөө гарааг эхэлсэн, С.Гончигсумлаа багшийнхаа нэрэмжит Монгол Улсын Консерваторид Ахмадын хорооны Удирдах Зөвлөлийн гишүүн, тус Зөвлөлийн АБА сангийн тэргүүний албыг хашиж суугаа Ж:Шараа багшийн Уянга яруу дэлгэрхэн дэлхий номын нээлт өнөөдөр боллоо
Урлаг, уран бүтээл номинацид Хосбаярын ХҮСЛЭН Оны онцлох хүүхдээр шалгарав.
2018 оны үндэсний болон олон улс, тив дэлхийн түвшинд оюун ухаан, мэдээллийн технологи, спорт, байгаль хамгаалал, хүмүүнлэг, сайн үйлсийн төрөлд өрсөлдөж онцгой амжилт гарган эх орноо сурталчилж, үе тэнгийнхнээ манлайлсан “Оны онцлох хүүхдүүд”-д Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх шагналыг нь гардууллаа.
Урлаг, уран бүтээл номинацид Хосбаярын ХҮСЛЭН Оны онцлох хүүхдээр шалгарав. 13 настай. Монгол Улсын Консерваторийн 8 дугаар ангийн сурагч. Өөрийн авъяас чадвараараа бие даасан тоглолт хийж, 24 бүтээл бүхий Монголын анхны зурагт, сидитэй номыг хэвлэн гаргасан. Улс болон олон улсын тэмцээнд удаа дараа амжилт гаргаж, 2018 онд Чех улсад болсон Б.Сметанагийн нэрэмжит өсвөрийн төгөлдөр хуурчдын 3-р уралдаанд А ангилалын Гран-При, Итал Улсын Рагуса хотод болсон “Ibla Grand Prize” 27-р уралдаанд төгөлдөр хуурын хоршилоор 1-р байр, ганцаарчилсан төрөлд 1-р байр, Чех Улсад болсон “Virtuosi per di pianoforte” уралдаанд 3-р байр, Чехсоловак улсын 100 жилийн ойд зориулсан арга хэмжээнд уригдан тоглосон авъяаслаг сурагч.
Sunday, December 23, 2018
Монгол Улсын онцлох хүүхэд
Монгол Улсын онцлох хүүхдээр МУК-ийн сурагч тодорлоо.
2017-2019 оны хичээлийн жилд онцгой амжилт гаргасан сурагч МУК 8а ангийн сурагч Х.Хүслэн маань өнөөдөр Монгол Улсын 2018 оны Онцлох хүүхдээр шалгарлаа. Мэргэжлийн багш Г.Ганчимэг, АУБ Ц.Ариунсүрэн болон бусад багш сурган хүмүүжүүлэгчдэд баяр хүргэж цаашдын ажил хөдөлмөрт нь өндөр амжилт хүсье. Суралцах хугацаандаа олон амжилт гаргаж байсан бөгөөд үүнээс:
- Олон улсын уралдаанд 8 удаа шагналт байр
- Улсын уралдаан тэмцээнд 31 удаа шагналт байр эзэлж байсан бөгөөд үүнээс:
- Тэргүүн байр 20
- Дэд байр 5
- Гутгаар байр 6-г тус тус эзэлж байжээ.
Амармэндийн ЛУВСАНДОРЖ
photography by : Амармэндийн ЛУВСАНДОРЖ Дуулаачийн 3б курсийн оюутан
- Сүхбаатар аймгийн Түвшинширээ суманд 1999 оны 1-р сарын 16-нд төрсөн
- 2016 онд Монгол Улсын Консерваторид Уртын дууны мэргэжлээр элсэн орж МУСТА Ц.Насанбат багшийн удирдлаган дор суралцаж байна
Thursday, December 20, 2018
Төгөлдөр хуурын үдэш - өвлийн тайлан тоглолт
MТХТ Г.Ганчимэг багшийн ангийн сурагчдын ӨВЛИЙН ТАЙЛАН ТОГЛОЛТ амжилттай боллоо.
Тоглолтонд Беркович, Бах, Щуровский, Шостакович, Брамс, Захаров, Лядов, Рахманинов, Лист нарын зохиолуудаас эгшиглэж, МУК-ийн камерный оркестр оролцлоо.
Wednesday, December 19, 2018
Bluff's 7 notes - examination
Үлээвэр ба цохивор хөгжмийн 7 нотны баяр
Монгол Улсын Консерваторийн Сонгодог Хөгжмийн Факультетийн Үлээвэр Цохивор хөгжмийн тэнхиимийн 6г ангийн Нотны баяр амжилттай боллоо.
Шинээр элсэн суралцаж байгаа шавь нартаа хандаж ҮЦХТ-н эрхлэгч Б.Өлзийбуян, МУГБ, дэд профессор Г.Ширчинбаатар Ph.D. дэд профессор Ц.Ариунболд багш нар үг хэллээ.
Долоон нотны баярыг МУГБ.Б. Зоригт удирдан явуулав.
Ахмадын шинэ жил
Монголын ахмад багш нарын нэгдсэн холбооны шинэ жилийн цэнгүүн сайхан боллоо. Бүтээлч багш , бүтээлч сэтгэлгээтэй хамт олныг шалгаруулж, багш нийгмийн оролцоог дэмжиж өөртэй орлоготой, хамт олондоо өгөөжтэй ахмад залуу үе хосолсон олон ажлуудыг дүгнэж том урамшуулан шагналыг олгож байна.... Манай ахмад багш нараас өөрийн мэргэжлийн ажлаараа ажиллаж байгаа багш нараас шинэ жилийн баярын цэнгүүнд оролцов.
бүжгийн зөвлөх багш, МУГЖ Ц.Алтангэрэл
Монгол Улсын Консерваторийн бүжгийн зөвлөх багш, МУГЖ Ц.Алтангэрэлийн Мөр сугсраа, Бүжгийн онцлог сэдэвт MasterClass амжилттай боллоо.
Мөр сугсраа нь цээж болон мөрийг суллахад онцгой ач холбогдолтой. Мөн монгол бүжигт үндсэн суурь хөдөлгөөн гэж хэлж болно.
Монгол бүжгийн мөр сугсраа,
бүжгийн онцлог
Монгол бүжгийг мөр сугсраагүйгээр төсөөлж болохгүй.Мөр сугсраа нь цээж болон мөрийг суллахад онцгой ач холбогдолтой. Мөн монгол бүжигт үндсэн суурь хөдөлгөөн гэж хэлж болно.
Tuesday, December 18, 2018
6в ангийн Долоон нотны баяр
Үндэсний хөгжмийн мэргэжлийн 6в ангийн Долоон нотны баяр болж өнгөрлөө. Шинэ элссэн сурагчид маань анхны мэргэжлийн шалгалтаа амжилттай өгч багш, эцэг эхчүүдээ
баярлууллаа. Хүүхдүүдийнхээ цаашдын сурлага хөдөлмөрт нь өндөр амжилт хүсэе!
Б.Байгалмаа эрхлэгчтэй Үндэсний хөгжмийн тэнхмийн нийт багш нартаа болон анги удирдсан багш О.Эрдэнэчимэг, эцэг эхчүүддээ халуун баяр хүргэе!
Хүслийн ундарга
Үндэсний хөгжмийн факультетын 10б ангийн сурагч
Б.Сод-Эрдэнэ
Б.Мөнхжин
нарын Хүслийн ундарга тайлан тоглолт амжилттай боллоо.
Мэргэжлийн багш:
П.Мөнгөнцэцэг БТА, СТА
М.Энхнар БТА, СТА
Концертмейстр:
Т.Ганзаяа,
Б.Энхзул
Б.Сод-Эрдэнэ
Б.Мөнхжин
нарын Хүслийн ундарга тайлан тоглолт амжилттай боллоо.
Мэргэжлийн багш:
П.Мөнгөнцэцэг БТА, СТА
М.Энхнар БТА, СТА
Концертмейстр:
Т.Ганзаяа,
Б.Энхзул
Түүхэн бүжиг
Бүжгийн тэнхимийн сонгодог бүжиг, түүхэн бүжгийн багш Н.Болор
Түүхэн бүжгийг мэргэжлийн бүжигчдийн сургалт төдийгүй дуурь, драм болон урлагийн бусад төрлүүдэд заадаг. Хөгжмийн театрын практикт түүхэн бүжиг заавал орох бүрэлдэхүүн болдог. Түүхэн бүжиг бол зөвхөн бүжиг биш тухайн үеийн хүмүүсийн биеэ авч явах соёл орчин ахуй зэрэг олон зүйлийг багтаасан хөдөлгөөний музей юм. Ийм учираас тайзнаа тодорхой цаг үеийг харуулахад тухайн бүх үеийн харуулахаас гадна бүжигчид нь эдгээр зүйлсийг мэдэж биедээ хэвшүүлсэн байх ёстой. Тухайлбал балетад их төлөв түүхэн сэдэвтэй бүтээл түгээмэл байдаг.
дэд профессор П.Доржпагам багшийн МастерКласс
Мэргэжлийн төгөлдөр хуурын тэнхимийн багш, дэд профессор П.Доржпагам Людвиг Ван Бетховены 17-р сонатаар(1-р анги) 1-р курсийн оюутан Д.Энгүүнтэй хамтарч МастерКласс амжилттай үзүүллээ.
Monday, December 17, 2018
Ж.Чулууны "Сонгодог" аялгуу Ч.Чинбат
“Амьдралын тойрог” буланд Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжимчин, удирдаач, Чулууны Чинбатыг урилаа.
Хаалганы цаанаас эгшиглэх аялгуу нэг л дотно. Тэр аялгуу хөвөрсөөр бяцхан хүүгийн зүрхэнд эгшиглэдэг байв. Будаг нь халцарсан бор хаалгыг онгойлгож орохыг хүснэ. Гэвч ээжийнхээ “Чимээгүй аав нь ажилтай байна” гэсэн ганцхан үгэнд хүлэгддэг байжээ. Хаалганы цаанаас олон хөг эгшиглэсээр. Зарим нь инээд хөөртэй байхад хааяа нэг уйтгартай хөгжмүүд урсана. Хүү боддог байв. Аавынхаа өрөөнд орохсон, хийл хөгжмөөр нь тоглож, төгөлдөр хуурыг нь дарж үзмээр...
Хөгжмөөр хөглөгдөж өссөн болохоор түүнд хөгжимчин болохоос өөр сонголт байгаагүй юм билээ. Арга ч үгүй биз. Энэ хүн бол Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжимчин, удирдаач Чулууны Чинбат. Аавынхаа авьяасыг өвлөж төрсөн хүү өдгөө энэ цагийн сонгодог урлагийн тулгын гурван чулууны нэг гэлтэй. Түүнтэй уулзахаар Хөгжим бүжгийн консерваторийг зорилоо. Хананаас нь хүртэл хөгжим эгшиглэх энэ өргөөнд удирдаачийн амьдралын 40 жил өнгөрсөн ажээ.
Ш.Гэндэнсэнгэ & А.Мөнгөнбагана
Алтансүхийн МӨНГӨНБАГАНА 3-р курсийн оюутан
Шижир-Эрдэнийн ГЭНДЭНСЭНГЭ 4-р курсийн оюутан
нарын тайлан тоглолт амжилттай боллоо.
Мэргэжлийн багш : МУСТА, Докторант Ө.Цэрэнчунт, Магистр Н.Төрмөнх, Концертмейстр багш: МУСТД Магистр Д.Отгонжаргал, Магистр Д.Уугандэлгэр
photography by : Амармэндийн ЛУВСАНДОРЖ Дуулаачийн 3б курсийн оюутан
Шижир-Эрдэнийн ГЭНДЭНСЭНГЭ 4-р курсийн оюутан
нарын тайлан тоглолт амжилттай боллоо.
Мэргэжлийн багш : МУСТА, Докторант Ө.Цэрэнчунт, Магистр Н.Төрмөнх, Концертмейстр багш: МУСТД Магистр Д.Отгонжаргал, Магистр Д.Уугандэлгэр
photography by : Амармэндийн ЛУВСАНДОРЖ Дуулаачийн 3б курсийн оюутан
Sunday, December 16, 2018
The concert cimbalom
Ёочингийн эгшиг - тайлан концерт
- Л.Бетховен “Менуэт”
- Б.Мэнд-Амар “Судгийн ногоо” 8б ангийн сурагч Бат-Итгэлийн Амарзаяа, Төгөлдөр хуурч Б. Энхзул
- Н.Бакланова “Сонатино”
- Б.Шарав “Сэндэр охин” 7в ангийн сурагч Мягмаржавын Гэрэлцэцэг, Төгөлдөр хуурч Б. Энхзул
- Ричард Клайдерман “Зөөлөн солонго” 8б ангийн сурагч Бат-Итгэлийн Амарзаяа, 7в ангийн сурагч М.Гэрэлцэцэг, Төгөлдөр хуурч Б. Энхзул
- А.Вивальди “Соль мажорын концерт ор.7 номер.2”
- Д.Лхагвасүрэн “Вариаци” 8б ангийн сурагч Бат-Итгэлийн Амарзаяа, Төгөлдөр хуурч Б. Энхзул
- Ш. Сугарцэрэн “Монгол ардын 2 дууны найруулга” 2017
- Д.Кабалевский “Галоп” 7в ангийн сурагч Мягмаржавын Гэрэлцэцэг, Төгөлдөр хуурч Б. Энхзул
- В.Косенко “Пастораль”
- А.Виллольдо “Аргентин танго” 8б ангийн сурагч Бат-Итгэлийн Амарзаяа, 7в ангийн сурагч М.Гэрэлцэцэг, 6вв ангийн сурагч Б.Хатансарнай, 10б ангийн сурагч О.Анужин, Төгөлдөр хуурч Б. Энхзул
Friday, December 14, 2018
Boulogne-Billancourt, France
Франц Улс дахь Монголын ЭСЯ Булонь-Биянкур хотын захиргаатай хамтран 12 дугаар сарын 13-ны өдөр Монгол Улсын Консерваторийн багш С.Одгэрэлийн төгөлдөр хуурын тоглолтыг Булонь-Биянкур хотын соёлын төвд амжилттай зохион байгууллаа. Тоглолтыг Булонь-Биянкур хотын захиргаа, хотын зөвлөлийн гишүүд, Франц Улсад суугаа Элчин сайд нар, Францын төрийн байгууллагуудын болон бизнесийн төлөөлөл, Монгол судлаачид, Булонь-Биянкур хотын оршин суугчид зэрэг 400 орчим үзэгч ирж сонирхов. Арга хэмжээг Элчин сайд А.Баттөр нээж үг хэлэв.
Тоглолтын хөтөлбөрт дэлхийн сонгодог бүтээлүүд болон Монголын хөгжмийн зохиолчдын уран бүтээлүүдээс оруулж төгөлдөр хуур, морин хуур, хийл, виолончель хөгжмийн хосолсон тоглолтыг толилуулав. Монголын сонгодог урлагийн хөгжил, монгол аялгүйн өвөрмөц байдлыг үзүүлсэн энэхүү тоглолт францын үзэгчдэд Монгол Улсыг шинэ өнцгөөс нээж харуулсан арга хэмжээ болж чадсан юм.
A classical evening with cornetto
Сонгодог хөгжмийн факультетийн ҮЦХТ-ийн К2б ангийн оюутан Б.Төртогтохын Сонгодог үдэш - тайлан тоглолт амжилттай боллоо.
Мэргэжлийн багш: Ч.Сүхгэрэл,
Концертмейстр: Э.Хосбаяр
Мэргэжлийн багш: Ч.Сүхгэрэл,
Концертмейстр: Э.Хосбаяр
Thursday, December 13, 2018
Narantsetseg
Мэргэжлийн төгөлдөр хуурын тэнхимийн зөвлөх багш С.Наранцэцэг "И.С.Бах-ын Прелюдия и фуга дээр ажиллах үед гарах хүндрэлүүд, түүнийг даван туулах аргууд" сэдвээр 9-р ангийн сурагчидтайгаа сонирхолтой хичээл, ярилцлага хийлээ.
A classical evening
Мэргэжлийн багш: МУГЖ ОХБУАЖ Д.Долгормаа
Концейртмейстр багш: СТА магистр багш Ж. Ариунаа
Концейртмейстр багш: СТА магистр багш Ж. Ариунаа
- 3 дугаар курсын оюутан Ч.Оюундалай Д.Мяасүрэн Хээр хоносон сар
- 3 дугаар курсын оюутан И.Түвшинтөгс Д.Лувсаншарав "Ханбүргэд дуурь" Чулуунбатын ари Н.Жанцанноров "Яргуй" романс
- 3 дугаар курсын оюутан Д.Дорждэрэм А.Андреев "Алтан дэлхэйн жама ЁНоор"
- 3 дугаар курсын оюутан Б.Хүрэлбаатар Б.Шарав "Чингис Хаан дуурь" Залуу Тэмүүжиний ари Б.Шарав "Монгол туургатаны гал голомт"
- 4 дүгээр курсын оюутан Ч. Ану Б.Шаравын найруулга МАД "Бүүжидмаа"
- 3 дугаар курсын оюутан Д.Дорждэрэм А.П.Бородина "Князь Игорь Дуурь" Игорь Вангын ари Р.Вагнер "Тангейзер дуурь" Тангейзерийн ари
- 4 дүгээр курсын оюутан Ч. Ану Беллини "Норма дуурь" Нормагийн ари Дж.Верди "Хувь заяаны хүч дуурь" Леонорагийн ари
- 3 дугаар курсын оюутан И.Түвшинтөгс Дж.Пуччини "Тоска дуурь" Квардосийн ари П.И.Чайковский "Средь шумного бала" романс
- 3 дугаар курсын оюутан Б.Хүрэлбаатар Ш.Гуно "Фауст дуурь" Валентинийн ари П.И.Чайковский "Слеза дрожит" романс
- 3 дугаар курсын оюутан Д.Дорждэрэм 4 дүгээр курсын оюутан Ч. Ану Дж.Верди "Трубадур дуурь" Леонора ба Графийн Дуэт
- 3 дугаар курсын оюутан Ч.Оюундалай М.П.Мусоргский "Хованщина дуурь" Марфагийн ари Дж.Верди "Трубадур дуурь" Азученагийн ари
- дугаар курсын оюутан Д.Дорждэрэм В.Рахманинов "Каватина Апеко" дуурь" Алеко- ийн ари Е.Грейг "Би чамд хайртай романс" романс
- дүгээр курсын оюутан Ч. Ану У.Джордано "Андре шение дуурь" Мадаленагийн ари П.И.Чайковский "День ли царит" романс
- 3 дугаар курсын оюутан Ч.Оюундалай Ш.Гуно "Фауст дуурь" Мартагийн ари А.Вереговский "Старый муж" Романс
- 3 дугаар курсын оюутан И.Түвшинтөгс 4 дүгээр курсын оюутан Ч. Ану Дж.Верди "Травиата дуурь" Виолетто ба Апьфреда дуэт
3-р курсын оюутан Доржпүрэвийн Дорждэрэм нь УБ хотод төрсөн. Суралцаж буй хугацаандаа Хятад дуу хэн сайн дуулах вэ? 2016 уралдааны 2-р байрын шагналт. Улаан-Үдэ хотод зохиогдсон Алтаргана 2016 ОУ-ын наадмын Гранпри шагналт 2015 онд МУК-д МУГЖ ОХБУАЖ Д.Долгормаа багшийн удирдлаган дор одоог хүртэл амжилттай суралцаж байна.
3-р курсын оюутан Чимэддоржийн Оюундалай нь Дархан Уул аймагт 1999 онд төрсөн. 2016 онд МУК-д СТА Ө.Цэрэнчунт багшийн удирдлаган дор элсэн орж 2017 оноос одоог хүртэл МУГЖ ОХБУАЖ Д.Долгормаа багшиийн удирдлаган дор амжилттай суралцаж байна.
3-р курсын оюутан Батсүхийн Хүрэлбаатар нь Хөлөн Буйр аймгийн Хэрлэн суманд төрсөн. 2015 онд МУК-д МУГЖ ОХБУАЖ Д.Долгормаа багшийн удирдлаган дор одоог хүртэл амжилттай суралцаж байна.
3-р курсын оюутан Идэрмөнхийн Түвшинтөгс нь Говь алтай аймгийн Эрдэнэ суманд төрсөн. 2015 онд МУК-д МУГЖ ОХБУАЖ Д.Долгормаа багшийн удирдлаган дор одоог хүртэл амжилттай суралцаж байна.
Wednesday, December 12, 2018
N.Enkhtuya
МУУГЗ, СТА, сонгодог бүжгийн Н.Энхтуяа багшийн Хөдөлгөөнийг гүйцэтгэх үед ихэвчлэн давтагддаг алдаа, хичээлийн хуваарилалт сэдэвт лекц хичээл амжилттай явагдаж дууслаа.
Концертмейстр багш МУСТА Г.Майцэцэг
Tuesday, December 11, 2018
Ари романсын үдэш
МУГЖүжигчин магистр Х.Үнэнхүү багштай дуулаачийн III, IV курсийн оюутнуудын Ари Романсын үдэш тоглолт амжилттай боллоо.
Концертмейстр багш: МУСТА Магистр Ж.Ариунаа
Концертмейстр багш: МУСТА Магистр Ж.Ариунаа
Monday, December 10, 2018
voce
Мэргэжлийн багш : МУГЖ, АБТА А.Бүтэд
Концертмейстер багш: МУСТА магистр Д.Отгонжаргал
4-р курсын оюутан Баяржаргал Бат-Үжин
3-р курсын оюутан Батмөнх
Концертмейстер багш: МУСТА магистр Д.Отгонжаргал
4-р курсын оюутан Баяржаргал Бат-Үжин
3-р курсын оюутан Батмөнх
Sunday, December 9, 2018
Ariunsuren
Монгол улсын хэмжээнд зохион байгуулагддаг “Оны шилдэг илтгэл” шалгаруулах уралдаан энэ хичээлийн жил “Багшийн хөгжил, сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүний хэрэглээ” сэдвийн хүрээнд зохион байгуулагдлаа. Үүнд тус сургуулийн Мэдээлэл зүй Математикийн багш Ц.Ариунсүрэн нь “Багш ялгаатай сургалтыг ойлгох нь” сэдвээр оролцож I шат буюу сургуулиас шалгаран II шат буюу Сүхбаатар дүүргийн судлагдахууны хэмжээнд илтгэлээ хэлэлцүүлэн шилдэг илтгэлээр шалгаран дараагийн шатны хэлэлцүүлэгт оролцох эрхээр шагнагдав.
III шат буюу Дүүргийн шилдэг илтгэл шалгаруулах шат Шинэ үе сургуулийн нэрэмжит байдлаар зохион байгуулагдаж үүнд дээрх сэдвээр илтгэлээ амжилттай хэлэлцүүллээ.
Friday, December 7, 2018
20th Anniversary
Монголын ашигт малтмал баяжуулагчдын холбоо(МАМБХ) жил бүр тухайн жилийн үйл ажиллагааныхаа тайланг бүх гишүүддээ танилцуулж, дараа жилийн үйл ажиллагааныхаа төлөвлөгөөг хэлэлцэж баталдаг ба энэ жил холбооны 20 жилийн ойн баяр тохиож байгаа бөгөөд үүнтэй холбогдуулан үе үеийн ахмадуудын төлөөллөө урьж нийт 18 жилийн хугацаанд хийж бүтээсэн ажлуудаа тайлагнаж, Монгол Улсын Консерваториас зохион байгуулсан тоглолтыг үзлээ.
Thursday, December 6, 2018
celebration musical 7 notes
The Final Concert
Мэргэжлийн багш: МУГЖ 3.Оюунбилэг Концертмейстр: МУСТА магистр Б. Чулуунцэцэг
Төрийн
шагналт, Ардын жүжигчин С. Гончигсумлаагийн нэрэмжит Монгол Улсын
Консерваторийн дуулаачийн факультетийн
- 4б курсын оюутан: Загиржавын Отгонтуяа
- 3в курсын оюутан: Баярсайханы Баасандорж, Базардоржийн Бүжидмаа, Нямсүрэнгийн Ариунзаяа
- 3б курсын оюутан: Оюунцэцэгийн Учрал нарын тайлан тоглолт амжилттай боллоо.
MasterClass Tuul
Wednesday, December 5, 2018
Mongolian Professional Music Association
Цөөхүүл Хөгжмийн Фестивал 2018 Монгол Улсын Консерваторийн Цөөхүүл хөгжмийн тэнхмийн санаачлагаар зохион байгуулагдаж байна.
Tuesday, December 4, 2018
Цөөхүүл Хөгжмийн Фестивал 2018
Цөөхүүл Хөгжмийн Фестивал 2018 нь Монгол Улсын Консерваторийн Цөөхүүл хөгжмийн тэнхмийн санаачлагаар зохион байгуулагдах гэж байгаа бөгөөд энэ удаагийн Цөөхүүл Хөгжмийн фестивалийг Монголын Мэргэжлийн Хөгжмийн Холбоотой хамтран зохион байгуулах гэж байгаа нь онцлог юм.
Зорилго:
Тус фестивалийг зохион байгуулсанаар цөөхүүл хөгжмөөр суралцаж байгаа оюутан сурагчид хамсран хөгжимдөх ур чадвар, онцлогийг илүү ойлгож хамтдаа хөгжимддөг уран бүтээлийг олны өмнө толилуулах, уран бүтээлч сэтгэлгээг хөхүүлэн дэмжиж хөгжүүлэх, мөн бие биенээсээ суралцах боломжийг нь олгож нөхөрсөг хөгжимлөг бүтээлч орчин бүрдүүлэх зорилготой юм.
Фестивалийн удирдамж:
Цөөхүүл Хөгжмийн Фестивал 2018 нь 3 төрлөөр уран бүтээлч оюутан сурагчдийг хамруулах бөгөөд үүнд нас үл харгалзан төрөл болгонд шилдэг уран бүтээлчлийг шалгаруулах юм.
Үүнд:
- Шилдэг төгөлдөр хуурын хоршил 2 (тус бүр 100,000 төгрөгийн шагнал, өргөмжлөл)
- Шилдэг хамсран хөгжимдөгч 2 (тус бүр 100,000 төгрөгийн шагнал, өргөмжлөл)
- Шилдэг цөөхүүл хөгжимчин 2 (тус бүр 100,000 төгрөгийн шагнал, өргөмжлөл)
- Төгөлдөр хуурын хоршилын төрөлд: өөрсдийн сонголтоор 2 зохиол
- Дуулаачтай хамсран хөгжимдөх төрөлд: өөрсдийн сонголтоор 3 дуулаачийн зохиол
- Цөөхүүл хөгжмийн төрөлд: өөрсдийн сонголтоор 1 сонат хэлбэрийн зохиол
Scholarships 2018-19 of the Oriflame & Arts Council of Mongolia
Монголын Урлагийн Зөвлөл / МУЗ/-с Орифлэйм Монгол ХХК-ны дэмжлэгтэйгээр “Орифлэйм Монгол ХХК-ний нэрэмжит тэтгэлэг” гардуулах ёслолын үйл ажиллагаа 2018 оны 12-р сарын 5-нд боллоо.
Орифлэйм Монгол ХХК-ний нэрэмжит тэтгэлэг нь Монгол Улсын Консерваторид 7 дахь жилдээ зарлаж байна. Энэхүү хөтөлбөр нь Монгол Улсын Консерваторийн амжилттай суралцаж буй санхүүгийн бэрхшээлтэй оюутнуудын сурах хүсэл эрмэлзлийг тэтгэн дэмжих, ирээдүйн урлагийн манлайлагчдыг төрүүлэх замаар Монголын соёл урлагийн салбарын хөгжилд хувь нэмэр оруулах зорилготой аж.
Тэтгэлэгт дараах оюутнууд хамрагдсан байна.- 4-р курсын оюутан Б.Цэцэгсүрэн /хуучир/
- 3-р курсын оюутан Т.Төрбаясгалан /тромбон/
- 2-р курсын оюутан Х.Батням /Баялаг бишгүүр/
- 4-р курсын оюутан С.Хүлэгбаатар /Цохивор/
- 2-р курсын оюутан Б.Дарханбаатар /Валторн/
- 2-р курсын оюутан М.Долгормаа / Уртын дуулаач/
- 4-р курсын оюутан З.Отгонтуяа /Дуурийн дуулаач/
- 4-р курсын оюутан М.Бат-Үжин /Дуурийн дуулаач/
Labels:
Arts Council of Mongolia,
Oriflame,
Scholarships,
тэтгэлэг
С.Цэвэлмаагаас С.Энхбулагт
Монгол Улсын Гавъяат жүжигчин, дэд профессор Сундуйн Цэвэлмаагийн мэндэлсний 90 жилийн ойд зориулсан арга хэмжээний хүрээнд зохион байгуулагдсан ЭШХурлыг хөтлөгч МУК-ийн ХУФ-ын багш, хөгжим судлаач С. Энхбулаг эрхэм багшийнхаа 1982 онд бичиж байсан чухал сургааль бүхий захидлын гар бичмэлээс уншиж танилцуулав.
90th Anniversary Tsevelmaa
ОРЧИН ЦАГИЙН МОНГОЛЫН ХӨГЖМИЙН НЭРТ ЗҮТГЭЛТЭН С.ЦЭВЭЛМАА -90 ЖИЛ
Монгол Улсын Гавъяат жүжигчин, дэд профессор Сундуйн Цэвэлмаагийн мэндэлсний 90 жилийн ойд зориулсан арга хэмжээний хүрээнд ЭШХурал зохион байгуулагдлаа. Хуралд
• “МУГЖ, дэд профессор С.Цэвэлмаагийн хуучир хөгжмийг хөгжимдөх арга барил, сургах арга зүйн зарим асуудал” (МУКонсерваторийн Үндэсний Хөгжмийн Факультетын хуучир хөгжмийн багш О.Энхмаа)
• “МУГЖ, дэд профессор С.Цэвэлмаа – хуучир хөгжмийн мэргэжлийн системт сургалтыг үндэслэгч болох нь” (МУКонсерваторийн Үндэсний Хөгжмийн Факультетын хуучир хөгжмийн багш П.Мөнгөнцэцэг)
• “Хуучрын гарал үүсэл ба Хятадын хуучир хөгжмийн хөгжлийн тухай товч тэмдэглэл” сэдэв бүхий илтгэл(БНХАУ-ын Шанхай хотын хөгжмийн консерваторийн магистрант Э.Цэндсүрэн)
• “С.Цэвэлмаа багш: өрнө ба дорно” (урлаг судлалын ухааны доктор, хөгжим судлаач Д.Энхцэцэг) зэрэг илтгэлүүдийг сонордуулав.
Labels:
Anniversary,
conference,
research paper,
С.Цэвэлмаа
Monday, December 3, 2018
tsevelmaa-90
Хуучир хөгжмийн дэг, сургалтыг үндэслэгч Монгол Улсын Гавъяат жүжигчин, дэд профессор Сундуйн Цэвэлмаагийн мэндэлсний 90 жилийн ойг тохиолдуулан ажиллаж байсан танхимыг нь түүний нэрэмжит болгон мөнхлөв.